Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийг дэмжсэн оновчтой, цогц шинэ тогтолцоог нэвтрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрох эрхийг хангахын төлөө ажиллана.
Бодит байдал: 2010 оны Хүн ам орон сууцны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй 108.1 мянган хүн байгаа нь суурин хүн амын 4.1 хувийг эзэлж байна. Үүнээс харвал 0-14 насны 9461, 15-19 насны 6390 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд байна. Гэхдээ Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны 2008 онд
хийсэн судалгаагаар 32516 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэжээ. Одоогоор Улаанбаатар хотод тусгай сургалтай 6 сургуулийн 4 нь оюуны бэрхшээлтэй, 2 нь сонсголын болон харааны харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг. 1990 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулах бодлого нэвтрүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх тогтолцоо, төсөв, боловсон 33 хүчин байхгүйгээс дунд,ахлах ангиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 15 % нь хамрагдаж бусад нь сургууль завсарддаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлын хүн бүр хөдөлмөрлөх боломжгүйгээс /хүүхдээ харах/ тэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний ба орлогын хомсдолд орж байна.
Баримт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 гаруй хувь нь бага насандаа сургуульд суралцдаг боловч анги дэвших тутам энэ үзүүлэлт14 хувь болтлоо буурдаг бөгөөд 60 гаруй хувь нь орлогын эх үүсвэргүй, нэн ядуу өрхөд амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний зовлон бэршээл, тулгамдсан асуудлыг шийдэх талаар санал бодлыг нь сонсох явцад ХБИ-д зориулсан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цоо шинэ тогтолцоог нэвтрүүлэх шаардлага байгааг бид ойлгосон юм. ХБИ-ийн асуудал хариуцсан төрийн байгууллага/нэгжийг байгуулна. ХБИ- ийн хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэнд, боловсрол,зам тээвэр барилга, дэд бүтэц зэрэг олон салбарын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд ХБИ-ийн эрхийг хамгаалдаг, хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг мэдээлэл зөвлөлгөө өгдөг төрийн байгууллага зайлшгүй үгүйлэгдэж байна.
- Төрөлхийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 25 нас хүртэл нь нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээнд цогцоор нь жигд, тогтмол хамруулах зорилгоор “ХАЛАМЖ 0-25” гэсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг нийгэмд хүргэх, хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтыг 2 жил тутам зохион байгуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалж дэмждэг ТББ, эцэг эхчүүдийн холбоодод төсвөөс дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжилтийг хангаж ажиллана.
- Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг (ХБХ) бүртгэх үйл ажиллагааг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар гүйцэтгэж, тогтмол шинэчлэгдэх мэдээллийн сан байгуулна.
- 0-5 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт дэмжлэгийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Тусгай сургуулиудын тоог нэмэгдүүлж, бүсийн төвүүдэд тусгай сургууль шинээр байгуулна.
- ИЗНН хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжлийн тэмүүлэлтэй иргэдэд зориулж “Тэмүүлэл” зээлийн сан байгуулж, мэдлэг ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого
хэрэгжүүлнэ.
- Сэтгэл зүй, нөхөн сэргээлт, хэл засал болон хөгжлийн сургалтын төвүүдийг Улаанбаатар хотын дүүрэг болон аймаг бүрт байгуулна. Энэ чиглэлийн
хувийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ.
- Нийтийн унаа, нүхэн гарц, зам зэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан стандартыг хангахуйц, тэдэнд таатай байхаар өөрчилнө.
- Тусгай хэрэгцээний боловсролын багш нар, сэргээн засал болон хэл заслын мэргэжилтнүүд, сэтгэл зүйч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдтэй
ажиллах боловсон хүчнийг дотоод болон гадаадын сургуулиудад бэлтгэх
хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )