Монголын төр нь хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдлыг дархалсан, монгол хүний тайван, сайхан амьдралын нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй тунгалаг, эрүүл байх учиртай. Өөрөө бүгдийг хэрэгжүүлэгч төр байж, хувь хүнийг төр өөрөөсөө хамааралтай болгох учиргүй.
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд төр бол ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлалсан ард түмэнд үйлчлэх олон нийтийн үйлчилгээний алба мөн.
Бид Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай, Шүүхийн тухай, Сонгуулийн тухай, Төрийн удирдлага санхүүжилтийн тухай, Төрийн албаны тухай хуулиудыг ард нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр цоо шинэ, ил тод нээлттэй, тунгалаг, шударга төрийн засаглалыг тогтолцоог бүрэлдүүлнэ.
- Улсын Их Хурал дээр хүнтэй холбоотой санал хураалтыг нууцаар шийдвэрлэдэг болгоно.
- Шадар сайд, дэд сайдын албан тушаалыг үгүй болгоно.
- Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
- Хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэц /Үндсэн хуулийн шүүх/ хамгаалж, хангадаг эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
- Шүүгчдийг томилдог тогтолцоог боловсронгуй болгож, шүүхийн шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Төрийн бодлогын стратегийн чиглэлд ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлэх бүхий хүчин зүйлүүдийг тусган хэрэгжүүлнэ. Ардчилалын чухал хүчин зүйл болох хэлцэл хийх, зөвшилцөж чадах, шударга шулуун, ил тод байх чанар, хуулийн өмнө эрх тэгш байдлыг шаарддаг НЭЭЛТТЭЙ зах зээлийг хөгжүүлнэ.
- Нээлттэй эдийн засаг хөгжсөнөөр зах зээл монопольт эрх мэдэл, авлигаас ангижран, шударга өрсөөлдөнт байдалд шилжэн, иргэд зах зээлийн харилцаанд чөлөөтэй, эрх тэгш оролцох нөхцөл бүрдэнэ. Энэ хөгжил нь жинхэнэ ардчилал, сайн засаглалыг бидэнд авчрахад гол түлхүүр болно.
- Нийгмийн шинэчлэл (инновац), нийгмийн капитал, нийгмийн эдийн засагт гол байр суурь эзлэх Иргэний нийгмийн байгууллагыг дэмжинэ.
- Парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллахыг хориглоно.
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлэх тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.
- Парламентад яамдын эрх зүйн бодлогыг хөгжүүлэх асуудал хариуцсан парламентын төрийн нарийн бичгийн дарга нарын бүтэц бий болгоно.
- Парламентын дэд хороодын удирдлагыг цөөнхийн мэдэлд шилжүүлнэ.
- Парламентад төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэргийг шалгадаг Парламентын Мөрдөн шалгах комисс байгуулна.
- Ерөнхийлөгчийн дэргэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан улс төрчид, парламентад суудалтай намуудын удирдлага багтсан Үндэсний аюулгүйн өргөтгөсөн Зөвлөл байгуулахыг дэмжинэ.
- УИХ-ыг тараах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг иргэд, сонгогчдод олгоно.
-Орон нутгийн сонгуульд улс төрийн нам, ТББ, иргэд тэгш эрхтэй оролцдог болох нөхцөлийг хуульчилна.
- Иргэд Засаг даргаа өөрсдөө шууд сонгодог, хариуцлага тооцдог, эгүүлэн татдаг болгоно.
-Монгол Улсын бүх хууль, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад үнэлгээ хийж давхцал, зөрчлүүдийг арилгана. Шүүгчийг ард иргэд өөрсдөө сонгодог болгоно.
- Дагнасан шүүхүүд болох Байгаль орчны шүүх, Гэр бүлийн шүүхийг байгуулна.
- Төрийн албан хаагчид алба хашихдаа өсөн дэвших зарчмаар ажилладаг, цалин хангамж нь нэмэгддэг болно. Ингэснээр төрийн албыг сонгуульд ялсан улс төрийн нам бужигнуулдаг зохисгүй хандлагыг өөрчилнө.
- Шүүх, цагдаа, прокурор, гааль, хилийн цэргийн удирдах бүрэлдэхүүнийг залуу боловсон хүчнээр сэлбэнэ. Ротацийн системийг хуульчлан хэвшүүлнэ.
Ингэхдээ төрийн албаны ахмад ба залуу үеийн холбоо, төрийн залгамж халааг хатуу баримтална. Энэ салбарын шинэчлэлийг боловсон хүчний шинэчлэлээр эхлүүлнэ. Шинэчлэлийг дээрээс биш, салбарын бүх ажилчид, иргэний нийгмийн хатуу оролцоотойгоор шийдвэрлэх учиртай.
- Төрийн албаны шалгаруулалтыг ил тод болгож шалгалт өгч тэнцсэн хэн бүхний нэрсийн дараалал интернетэд ил тодоор байрлах ба тухайн суларсан орон тоонд нэрсийн дарааллаар очиж ажилладаг байх нөхцөлийг төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хуульчилан шийднэ.
- Нам бол хөгжлийн бодлого боловсруулж түмэн олноосоо дэмжлэг авбал түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө улс орноо удирддаг бодлогын институци, иргэний нийгэм юм.
- Улс төрийн намын дотоод бүтцийг хуульчлан, ардчилсан, нээлттэй байхаар өөрчилнө.
- “Улс Төрийн Намын тухай” хуулинд өөрчлөлт оруулж улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно.
Хамгийн сайн хяналт бол иргэдийн хяналт
- Амьдарч буй орчныхоо төлөвлөлт, шийдвэрт иргэд өөрсдөө оролцдог Иргэний нийгмийг бүрдүүлнэ. Хувь хүний эрх, эрх чөлөөг зөрчин, амьдарч буй орчинд нь иргэний зөвшөөрөлгүйгээр төлөвлөлт хийх, барилга, зам барих, хүрээлэн буй орчиныг нь сүйтгэдэг тогтолцоог Иргэдийн оролцоот төлөвлөлт, хэрэгжилтийг нэвтрүүлснээр өөрчилнө.
- Байгаль орчноо хамгаалах, нутаг орноо хөгжүүлэхэд оршин суугаа иргэдийн дуу хоолой шийдвэрлэх хүчин зүйл байхаар эрх зүйн орчин, бодлогыг өөрчилнө.
-Алдааг гарсаны дараа нь бус гарахаас нь өмнө илрүүлж, засах иргэний нийгмийн хяналтыг хэрэгжүүлнэ.
- Сум, дүүрэг, аймаг, хот бүр төсвөө нээлттэй тайлагнадаг болж, Иргэдийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулдаг болгоно.
- Иргэний нийгмийг хөгжүүлнэ. Газар өмчлөл, хувьчлал, барилга, уул уурхайн газрын зөвшөөрлийг баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас олгодог журамд шилжинэ. Газрын алба ИНХ-ын шийдвэрийг бүртгэх л үүрэгтэй болно.
- Төрийн зарим үүргийг ТББ, Мэргэжлийн холбоод, хувийн хэвшилээр гүйцэтгүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн 1 хувийн татвараар ТББ Иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )