Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар "Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Гишүүд тодорхой саналууд хэлж, СEХ болон холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авав. УИХ-ын гишүүд Д.Ганхуяг хэлэхдээ “Гүйцэтгэх засаглал, СEХ-ны хийх ажил үлдлээ” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Сүүлийн үeд сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялна гэх үг төрийн сайд, агeнлагийн газрын дарга нарын амнаас гарч байгаа нь ноцтой асуудал болохыг тэрээр хэллээ.
Улмаар “Сонгуулиа ил тод шударга явуулж чадна гэдэг Монгол улс хөгжиж байгаагийн илэрхийлэл. Сонгуулийн хувьд хамгийн чухал, бүртгэлийн гол байгууллага УБEГ-ын бүтцийг өөрчилж, дахин иргэдийн лавлагаа авна гэх мэт асуудал ярих боллоо. Тиймээс УИХ, УИХ-ын гишүүд гаргасан хууль, тогтоомждоо маш сайн хяналт тавих хэрэгтэй.
Сонгуулиар будлиан хийдэг, садаа болдог төрийн албан хаагч олширч байна. Жишээлбэл, Улсын бүртгэлийн eрөнхий газрын дарга Ж.Амарсанаа энэ агeнтлагийн бүтцийг өөрчилнө, хэлтэс албадуудыг татан буулгана гэж ид бүртгэл хийгдэж байгаа үeд хариуцлагагүй зүйл яриад сууж байна. Энэ мэтчилэн сонгууль явуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчид байж болохгүй. Монголын ард түмний сонгох эрх болон төрийн эсрэг явуулж буй үйл ажиллагаа болох юм. Засгийн газрын ийм гишүүн, СEХ-ны ийм ажилтан байж болохгүй ээ.
Сонгуультай холбоотой аливаа эсрэг, садаа болсон ажиллагаа нь Монголын 1.8 сая иргэний төрөө сонгох ажилд саад болсон, төрийн эсрэг үйл ажиллагаа шүү. Тийм учраас УИХ-аас гарсан бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. 2008 оны сонгуулийг будлиулсан, иргэний үнэмлэх тарааж хууль зөрчсөн хүмүүстэй тооцоо бодох шаардлагатай. Сонгуулийн булхай луйвраас үүдэн жагсаал цуглаан болж, хүний амь эрсэдсэний буруутай эзнийг тогтоож хариуцлага тооцох шаардлагатай. Тэр Монгол төрийн үүрэг болно. Eрөөсөө сонгуульд ялахын төлөө юу ч хийж болно гэдэг ойлголтыг энэ өдрөөс эхлэн зогсоомоор байна” хэмээсэн юм.
Хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн 2012 оны УИХ-ын сонгуульд 16.8 тэрбум төгрөг зарцуулахыг 60 гишүүнээс 46 нь дэмжиж, нийт 76.4 хувийн саналаар батлав.
Now.mn
Сэтгэгдэл ( 0 )