Монгол Улс –Ногоон соёл иргэншлийн өлгий нутаг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүн, УИХ-д жагсаалтаар нэр дэвшигч Т.Чулууны хэлсэн үг

“ИРГЭДИЙН ОРЛОГЫН ТЭГШ БАЙДЛЫГ ӨСГӨХ

НОГООН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР БОЛГОЁ!

 Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөв байдал

Эдийн засаг, нийгэм болон байгаль орчноо цогцоор нь хөгжүүлэхийг тогтвортой хөгжил хэмээнэ. Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилд тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр ухарчээ. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж эхэлсэн боловч олон хэлбэршилгүй буюу дан ганц уул уурхайн орлогоор өссөн тул эдийн засаг ч тогтворгүй (2012 онд дэлхийн өрсөлдөх чадварын индексээр 142 орноос 96-д яваа), ядуурлын түвшин өндөр бөгөөд баян ядуугийн ялгаа улам бүр ихсэж байгаа тул нийгэмч тогтворгүй(2011 онд хүний хөгжлийн индексээр 187 орноос 110–д яваа), Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж, усны бохирдол, газрын доройтол хэтэрсэн тул байгаль орчин нь ч тогтворгүй болжээ.Ирээдүй үеийнхээ хэрэгцээг хангах нөхцөлийг нь хадгалан үлдээж, одоо үедээ зохистой хэрэглээтэй байх буюу үе үеийн тэгш байх байдал нь тогтвортой хөгжлийн үндэс юм. Иймээсүр хүүхдээ ирээдүйд сайн сайхан амьдраасай хэмээн хүсдэг хүмүүсийн хүсэл эрмэлзэлтэй тогтвортой хөгжлийн үзэл санаа бүрэн нийцдэг.

Өнгөрсөн 20 гаруй жилд аминч, ховдог шунахай, нийгмийн олигархи болтлоо төр барьж ирсэн Монголын улс төрчид эрх чөлөө, ардчилал болон шударга ёстой эн тэнцэхүйц “Тогтвортой байдал”-ын энэ агуу үзэл санааг уландаа гишгэж ирсэний балгаар ирээдүй байтугай одоо цагийн Монгол Улсын иргэдийн тэгш байдал алдагдаж, нийгэм-байгалийн тогтворгүй байдал руу гулсан орчихоод байна. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг бүхий орон болох шилжилтийг өнгөрсөн 20 гаруй  жилийн хугацаанд хийлээ. Өнгөрсөн 20 жилийн хөгжлийн үр дүнг тогтвортой хөгжлийн тулгын 3 чулуу болох эдийн засаг, нийгэм болон байгаль орчин хэмээх 3 тэнхлэгийн дагуу 8 хувилбараар авч үзвэл хөгжлийн хамгийн муу хувилбар руу шилжин оржээ. Тогтвортой хөгжлийн дэвшлийг хэрхэн хэмжих болон Монгол Улсдаа тогтвортой хөгжлийнчиглэлээр юу хийх талаар эрдэмтний санаа бодлоо хуваалцахын зэрэгцээтүүхэн сонголтоо зөв хийхэд тань нэмэр болох зорилгоор энэхуу өгүүллийг тэрлэв.

Хүний тогтвортой хөгжлийн хэмжүүр

Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн түвшинг хэрхэн хүний хөгжлийн индекс лугаа энгийнээр оновчтой хэмжих талаар эрдэмтэд санаа дэвшүүлсээр байна. НҮБ хүний хөгжлийн индексээр улс орнуудыг эрэмбэлсээр 21 жил боллоо. Нэг хүнд ноогдох нийт үндэсний орлого, дундаж наслалт, боловсролын индексүүдээр тодорхойлдог хүний хөгжлийн индекс нь хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлт төдийгүйхүний эрүүл мэнд болон боловсролын түвшингээр тодорхойлоход чиглүүлсэнээрээ дэвшилттэй юм.Харин хүний хөгжлийн индекст байгаль орчны үзүүлэлтийг нэмж тооцон, хүний тогтвортой хөгжлийн индекс боддог болох саналыг миний бие дэвшүүлсэн юм (Чулуун, Nature, 2011). Агаар мандал дахь хүлэмжийн хий сүүлийн сая шахам жилийн түүхэнд байгаагүй хэмжээнд хүрсэнээр дэлхий 0.70С-ээр (Монгол 20С-ээр) дулаараад байгаа нь хүн төрөлтний хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.Иймээс хүний тогтвортой хөгжлийн индекс гэдэг нь нэг хүнд ноогдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт бага байх тусам байгаль орчны индекс өндөр байхаар байна гэдгийг харуулах санал юм.

Дэлхийн улс орнуудыг хүний тогтвортой хөгжлийн индекс-2011-ээр эрэмбэлэхэд:

  • хүлэмжийн хий ихээр ялруулагч АНУ, Канад болон Австрали зэрэг орнууд хүний хөгжлийн индексээр эхний 6 байрнаас 20 шахам байраар ухарч,
  • Швед, Швейцари зэрэг орнууд Норвегийн дараа 2-3-р байранд дэвшин,
  • харин Монгол Улсын нэг хүнд ноогдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт дэлхийн дундаж орчим тул хүний тогтвортой хөгжлийн эрэмбэ их өөрчлөгдөхгүй байна.

Манай Иргэний Зориг Ногоон Намбайгаль орчны үзүүлэлтийг хүний хөгжилд оруулж тооцохыг дэмжин, Монгол Улс эдийн засаг, ялангуяа эрчим хүчний салбарын үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч өргөнөөр ашиглах бодлогыг эрчимтэй явуулахаар хөтөлбөртөөоруулсан юм.

Тогтвортой хөгжлийн хэмжүүр

Орлогын тэгш бус байдал буюу баян ядуугийн ялгааих байхтусам эрүүл мэнд болон нийгмийн олон асуудлын үзүүлэлтүүд доогуур гарч байгааг эрдэмтэдбатлаад байна (Wilkinson & Pickett, The Spirit Level, 2010). Хөгжсөн орнуудыг өөр хооронд нь харьцуулан судлахад, Япон, Швед болон Норвеги зэрэг орлогын тэгш бус байдал багатай орнуудад эрүүл мэнд болон нийгмийн бусад үзүүлэлтүүд Америк, Португал, Англи зэрэг орлогын тэгш бус байдал өндөр орнуудаас олон дахин бага гарчээ. Орлогын тэгш бус байдлыг бууруулах нь дундаж ангийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах болон авилга авч шударга бусаар баяжихыг зогсоох багц арга хэмжээнээс тогтоно. Шинжлэх ухааны энэ үр дүн улс төрчдөд хүрч эхлээд байна. Англи Улсын Ерөнхий Сайд Давид Камерон 2009 оны сүүлээр онцлон хэлсэн үгэндээ “Баян улс орнуудын дунд, тэгш бус буюу баян ядуугийн ялгаа ихтэй улсууд амьдралын чанарын бараг бүх үзүүлэлтээр хамгийн муу нь байна...Тухайлбал, нэг хүнд ноогдох нийт бүтээгдхүүний хэмжээнээс бус тус улсын хүн амын баян ядуугийн ялгаа хир их байхаас хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд, гэмт хэргийн түвшин, бичиг үсэг тайлагдал илүү их хамаарч байна” хэмээжээ.

Тогтвортой хөгжлийн индексийн шинэ саналыг 2012 оны 3 сард Лондон хотноо болсон “Дарамтан доорхи гариг” олон улсын хурал дээр дэвшүүллээ (Chuluun, Outreach, 27 March 2012). Тус индексийг:

  • эдийн засгийн хувьд: Нэг хүнд ноогдох нийт үндэсний орлого
  • нийгмийн хувьд: баян ядуугийн ялгаа (жини-GINIкоеффициент)
  • байгаль орчны хувьд: нэг хүнд ноогдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тус тус тооцлоо.

Эдийн засгийн өсөлт бол хөгжлийн гол хөдөлгөгч хүчин билээ. Гэвч эдийн засгийн өсөлт хир хүртээмжтэй байж, баян ядуугийн ялгааг бууруулж байгаа эсэх, мөн тус өсөлт хир ногоон эсэхийг энэ индексээр тодоройлох боломжтой юм. 2012 оны Дэлхийн эдийн засгийн форумын эрсдлийн тайландирэх 10 жилд тохиох хамгийн өндөр магадлалтай эрсдлүүдээр орлогын дэндүү тэгш бус байдал,санхүүгийн архаг хомсдол болон өсөн нэмэгдсээр буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг тодорхойлжээ. Тогтвортой хөгжлийн шинэ индекс дэлхийн дээрхи 3 эрсдлийн 2-ыг нь бууруулахад чиглэсэн юм. Дэлхийн улс орнуудыг тогтвортой хөгжлийн индекс-2011-ээр эрэмбэлэхэд, баян ядуугийн ялгаа бага улс орнууд тэргүүлж байна. Швед 1-рт, Норвеги 2-рт, Дани 3-рт, Япон 4-рт орж дэлхийд тогтвортой хөгжлөөрөө манлайлж байна.Миний бие 2012 оны 6 дугаар сарын 11-15-дБразилулсынРиодеЖанейрохотнооНҮБ-ынтогтвортойхөгжлийн “РИО+20” хурлынхүрээндболжбуй “Тогтвортойхөгжлийншинжлэхухаан, технологиболонинноваци” хуралдээртогтвортойхөгжлийниндексээилтгээд ирлээ.Тогтвортой хөгжлийн дэвшлийг хэмжихийн тулд тогтвортой хөгжлийн индекс буюу хэмжүүрүүдийг2014 он гэхэд боловсруулахаар техникийн зорилтот баг байгуулах зөвлөмжийг НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад өгөөд байгаа билээ(United Nations Secretary-General’s High-level Panel on Global Sustainability (2012). Resilient People, Resilient Planet: A future worth choosing.New York: United Nations).

Монгол Улс баялгаа болон орлогоо хэрхэн оновчтой тэгш хүртээн, ногоон хөгжлийн замаар хэрхэн хөгжиж байгааг энэ индексээр хэмжиж болно. Дэлхийн улс орнуудын хөгжлийг тогтвортой хөгжлийн үүднээс судлахад,Швед, Норвеги, Дани, Япон болон Герман зэрэг орнуудын туршлагаас суралцууштай байна. Эдгээр улс орнууд баян ядуугийн зөрүүг багабайлган, үр ашигтай технологийг ашигласанаар өндөр хөгжилтэй орны тоонд оржээ. Норвеги улс ус, Дани улс салхи, Герман улс нарны сэргээгдэх эрчим хүч ашиглалтаар дэлхийд тус тус тэргүүлж байгаа нь эдгээр улсын бас нэгэн онцлог гэлтэй. Япон улсын өөрт тохиолдсон байгалийн гамшгаа даван туулж, сэргээгдэх эрчим хүчийг илүү хөгжүүлэх зорилт тавьсан байдал, Герман улсын санхүүгийн хямралд хамгийн бага өртөж байгаа зэрэг нь бас нэгийг өгүүлнэ. Монгол Улс эдгээр хөгжсөн орнуудаас тогтвортой хөгжлийн зөв гараа, алсын баримжаагаа авахын зэрэгцээ өөрийн өвөрмөц давуу талдаа тулгуурлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.    

Монгол Улс - Ногоон соёл иргэншлийн голомт 

Хүний үйл ажиллагаа Дэлхийн тогтолцоондоо нөлөөлөх болсоноор хүн төрөлхтөн “Anthropocene”хэмээх геологийн шинэ эринд шилжин орсоныг эрдэмтэд нотлох боллоо. Барууны соёл иргэншил мухардалд орж, хүн төрөлхтөн ирээдүйн шинэ гарц хайж байна. Нийт хүн төрөлхтөн барууны соёл иргэншлээр замнан явбал Дэлхийн тогтолцоогоо аюулд учруулах нь нэгэнт тодорхой болжээ.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж эхлэн,уламжлалт соёл иргэншлээ хадгалсаар мэдээллийн технологийн эрин үед шилжин орлоо.  Энэ бүхэн Монгол Улсад сэргэн хөгжих алтан боломжийг нээж байгаа билээ.Хөгжлийн эргэлтийн энэ цэг дээр Монгол улсаа шинэчлэн хөгжүүлэх МАН-АН-гаас өөр улс төрийн шинэ хүчин, шинэ бодлого хэрэгтэй боллоо. ИЗНН ногоон соёл иргэншилийг цогцлоон байгуулахыг Монгол Улсынхаа хөгжлийн хэтийн зорилго болгох эрхэм зорилтыг дэвшүүлээд байна. Сэргэн хөгжих өндөр чадавхи бүхий Монголчууд авилга, хээл хахууль, хүнд суртал зэрэг улс төрийн чөдөр тушааг тастан, оюуны бүтээлч ундрааны эрх чөлөөгөөр хангагдах зорилтыг манай нам дэвшүүлж байгаа юм.  

