Гүйгээд очиход "дуусчихсан" гэдэг
Энэ ажил улсын хэмжээнд 16.000 тонн мах бэлтгэж нөөцлөх тооцоо гарчээ. "Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр"-ийн санхүүжилтэд 87 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Энэ бол тийм бага мөнгө биш. Харамсалтай нь хамгийн хариуцлагагүй бүртгэл тооцоо сул, хяналтгүй явагддаг компанит ажлын нэг нь энэ. Өнгөрсөн хавар нөөцөлсөн махаа гаргаж зарсан ч зах зээлийн махны үнэд төдийлөн нөлөөлж чадаагүй. Махыг чухам яах гэж нөөцөлдөг вэ? Мэдээж, дотоодын зах зээлийг махаар хүрэлцэхүйц хэмжээгээр хангах, нөгөөтэйгүүр, махны нийлүүлэлт багасч, үнэ нэмэгдэх үед, интервинц хийх гэж тэр. Гэтэл бид өнгөрсөн хавар, түүний урд жил ч тэр нөөцийн мах олж идэх гэж дэлгүүрт хэдэн цагаар дараалан махаар хангадаг бол ч яахав. Сүүлийн хоёр, гурван жил мал махны нөөц бэлтгэлийг туйлын хангалтгүй явуулж ирснийг бид мэднэ.
Хамтарсан тушаалд юу тусгагдав
Тэгвэл энэ жилийн махны нөөц бэлтгэх ажил ямар байх бол? Саяхан Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар хамтарсан тушаал гаргажээ. Энэ тушаалд, хүнсний нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг Toгтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, чиг үүргийн тухай тодорхой тусгасан байна. Тухайлбал, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулсан хуулийн этгээд буюу компаниудад хөнгөлөлттэй зээл олгох замаар махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах бодлогыг барих аж.
Монголбанк нь зоорин дахь махны нөөцийн барьцаагаар хөнгөлөлттэй зээл олгох болж байна. Зээлийн хүүг тогтоохдоо, Монгол банкнаас тогтоосон хүүн дээр оролцогч зогсож, хэрүүл зодоон болж байснаа санах хэрэгтэй. Тэр бүү хэл нөөцийн махны барааг ч хараагүй улс бий. Дэлгүүрт, "нөөцийн мах ирлээ" гэдэг. Гүйгээд очиход "дуусчихсан" л гэдэг. Иймэрхүү нүд ирмэхийн төдий 30 минутад дуусдаг махыг ямар юмны нөөцийн гэж ярих вэ дээ. Ядахдаа гучин минут биш, гуч хоног нөөцийн банкны хүүний маржины дээд хязгаарыг нэмж тогтоон гурван жилийн хугацаатайгаар олгохоор төлөвлөж байгаа аж. Мөн хөтөлбөрт зааснаар дэд хөтөлбөрт оролцогч банкинд олгосон нийт зээлийн дүнг дунд хугацааны Засгийн газрын үнэт цаасаар солино гэж тусгажээ.
Мөн жижиглэнгийн худалдааны үнийн талаарх мэдээллийг Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамнаас тогтмол авч байх, оролцогч банкнаас хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлж байхаар заажээ. Нөөцийн махны үнэ хэдээр тогтоогдох болон махны өртөг ямар байх нь мал худалдаж авах үнэ, нядалгаа, тээвэрлэлт, зээлийн хүү зэргээс шалтгаалдаг. Үүнд төр засаг зээлийн хүүгээр нөлөөлнө. Сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг зургаан сарын хугацаатай олгосон тохиолдолд өнөөх мах нь бэлтгэх, тээвэрлэх, нядлах зэрэг бүх зардлаа оруулаад тооцоход хонины нэг кг мах нь 5300, үхрийнх 5400, ямаа 4700 төгрөг байх тооцоо гарчээ. Харин Засгийн газар үхрийн махыг кг тутмыг 6000 төгрөгт, хонийг 5500, ямааг 4500 төгрөгт барихыг шаардаж байгаа аж.
Үүнээс үзэхэд нөөцийн махны үнэ өртөг (үхрийн махыг эс тооцвол) одоогийн зах зээлийн үнээс ялгагдах юм алга. Өнөөдөр нийслэл хотын хүнсний захууд дээр хонины нэг кг махны үнэ 5000-5500, ямааны мах 3800-4500 төгрөгийн хооронд л байгаа. Хэрэв дээрх тооцоо үндэслэл сайтай хийгдсэн бол ирэх жилийн нөөцийн махны үнэ дэлгүүр зах дээр зарагдах махны үнэтэй тун ойролцоо байх нь ээ. Өөрөөр хэлбэл нөөцийн махаар махны үнийг буулгах ямар ч боломж харагдахгүй байна. Нөөцөлнө гэж тооцсон 16.000 тонн махны 14.000 тонныг нь Улаанбаатарт, нэг тонныг нь Дархан-Уул аймагт, үлдэх нэг тонныг Орхон аймагт зарахаар тооцжээ. Өнгөрсөн жил 12.000 тонн мах бэлтгэж нөөцөлсөн гэдэг. Гэвч энэ нь хэр ортой бол. Хавар махны хомсдол үүсч кг мах бараг 10.000-д хүрэх гэж байсан. Одоогоор хамгийн том зоорьтой нь "Max маркет" байна. Уг компани хоёр агуулахдаа 1000 тонн мах нөөцөлдөг. Тэгвэл бусад мах хаана хадгалагдаж нөөцлөгддөг вэ гэсэн асуудал гарч байна. Үүнээс үзэхэд өнгөрсөн хавар бэлтгэж нөөцөлсөн мах тун бага байснаас махны үнийг "тэнгэрт" гаргажээ.
Мах бэлтгэгч компаниуд мөнгө завшдаг нь илрэв
Үүнээс гадна нөөцийн мах бэлтгэгч компаниуд хуурамч гүйцэтгэлээр мөнгө завшдаг нь илэрсээр байна. Тухайлбал, Багахангай дахь мах боловсруулах үйлдвэр энэ онд 200 гаруй тонн мах бэлтгэх ёстой байжээ. Max бэлтгэх хугацаа дуусахад тус компани 142.9 тонныг бэлтгэсэн байна. Тэгсэн хэрнээ мах бэлтгэсний урамшуулал авчээ. Тэд нийслэлийн төсвөөс нийтдээ 30 гаруй сая төгрөг авсан байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мах бэлтгэгч бусад компанийг шалгахад хуурамч гүйцэтгэлээр, баримт (падаан) засах зэргээр мөнгө завшиж байсан нь илэрчээ.
Уг нь нөөцийн мах бэлтгэгч нартай гэрээ хийхдээ тухайн оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө махыг бэлтгэн лацтай агуулахад хадгалсан байхаар тусгажээ. Гэтэл зарим компанийн удирдлага мөнгийг нь авчихаад өөр ченжийн бэлтгэсэн махыг үзүүлж урамшуулал авч байжээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )