Хөдөө аж ахуйгүйгээр Монгол орныг төсөөлөх ямар ч боломжгүй. Энэ чухал салбарыг хөгжүүлэхгүйгээр бид чухам хаа хүрэх билээ. МАН хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон чухал санаа боловсруулснаа мөрийн хөтөлбөртөө онцолжээ.
Хүн амын эрүүл, аюулгүй, органик хүнсний хангамжийг нэмэгдүүлж, мах, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцлийг бүрдүүлэх зорилгодоо хөдөө хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж байж л хүрнэ гэж үзсэн байна. Хүнснийхээ ногоог импортлодог үзэгдэл мартагдах сайхан эхлэл үүгээр тавигдана гэсэн үг болж таарлаа. Сүүлийн жилүүдэд Атрын аяны буянаар газар тариалан сэргэж, дотоодын хүнсний ногооны хангамж эрс нэмэгдсэн. Гэхдээ МАН сонгуульд ялбал байдал үүнээс бүр дээшилнэ гэсэн үг. Бас мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр аяндаа экспортлох нөхцөл бий болно. Ийм түвшинд хүрсэн цагт үйлдвэрлэлийн хүрээ өргөжиж, тэр хэрээр ажлын байр бий болж, үр дүнд нь хоорондоо уялдаа холбоо бүхий салбарууд зайлшгүй хөгжих нь дамжиггүй.
“Хоршооллын аян өрнүүлж, хоршоодыг дэмжиж, бүх сумдад мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэх үндэсний сүлжээ бий болгоно. Хоршоо хөгжих эрхзүй, эдийн засгийн таатай орчинг бий болгож, татвараас хөнгөлөх, чөлөөлөх, зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлнэ” гэдэг заалт энэ намын мөрийн хөтөлбөрт байгаа нь нүдэнд содон тусч байна. “Ганц мод гал болдоггүй. Ганц хүн айл болдоггүй” гэдэг шиг хөдөөгийн иргэдэд хамтраад ажиллах хөрс суурийг нь тавиад өгвөл давуу тал байна гэж үзсэн хэрэг.
“Малчин өрх бүрийг албан ёсны үйлдвэрлэгч болгоно. Малчдыг сургалтад хамруулан “Малчин-бизнесмэн”-д тавигдах шаардлагыг эзэмшүүлж, малчдын залуу халааг тасралтгүй бэлтгэнэ” гэдэг чихэнд дэндүү дулаахан зорилтыг МАН мөрийнхөө хөтөлбөрт зориуд тусгажээ. Малаа тордож, малчнаа дэмжихгүйгээр монголчууд хол явахгүй гэж хэлээд байна шүү дээ. Буянт мал сүрэг бол хэзээнээсээ бидний амьжиргааны гол үндэс суурь болж ирсэн. Тэгэхлээр мал сүргээ адгуулах залуу халааг бэлтгэхэд МАН алсын хараатай бодлого хэрэгжүүлэх юм байна.
Мал эрүүл байж л тоо толгойн хувьд өснө. Иргэд чанартай, баталгаатай мах хэрэглэнэ. Экспортлох боломж ч үүний цаана байгаа. МАН ингэж үзэж малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, баг бүрийг малын эмчтэй болгож, мал эмнэлэгийн үйлчилгээг малчдад орйтуулах ажлыг хийхээр болсон байна.
Энэ мэтчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр ирэх дөрвөн жилд хийх ажлынх нь төлөвлөгөөнд салаа утгатай, ерөнхий зүйл огт алга. Салбарын эрдэмтдийн санал бодол, тайлан, статистик зэрэг олон чухал судалгаан дээр тулгуурлан байж боловсруулсан баримт бичиг болоод тэр биз ээ.
Газар тариалангийн салбарт л гэхэд Атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлэн баруун, зүүн аймгуудад тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн өргөжүүлж, “Хүнсний ногоо”, “Чацаргана” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж хаана, ямар ажил хийх гэж байгаагаа тодорхой гаргаж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )