Хурандаа нар даварчихав уу, эрүүл мэндийн салбар дампуурснаа нотолчихов уу

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 22

 


Хүн энэ яваа насандаа их юм үзэх нягууртай байдаг бололтой. Мянган, зуун солигдох түүхэн он цагийн дараалал бол юу ч биш юм байна. Шарил занданшуулдаг тариатай нөөцийн мах зооглож, меламинтай сүүгээр хүүхдээ угжих, хортой сархадыг шил шилээр сөгнөөд нөгөө ертөнцөд очих, өнөөх архийг үйлдэврэлгч нь байгуулсан “гавьяа”-ныхаа шагналыг наранд эдлэн, тааваараа баяжихыг үзээд нэг их цочирдохгүй байна. Ардчиллын замаар хорин жил замнаад эрх чөлөө уриан дор нэгнээ дураараа хөнөөж, гүтгэж, доромжилж бас хамгийн ихээр улс төржиж сурсан байна бид. Үүний тод жишээ нь өнгөрсөн 2008 оны сонгууль, түүнээс улбаатай Долдугаар сарын нэгэн гээч хар өдөр. Энэ өдрийн цочирдом хэргүүд гурван жил унтаа байсны эцэст удаах сонгууль хаяанд ирсэнтэй зэрэгцэн дахин улс төржих талбар болж хувирлаа. Ялангуяа АН засгаас гарснаас хойш эрчимтэй шуугиулж байна аа ер нь бол. 2008 оны тэрхүү хар өдрийн талаарх мэдээ мэдээлэл, сэжиг таамаг, хардалт, дүгнэлт, баримт сэлт хангалттай гарч байгаа болохоор энэ талаар дурдах нь илүүц санагдаж байна. Харин энэ үйл явдлын хүрээнд болоод байгаа зарим нэг үйл явдлууд өөрийн эрхгүй анаахарл татаад байх болов.  
Юу гэхээр Хүчний байгууллагыг толгойлж байсан генерал, хурандаа бүхий сэтэртэй дөрвөн эрхэм Долдугаар сарын нэгний хэрэгт буруутах дээрээ тулж, хоригдох шийдвэр хүлээн авав. Гэтэл “шүүх бүрэлдэхүүнийг өрчлүүлье, хэлмэгдүүллээ” гэх ухааны юм яриад ёстой сүртэй гэдгээ харуулдаг байгаа. Энгийн иргэн Ч.Амарболд бол шүүхийн өмнө ёстой гөлөг болж байх учиртай баймаар. Гэтэл генерал хүн гэдэг чинь тусгай л байдаг юм байна. За тэгээд шүүхийн шийдвэр хүлээж авангуутаа л нэгэн зэрэг өнөөх дөрвийн сахар нь тэнгэрт гарч, даралт нь ихэссэн гэнэ. Тэгээд 103-ын машинд хоёр хөлөөрөө, утсаар ярьсан шигээ алхаж ороод суучихаж байна. Мэдээж хэрэг эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн гэдгийг Монголчууд бүгд мэдэх болсон. Ингээд зургаа хоносны эцэст Сонсголонгийн хорих руу ачигдлаа. Энэ үйл явцад уур хүрмээр, инээд хүрмээр, өөрийгөө энгийн иргэн болж төрсөндөө харамсмаар санагдуулж байгаа юм. Тухайлбал, энгийн иргэн С.Баяр бол хэзээ ч хоёр хөл дээрээ тогтож байгаа нөхцөлд түргэнээр зөөлгөхгүй. Тэр ч бүү хэл сэхээн амьдруулах тасагт даралт ихссэн шалтгаанаар хэвтэх эрхгүй. Жишээлбэл... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top