Монголчууд “Универсиад”-ад түүхэн дээд амжилт тогтоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Дэлхийн оюу­тны спортын зуны 27 дугаар Универсиад их наадам ОХУ-ын Казань хотноо 7дугаар сарын 6-17-ны өдрүүдэд 12 хоногийн туршүргэлжлэн, 5 тивийн 160орны 11,776  төлөөлөгчид оролцон, 22 спортын төрөлд 351 багц медалийн төлөө өрсөлдсөн. Энэхүү наадам спортын төрөл, оролцогч тамирчдын тоогоор өмнө байгаагүй олон орны тамирчид оролцон, олон төрлөөр явагдснаараа чухал онцлогтой боллоо. Наадмыг ОХУ-ын Засгийн газар, Зохион байгуулах хороо амжилттай удирдан, түүхэнд дурсагдах сайхан наадмыг зохион явуулсан. Наадмын үеэр Универсиадын 67 шинэ дээд амжилт хөнгөн атлетик, усанд сэлэлт, хүндийн өргөлт, буудлагын спортын төрлүүдэд тогтоогдсон. Универсиадад оролцсон 160 орноос 62 орон нь ямар нэгэн медаль хүртсэн бол 40 орны тамирчид алтан медаль хүртжээ. Багийн нэгдсэн дүнгээр ОХУ-ын баг 155 алт, 75 мөнгө, 62 хүрэл нийт 292 медаль авч тэргүүн байр эзлэсэн бол БНХАУ-ын баг тамирчид 26 алт, 29 мөнгө, 22 хүрэл нийт 77 медаль хүртсэнээр 2 дугаар байр, Япон улсын баг 24 алт, 28 мөнгө, 32 хүрэл нийт 84 медаль хүртэн нэгдсэн дүнгээр 3 дугаар байранд орсон билээ. Шилдэг 8 орны тоонд БНСУ, Беларус, Украйн, АНУ, ӨАБНУлсын багууд оржээ. Наадамд хамгийн олон медаль хүртсэн тамирчинаар ОХУ-ын усанд сэлэлтийн тамирчин Морозов Владимир алт 4, мөнгө 1, хүрэл 1 нийтдээ 6 медаль хүртэн энэ удаагийн Универсиадын түүхэнд тодоор бичигдэх амжилт гаргасан ба 2 удаа Универсиадын рекорд амжилтыг тогтоожээ.

Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олон төлөөлөгчид илгээсэн

Монголын баг тамирчид хойд хөршид болсон Универсиад их наадамд ихээхэн ач холбогдол өгч, түүхэндээ анх удаагаахамгийн олон 15 спортын төрөлд,181хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидыг зохион байгуулан оролцуулжээ. Үүнээс: 140 тамирчин, 41 дасгалжуулагч, албаны хүн оролцлоо. Энэхүү амжилтын өмнө орох үзүүлэлт нь 2011 оны БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны 26 дугаар Универсиад их наадамд спортын 12 төрөлд 146 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг Монгол улс илгээж байжээ.

Монголчууд сонгон шалгаруулалтаа сайн хийсэн

Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцогч тамирчдыг сонгон шалгаруулахын тулд ССАЖЯам, БШУЯ, ГХЯ, МОСХ хамтран 2013 оны 1 сараас 5 сарын хооронд үндэсний оюутны Универсиад 3 дугаар их наадмыг 15 спортын төрөлд зохион байгуулан 100 гаруй их, дээд сургуулийн 30,000 оюутан тамирчдыг хамруулж, эдгээр төрлийн шигшээ тэмцээнүүдээс дэлхийн наадамд оролцох тамирчидаа сонгосон байна. Сонгон шалгаруулах ажилд ССАЖЯамны харьяа СБТөв, спортын холбоо, клубүүд, их дээд сургуулийн багш нар хамтран ажиллажээ.

Шилдэг тамирчдын хөрөнгө зардлыг төрөөс даасан.

Монголын оюутны спортын холбооноос баг тамирчдын хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж ССАЖЯамд асуудал оруулан 2013 оны улсын төсөвт “Универсиад”-ын зориулалтаар суусан мөнгөөс 67 хүний зардал гаргасан. ССАЖЯ-ны СБТөвөөс үндэсний шигшээ багийн 48 хүний зардлыг гарган ОУОСХолбоо, ЗБХороонд шилжүүлэн ажиллажээ. Төрийн дэмжлэгийг МОСХолбоо бүх 15 төрөлдөө хуваан шингээж, шилдэг тамирчидаа санхүүжүүлэн, оюутан залуусыг дэмжин төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй ашиглан, олон медаль хүртэн амжилтаар хариу барьсан юм. Монголын баг тамирчдын хувцсыг МОСХ гадаадад захиалан хийлгэсэн ба бүх тамирчидад нэг жигд хувцас олгосон юм. Бусад зардлыг спортын холбоо, клуб, их, дээд сургуулиуд,  тамирчид өөрсдөө гаргав.

МОСХолбоо цөөн хүнтэйгээр хурдтай ажиллав.

Монголын талаас ОУОСХолбооны гишүүн МОСХолбоо нь Казаний наадмын ЗБХороотой харилцан ажиллаж мэдүүлэг гаргах, гадаад харилцааны мэдээлэл солилцох, баг тамирчидаа бэлтгэл ажлын үед Монголд болон Казань хотноо тамирчдын тосгонд штабаа байгуулан зохион байгуулж, олон төрлийн ажлыг эртнээс төлөвлөн, цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллажээ. Ялангуяа тамирчдын тээврийн асуудлыг МИАТ компаниар /УБ-Москва- УБ/ чиглэлд , Аэрофлот компани  нь /Москва-Казань-Москва/чиглэлийн асуудлыг хариуцан тэдгээртэй хамтран ажиллаж, хөнгөлөлтэй нөхцлөөр оюутнуудаа билетийг худалдан авч өгсөн нь жуулчид ихтэй, суудал багатай 7 сарын эхний үед билет олгох нь хамгийн чухал ажил байлаа. Хамтран ажилласан МИАТ, Аэрофлот компаний хамт олон талархал илэрхийлье.

Монголчууд түүхэн дээд амжилтыг тогтоолоо.

Манай тамирчид Казаний их наадмаас 3алт, 6мөнгө, 16 хүрэл, нийт 25 медальавч, дэлхий дахинаа монгол улсынхаа нэр сүрийг өндөрт өргөн, бахдам амжилт гаргасан. Эдгээр медалийг спортын төрлөөр хувааж үзвэл:

Спортын төрөл / Медалийн чанараар эзлэх байр/

Алт

Мөнгө

Хүрэл

Бүгд

Медалийн тоогоор эзлэх байр

  1. Чөлөөт бөх

1

2

2

5

3

  1. Бүстэй бөхийн барилдаан

1

1

4

6

1

  1. Бокс

1

-

5

6

2

  1. Самбо бөх

-

1

4

5

4

  1. Буудлага

-

1

1

2

5

  1. Жүдо бөх

-

1

-

1

6

Нийт

3

6

16

25

 

 

Энэхүү үзүүлэлтээрээ Монголын баг тамирчид дэлхийн 160орноос нийт 25 медалийн тоогоор 12 дугаар байрторсон. Бид Универсиадад 1965 оноос хойш оролцож ирсэн түүхэндээ ийм өндөр амжилт хэзээ ч гаргаж байсангүй. Мөн медалийн чанараар гаргадаг үзүүлэлтэнд манай улс 20дугаар байрт орсон.Энэ нь анх удаагаа Универсиадын хөтөлбөрт орсон бокс, самбо, бүст барилдаан зэрэг манай оронд өндөр хөгжсөн төрлүүдийг ОХУ-ын ЗБХорооноос ОУОСХ-той хамтран оруулсантай холбоотой гэж бид үзэж байна. Бид ийнхүү шинэ орсон спортын төрлүүдээс 17 медаль хүртсэн. Түүнчлэн үндэсний шигшээ багийн чөлөөт бөх, бокс, буудлагын бэлтгэл сайтай шилдэг оюутан тамирчидыг энэ наадамд оролцуулсан нь амжилт гаргах бас нэг нөхцлийг бүрдүүлжээ. Универсиадаас дахин ийм олон тооны медаль хүртэх нь  ховор тохиолдол болох юм. Бид ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотноо дахин давтагдахгүй байж болох түүхэн дээд амжилтыг тогтоосон.

Оюутан тамирчид өмнөх Универсиадад үзүүлж байсан бүх амжилтаа ахиуллаа.

Монголын оюутан тамирчид Универсиаднаадамд 1965 оноос эхлэн 17 удаа оролцохдоо бүгд нийлээд  6 алт,7 мөнгө, 7 хүрэл, нийт 20медаль хүртсэн байдаг. Энэ наадмаас даруй 25 медалийг хүртэнэ гэдэг бол оюутны спортын бүхий л 50 орчим жилийн туршид авсан медалиа нугалж, нэг Универсиад дээр авсан гайхамшигтай амжилт боллоо гэж үзэж байна. Универсиад наадам 2 жилд нэг удаа зохиогддог бөгөөд бид 2жилийн өмнө БНХАУ-ын Шинжинь хотноо болсон 26 дугаар Универсиаднаадмаас жүдо, шатар, буудлагын хувийн болон эрэгтэй багийн төрөлд нийтдээ 4мөнгөн медаль хүртэж байлаа. Бид нэг Универсиадаас дээд тал нь 4 медаль хүртэж байсан юм.

Нэг Универсиадаас  3 алтан медаль хүртэн рекорд амжилт тогтоолоо.

“Агаарт зөвхөн шонхорууд нисдэг” гэсэн үг байдагтай адил Универсиадад зөвхөн томчуул л үзэж медаль хүртдэг онцлогтой.  Бүс­тэй бөхийн чөлөөт барилдааны төрлийн+100 кгжинд хүч үзсэн Б.Сугаржаргал Казаний наадам эхлэхтэй зэрэгцэн алтан медаль хүртсэн юм. Мөн 18 настай залуу боксчин Х.Энхдэлгэр нь Универсиад наадмын аварга болохдоо ОХУ-ын нэрт тамирчин Олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европын аваргаМиша Алоянтай тулалдаж, танхимд суусан үзэгчид, спортын хэвлэлийнхэнийг шуугиулсан тоглолтыг үзүүлсэн. Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг чөлөөт бөхийн 63 кг жинд өрсөлдөгчбүрээ илт илүүрхэн ялж, аваргаболсон. Ийнхүү монголын оюутан тамирчид Оюутны “олимп”-оос дээд тал нь хоёр алтан медаль хүртэж байсан/1977 онд Болгарын Софид болсон Универсиадад төр­сөн ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар аварга болж байсан түүхтэй/ амжилтыг ийнхүү  Казаний наадмаас 3 алтан медалийг авч дээд амжилтыг шинэчлэсэн.

Универсиадын анхны хос медальтан нэгэн зэрэг төрлөө.

Монголын баг тамирчидаас Казаний их наадамд Универсиадын хос медальтанууд анхлан төрөн гарсан юм. Бүс­тэй бөхийн чөлөөт барилдааны +100 кгжинд Б.Сугаржаргалалтан медаль хүртсэн бол 2 өдрийн дараа болсон сонгомол бүстэй бөхийн төрлөөр хүрэл медаль хүртэн анхны Универсиадын хос медальтан болжээ. Тэрээр 2009 оны Белградын Универсиад наадамд жүдо бөхийн +100кг жинд амжилттай оролцож шагналт байранд шалгарч байсан юм. Харин Универсиадын хоёр дах  хос медальтанаар буудлага спортын тамирчин Ганхуягийн Нандинзаяатодрон гарсан билээ. Тэрээр эмэгтэй урт бууны 10 метрийн зайн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү амжилт дээр О.Янжинлхам, Ч.Нарантуяа нарын сайн буудсан амжилт нөлөөлж багийн дүнгээр Универсиад 2013 наадмын мөнгөн медаль хүртсэн билээ. Олон медаль хүртсэн тамирчдын үзүүлэлт дотор Б.Сугаржаргал 1 алт, 1 хүрэл медалиар 174 байрт, Г.Нандинзаяа 1 мөнгө, 1 хүрэл хүртсэн амжилтаараа 230 дугаар байранд орж 11,000 гаруй оюутнуудын дунд рейтингийн үзүүлэлтээрээ дээгүүр байранд явж байна.

Спортын бусад амжилтууд

Сагсан бөмбөгийн тамирчид эрэгтэй 24 багаас шилдэг оролцсон наадмаас хэсгээсээ Филлипин, Японы багуудыг хожиж гаран шилдэг 16 багийн тоонд орж амжилттай тоглосон нь энэ спортын түүхэн чухал үйл явдал болсон юм. Хөнгөн атлетикийн Б.Ачитбилэг 100м, 200м зайн уралдаанд улсын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон. Хүндийн өргөлтийн Б.Оргилсайхан спортын мастерийн болзол хангасан бол усан сэлэлтийн эмэгтэй тамирчин Э.Сүрэнням нь 50м далайн гахай сэлэлтэнд улсын дээд амжилтыг тогтоосон зэрэг олон төрлийн амжилтуудыг гаргалаа.