800 гаруй жилийн тэртээ өрнө дорныг холбон даяаршлын эхийг тавьсан монголчуудын “гал голомт” болох манай улс ногоон соёл иргэншлийг дэлхий даяар бадраах мөнх тэнгэрийн хувь заяатай ард түмэн буюу. Шонхор шувуу шигээ эр зориг, эрх чөлөөтэй байж, ногоон соёл иргэншил бүхийорон зайгаа тэлцгээе!

 

Бид юу хийх вэ?

  • Ногоон соёл иргэншилийг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал болгох заалтыг үндсэн хуульд оруулна.
  • Байгальд ээлтэй бөгөөд үр ашиг өндөр технологи бүхий  ногоон бүс болон ногоон хот, хотхонуудыг бид орон даяар иргэдийн өргөн оролцоотойгоор бүтээн байгуулна.
  • Монгол Улсын нийслэлийг ногоон соёл иргэншлийн голомт хот болгон байгуулна.
  • Дэлхийн байгаль болон соёлын өв нутаг, дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв нутгуудыг тодорхойлон бүртгүүлж, ногоон бүс болгон хөгжүүлнэ. Эдгээр ногоон бүсүүдэд байгаль орчин доройтуулах уул уурхайн зэрэг аж ахуйн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Оюутны хотхонуудыг шинжлэх ухааны ногоон хотод төвлөрүүлэн байгуулна.Оюутны ногоон хотхонд Монгол Улсын тогтвортой хөгжлийн ирээдүйн манлайлалагчдыг бэлтгэн боловсруулна.
  • Ногоон эдийн засаг, байгалийн баялгийн тэгш хуваарилалт, урт наслалт, тогтвортой хөгжлийн боловсрол, амьдралын аюулгүй цэвэр орчин, ногоон соёл иргэншлийг хэрэгжүүлэх тогтвортой засаглалыг бий болгоно.
  • Монгол Улсын тус таван дэд тогтолцоо болох улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон соёлын гэсэн цогц тогтолцоогоо эрүүлжүүлэн дархлааг нь сайжруулна. Тус таван дэд тогтолцоог “хүний бие махбодийн таван цул эрхтэн лугаа эцэг-хүү, нөхөр-дайсны холбоогоор холбогдсон” гэж ардын эмнэлгийн уламжлалаараа төсөөлбөл,дэд тогтолцоо бүрээ эрүүлжүүлэхийн ач холбогдол тод томруун болох буюу.
  • Оюутан сурагчид, цэрэг, ажилгүйчүүд, ахмадууд, гадаадад суугаа иргэдзэрэг ажлын чадвартай бүх Монголчуудаа бүтээн байгуулалтад оролцуулж, ажил хийсэн бүхэн чинээлэг амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Оюутнууд хагас цэрэгжсэн байдлаар зуныхаа амралтаар хөдөлмөрлөж цэргийн алба хаах боломжийг бий болгоно.
  • Тогтвортой хөгжлийн яам нь хэтийн болон дунд хугацааны тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, сангийн яам нь түүний дагуу тогтвортой хөгжлийн төсөв боловсруулж хэрэгжүүлдэг болгоно.

2012 онд ногоон соёл иргэншлийг бүтээн байгуулах 20 жилийн хэтийн зорилтийг боловсруулж, 2013 оноос хэрэгжүүлж эхлэн, 2032 онд Монгол Улс ногоон соёл иргэншлийн загвар улс болсоныг НҮБ-ийн индрээс зарлах гэрэлт ирээдүй харагдаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top