Өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн талаар ИЗНН-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
  • Цамбагаравын арын есөн давхар 14  дүгээр байрны нэгдүгээр орцонд

жижүүрийн ажилтай Ш.Жавзанханд 38  настай.  Гурван хүүхдийн эх,  өрх

толгойлсон эмэгтэй. Том хүү нь эгчийнд нь байдаг бөгөөд хоёр охиныхоо хамт

шатны хонгилын доорх өрөөнд амьдардаг. Нэгэн цагт тэрбээр жирийн малчин,

айлын жаргалтай гэрийн эзэгтэй байжээ.  Малаа зуданд алдаж,  нөхөр нь өөр

хүнтэй сууж хаяж явснаас, гурван хүүхдээ хөтлөөд Завханаас 7 жилийн өмнө

хотод иржээ.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 гаруй мянган төгрөгийн

цалингаараа амьдралаа залгуулаад байдаг аж.  Том хүү нь зундаа барилгын

ажил хийж ээждээ нэмэр болдог. 

(Өнөөдөр сониноос...)

  • Гачуурт тосгоны иргэн Д.Бадамцэцэг

Өрх толгойлсон,  дөрвөн хүүхэдтэй,  өөрийн гэсэн орон гэргүй эмэгтэй.

2001  онд Дархан-Уул аймгаас нүүж ирсэн. Айлын гурван ханатай гэрт,  айлын

хашаанд амьдарч байна. Том хүүхдүүд нь ажилгүй.  Нөхөр нь хаяж явснаас

хойш айлын хашаанд толгой хорогдож,  арай ядан амь зууж байна.  Тохирох

ажил олддоггүйгээс тосгоны захиргаа,  сургууль,  цэцэрлэгийн багш,  ажилчдад

бууз, цай зарж хоногийнхоо хоолны мөнгийг аргацаадаг. 

(www.mongolnews.mn сайтаас...)

Тоо баримт 1:

Статистикийн газраас гаргасан судалгаагаар орон даяар 81.2  мянган эмэгтэй

өрх тойлгойлон амьдарч, тэдний гар дээр 300 мянга гаруй хүүхэд өсч, хүмүүжиж

байна.  Тэдний дийлэнх нь 3-4  хүүхэдтэй.  Амьдралын хэцүү бэрхийг даван

туулах боломж, чадвар байхгүйгээс 60 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн

ядуу амьдарч байна.  Өөрөөр хэлбэл,  боломжийн амьдралтай өрх толгойлсон

эмэгтэй маш бага хувийг эзэлж байгаа юм. Тэд айлын хаяа бараадаж,  орцны

жижүүр хийж, хүндхэн нөхцөлд хоног өдрийг аргацааж байна. 

Тоо баримт 2:

•  Гэр бүлийн хүн нь хаяж явсан,  нөхөр нь архинд донтсон,  болон бусад

шалтгаанаас болж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилд 3-4 мянгаар

нэмэгддэг.

•  Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 60 хувь нь ажилгүй. 

•  1990  оноос хойш салсан гэр бүлийн 70  гаруй хувь нь 0-15  насны

хүүхэдтэй байжээ. 

•  Нэн ядуу өрхийн 24.6 хувь, ядуу өрхийн 18.3 хувийг өрхийн тэргүүлэгч нь

эмэгтэйчүүд бүхий өрх эзэлж байна.

•  Гэрлэлт өмнөх оныхоос 3,3  хувиар нэмэгдсэн хэдий ч гэр бүл цуцлалт

26,2 хувиар өсчээ. 

Бас нэг жишээ: Махимпэкс ХК-ны ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 60

хувь нь өрх толгойлсон эхчүүд байна.

Өнөөдрийн нөхцөл байдал

•  Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон, 45  насанд хүрсэн

эхчүүдэд сард 53.800 төгрөгийн халамжийн тэтгэвэр олгодог.

•  Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон

эхчүүдэд жилд нэг удаа 60.000 төгрөг олгодог.

•  Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан ямар нэгэн төсөл,

хөтөлбөр байхгүй.

Тэдэнд тулгамдаж байгаа гол асуудлууд юу вэ?

•  Орон байрны асуудал

•  Өрхийн орлого

•  Хүүхдүүдийнх нь боловсрол хүмүүжлийн асуудал

•  Ясли, цэцэрлэгийн хангамж

•  Хөдөлмөр эрхлэлтийн асуудал

•  Гэр бүлийн хүрээний архидалт

•  Эрүүл мэндийн үйлчилгээний хангамж

Асуудлыг шийдэх ИЗНН-ын арга зам:

•  Эмэгтэйчүүд,  эхчүүд толгойлж буй өрхийн онцлог байдалд тохирсон

ядуурлыг бууруулах ялгавартай бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх

•  Асуудлыг зөвхөн төрийн хүчээр шийдвэрлэх гэж оролдох биш,  өмчийн

бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгж,  байгууллага,  иргэд,  олон нийтийн

оролцоог нэмэгдүүлж,  тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог

хангах байдлаар асуудалд хандах

•  Санхүүгийн эх үүсвэр, бодит нөөцийг үр ашигтайгаар зарцуулах

•  Асуудлыг аль болох өөрсдийнх нөөц бололцоог дэмжих замаар

өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэх

ИЗНН-ын Хөтөлбөрийн зорилтууд:

•  Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан орон байрны нөхцлийг

сайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

•  Сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох хөтөлбөр

боловсруулж хэрэгжүүлнэ.

•  Эдгээр өрхийн 0-5  хүртэл насны хүүхдийн хоол тэжээлийн хангамж,

бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.  Байгаль орчныг хамгаалах,

нөхөн сэргээх,  хот,  суурин газрын орчны бохирдлыг бууруулах үйл

ажиллагаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг татан оролцуулах замаар

орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлнэ.

•  Сул чөлөөтэй ажлын байранд эмэгтэйчүүд толгойлсон өрхийн гэр бүлийн

гишүүдээс авч ажиллуулах санаачлага гаргасан аж ахуйн нэгж,

байгууллагуудыг  “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”

болгон зарлаж, урамшуулал хөнгөлөлт эдлүүлнэ. 

•  Өрхийн гишүүдийг нийгмээс асруулагчид биш өөрсдийгөө бие даан авч

явах чадвартай иргэн болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

явуулдаг сургалтын байгууллагууд, ТББ-уудыг төрөөс тусгайлан дэмжиж,

санхүүжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top