Кванжугийн 2015 оны наадам

БНСУ-ын Кванжу хотноо 2015 оны 7 сарын 03-14-ны өдрүүдэд болох дэлхийн оюутны спортын 28 дугаар наадам нь  үндсэн 10 төрлөөс гадна ЗБХ-ны санал болгосноор байт харваа, бадминтон, бейсбол, гольф, гандбол, сэлүүрт завь, буудлага, таэквондо  зэрэг 8 төрлийн спорт нэмэгдэн орж байна.

Улаанбаатар хотноо 2033 онд Универсиад наадам зохион байгуулах боломжтой

Монгол улсын Ерөнхийлөгч 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн зуны наадам зохион байгуулах боломжтой талаар мэдэгдэж, ОУОХороотой харилцан санамж бичиг зурсан билээ. Олимпийн наадам зохион байгуулах хүсэлтэй дийлэнх хотууд нь “Универсиад” наадмыг тухайн олимпийн наадмыг явуулахаасаа 7 жилийн өмнө хүлээн авч зохион байгуулдаг онцлогтой юм. Москва хот 1973 онд Универсиад наадмыг зохион байгуулчихаад 1980 онд олимпийн наадмыг явуулсан бол Бээжин хот 2001 онд Универсиадыг хийж олимп явуулах “шалгалтаа” өгч 2008 онд олимпийн наадмыг зохион байгуулж байжээ. Иймээс Монгол улсын Ерөнхийлөгчид Улаанбаатар хотноо “Универсиад”-ийг 2033 онд явуулах санамж бичиг зурах талаар саналаа хүргүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Хэрэв бид өөрийн оронд Универсиадыг зохион байгуулвал Казаньд тогтоосон түүхэн амжилттаа ахиулах боломжтой болно гэсэн үг юм.

Монгол улсаа оюутан тамирчид дэлхий нийтэд өргөнөөр сурталчиллаа

ОХУ-ын ОРТ Россия-1 ба 2 дугаар суваг, Евроспорт суваг, ESPN сувгаармонголын тамирчдын шигшээ тоглолтуудад оролцсон явцыг харуулан, 25 удаагийн медаль гардуулах ёслолын ажиллагааг дэлхийн 3 тэрбум хүн үзсэн судалгааг ОУОСХолбооноос гаргасан юм. Монголын талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн яригдсан. Ялангуяа боксын 52 кг-ийн жинд аварга болсон Х.Энхдэлгэрийн ОХУ-ын тамирчин, дэлхийн аварга, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга Миша Аляонтой хийсэн тоглолтын талаар ихээхэн материалууд гадаадын хэвлэлүүд гарсан. Мөн Универсиадын тосгонд гардаг өдөр тутмын сонинд Монголын нэр байнга дурсагдан гардаг байв.

ОХУ-ын “PROPHET” мэдээллийн лабораторийн мэргэжилтэнүүд тусгай төхөөрөмж ашиглан Казаний Универсиадыг сонирхсон  спорт сонирхогчдыг интернэт сайт, блог ашиглан  мэдээлэл авсан, сайтуудад хандсан байдлаар нь судлагаа хийжээ. Гэхдээ нэг сая хүн амд тооцон хандалт бүрийг ноогдох тоон үзүүлэлтээр нь гаргахад монголын талаас хандсан хандалт дэлхийд 2 дугаар байрт орсон үзүүүлэлт гарчээ. Нэгдүгээр байрт ОХУ- 987 хандалт, Монгол -175, Латви-172, Беларус-113, Мексик-11 хандалт гарчээ. Энэ судлагааны дүнг ОХУ-ны www.sports.ru сайтанд гаргаж “Монголский феномен” хэмээсэн гарчигтай нийтлэл хэвлүүлсэн байна.  

Оюутан тамирчдын амжилтыг үнэлэн, урамыг дэмжих хэрэгтэй байна

ОХУ-ын Казань хотноо болсон дэлхийн оюутны 27 дугаар Универсиад наадамд амжилт­тай оролцсон Монголын баг тамирчиддаа төрөөс үнэлж дүгнэх хэрэгтэй юм. Монгол улсын Ерөнхийлөгч нь өмнө зохиогдож байсан оюутны Универсиад, оюутны дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан тамирчдыг цаг тухайд нь үнэлэн шагнаж урамшуулж байсан ба энэ уламжлалаа үргэлжүүлнэ гэдэгт Монголын оюутны холбоо, Монголын оюутны спортын холбоод найдаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч оюутнуудаа дэмжиж олон арга хэмжээ авч ирсэн. Иймээс ч дэлхийд нэрээ цууриатуулсан авьяаслаг, спортын талбар гавьяа байгуулсан оюутан тамирчидаа хүлээн авна гэж найдаж байна. Казаний наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч, удирдан зохион байгуулж оролцуулсан хүмүүсийг Монгол улсын төрийн дээд одон, медалиар шагнуулахаар дээрх холбоодоос санал гарган ЕТГазарт хандсан ба үүнийг ССАЖЯам ч дэмжиж байгаагаа илэрхийлжээ.   

УНИВЕРСИАД 2013 НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД

Алтан медаль:

1.Болдпүрэвийн Сугаржаргал – Универсиад 2013 наадмын алтан  медаль (Бүстэй барилдааны чөлөөт бөхийн100 кг)

2.Хархүүгийн Энхдэлгэр- Универсиад 2013 наадмын алтан медаль(Бокс, 52 кг)

3.Соронзонболдын Батцэцэг- Универсиад 2013 наадмын алтан медаль (Эмэгтэй чөлөөт бөхийн 63кг)

Мөнгөн медаль:

1. Доржийн Анар – Универиад 2013 наадмын мөнгөн медальт (бүст барилдаан, -100 кг)

2. Бунддоржийн Жанчивдорж-Универсиад 2013 наадмын мөнгөн медальт (эрэгтэй жүдо, 90 кг)

3. Ганхуягийн Нандинзаяа, Олзвойбаатарын Янжинлхам, Чулуунбадрахын Нарантуяа– Универсиад 2013 наадмын багийн мөнгөн медаль хүртсэн (эмэгтэй урт буу, 10 мзай)

4. Эрдэнэчимгийн Сумъяа-Универсиад 2013 наадмын мөнгөн медальт(эмэгтэй чөлөөт бөх, 51 кг)

5. Очирбатын Насанбурмаа- Универсиад 2013 наадмын мөнгөн медальт(эмэгтэй чөлөөт бөх, 67кг)

6. Чимэддоржийн Марал-Эрдэнэ-Универсиад 2013 наадмын мөнгөн медальт (самбо бөх 57 кг)

Хүрэл медаль:

1. Ганхуягийн Ган-Эрдэнэ-Универсиад 2013 наадмын хүрэл медальт(49 кг)

2.Энхжаргалын Идэрхүү-Универсиад 2013 наадмын хүрэл медальт (56 кг)

3.Доржнямбуугийн Отгондалай -Универсиад 2013 наадмын хүрэл медальт (60 кг)

4. Бямбагийн Түвшинбат -Универсиад 2013 наадмын хүрэл медальт (бокс, 69 кг)

5. Нармандахын Шинэбаяр-Универсиад 2013 наадмын хүрэл медальт(75 кг)

6. Мөнхбаярын Отгон-Эрдэнэ-Универсиад 2013 наадмын хүрэл медальт (бүст барилдаанысонгомолбөх, 62 кг)

7. Болдпүрэвийн Сугаржаргал – Универсиад 2013 наадмын алтан  медаль (Бүстэй барилдааны сонгомол бөхийн100 кг)

8.Содномсүрэнгийн Энхчимэг-Универсиад 2013 наадмын хүрэл медальт (бүст барилдаан, 66 кг)

9.Дашнямын Мөнхтуяа –Универсиад 2013 наадмын хүрэл медальт (бүст барилдаан, 76 кг)

10. Ганхуягийн Нандинзаяа- Универсиад 2013 наадмын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн (эмэгтэй урт буу, 10 метрийн зай)

11. Ганзоригын Мандахнаран-Универсиад  2013 наадмын хүрэл медальт (чөлөөт бөх, 66 кг)

12. Доржхандын Хүдэрбулга-Универсиад 2013 наадмын хүрэл медальт (чөлөөт бөх, 96 кг)

13. Жавгаралын Чанцалдулам -Универсиад 2013 наадмын хүрэл медальт (самбо, 48 кг)

14. Төмөрбаатарын Амаржаргал-Универсиад 2013 наадмын хүрэл медальт (самбо, 56 кг)

15.Отгоны Мөнхцэцэг-Универсиад 2013 наадмын хүрэл медальт(самбо, 72 кг)

16. Нямхүүгийн Нямтуяа-Универсиад 2013 наадмын хүрэл медальт (самбо, 80 кг)

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(82.145.208.109) 2013 оны 07 сарын 28

Niit tamirchiddaa bayar hurgey sportiin ondor amjilt husey

0  |  0
Top