6 тэрбумын нарийвчилсан үнэлгээгээ тайлбарлаач, Х.Баттулга сайд аа?!

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Манай хэдэн улстөрчид болоод эдийн засагчдын хэлж байгаа том тоонуудаас харахад 2021 он гэхэд нэг Монгол хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдхүүний хэмжээ 12 мянган ам. доллар болж өсөх юм байна. Харин ингэж өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил дэвшил буюу бүр тодруулбал Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалт гэж байгаа юм. Уг нь тэгээд тэр нүсэр бүтээн байгуулалтыг нь дагаад хүнд үйлдвэрүүдээс гадна 200 гаруй хөнгөн үйлдвэр босчих боломжтой гэх судалгааг нь харахаар их итгэл төрмөөр. Гэвч өнгөрсөн хугацаанд цогцолборт байгуулагдах үйлдвэрүүдийн усны нөөцийн судалгааг ч хийж эхлээгүй байж,  Сайншанд хэмээн худлаа ярихаас илүү гараагүй. Харин өнгөрөгч долдугаар сард ашгүй нэг “Тунгалаг-Ус” болон бусад 5 компанийн нэгдэл Дорноговь аймгийн Бор хөөвөр, Сайн усны говь, Долоодын говь зэрэг газруудад усны нарийвчилсан хайгуулын судалгааг эхлүүлээд байгаа гэх албан ёсны мэдээлэл бий. Гэхдээ баярлахад эрт байна. Салбарын Дэд сайд Б.Цогтгэрэл гэх нөхөр өнгөрсөн оны есдүгээр сард Сайншандад ажиллаад ирсэн юм. Б.Цогтгэрэлийн тухайд байгаль орчны асуудал аливаа ажилд ихээхэн гацаа болдог гэж үздэг нэгэн. Тэгвэл тэрээр Сайншандаас буцаж ирэхдээ аймгийн Засаг дарга П.Ганхуягийн амнаас “цогцолбор байгуулах 3520 га газар бэлэн” гэсэн үгийг сонссон гээд л байсан. Тэгээд нөгөө газраа маргаантай асуудал байхгүй, цогцолбор байгуулах газар гэж тусад нь бэлэн хадгалсан энэ тэр гэж байгаад УИХ-аар асуудлыг оруулаад тусгай хэрэгцээнд зориулна гэсэн шошго зүүлгэсэн.

Тэгтэл бодит байдал дээр нөгөөх нь тусгай тусгайдаа нэлээд өөр түвшнийх байж таараад байна. Учир нь аймгийн Засаг дарга эрхэм “Хогийн хонхор” гэж нэрлэдэг тэр газрыг Сайншанд цогцолборт зориулан хадгалахдаа их л сонин ойлголтод тулгуурласан аж. Түүний үзсэнээр үйлдвэр барих юм бол утаа шороо их байх учир  урд талын хогийн хонхорт барьчихвал яг таарах юм байна гэж ярьж байгаад яг тэр газраа тогтсон аж.

Гэтэл аливаа томоохон бүтээн байгуулалтуудыг хийхийн тулд газраа зөв сонгох нь эхний чухал шийдвэрүүдийн нэг. Хэн нэгэн даргын үзэмжээр бус тодорхой судалгааны үндсэн дээр тогтоох ёстой. Түүнчлэн засаг даргын заасан газрын геологийн нөхцөл нь барилга байгууламж барихад хүндрэлтэй, эдийн засгийн хувьд  их хохиролтой, байгаль орчны хувьд хүн ам төвлөрсөн цэгээс ердөө хоёрхон км зайтай. Эргэн тойрныхоо газраас 150 метр нам дор хонхор, бороо хуртай жил байнга үерт автаастай газар байж таарав. Тийм нам дор, налуу ихтэй газар төмөр замын ачиж буулгах талбай барих боломжгүй, ямар ч хөрөнгө оруулагч тийм хүнд нөхцөлтэй, дээр нь судалгаа огт хийгдээгүй газарт  хөрөнгө оруулахгүй  гэдгийг хэлэх мэргэжилтнүүд эхнээсээ байсны үр дүнд цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоох ёстой юм байна гэдэг дээр нөхдүүд  тохироод, судалгааны ажил хийх багийг томилсон юм билээ.

Зүй нь Сайншандын цогцолбор шиг томоохон төслүүд эхлэхийн өмнө заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” –г хийлгэх ёстой. Тэр нь хуульд зааснаар бол “...аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг” хэлээд байгаа аж. Сайншанд төслийн хүрээнд тодорхойлон хэлбэл төслийн хүрээнд сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судална гэсэн үг. Улмаар тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой аж.

Хэрэв нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг аж.

Гэтэл  цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоохын тулд байгуулагдан ажиллаж байсан мэргэжилтнүүдээс бүрдсэн Судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлчихээд байгаа юм байна. Харин багийн шинэ гишүүд нь өмнөх судалгааны багт тэнцээгүй үлдсэн хүмүүс аж. Тэрдундаа анхаарал татаж байгаа нэг асуудал нь шинээр байгуулагдсан судалгааны баг нь  байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүй. Дээр нь үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байна. Тэрчлэн шинэ багийн гол зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг өнөөх Засаг даргын хуваарилж өгсөн, шаардлагад нийцэхгүй газартаа л барина гэж зүтгэхэд чиглэж байна гэх байр суурийг илэрхийлэх эх сурвалжууд байгаа юм. Ер нь бол энэ том төслийн энэ чухал ажлуудыг хэсэг бусгийн эрх ашигт нийцүүлэн “нугалж” байгаа хүмүүс нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨОХХК-ийн шинэ захирал болоод  ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гэсэн хоёр хүн гэдгийг хэлэх хүмүүс байна.

Түүнчлэн одоо нарийвчилсан үнэлгээг шууд хийх компанийн нэр  бараг тодорхой болчихоод байгаа юм. Тэгвэл тэр компани нь салбарын сайд Х.Баттулгын итгэлт хүмүүсийн нэг Б.Батзаяаг “МТЗ” ТӨХК-ийн захирал байх үед байгаль орчны үнэлгээг нь  хийх ажлыг ямар ч тендергүй авч чадсан “Natural sustainable” гэдэг компани юм байна.

                                          “Natural sustainable”-ын ар нь хэн бэ?

Түрүүн өгүүлсэнчлэн МТЗ-ын байгаль орчны үнэлгээг хийх эрхийг ядах юмгүй авсан “Natural sustainable” компани энэ удаа ч тендер гэдэг жүжгийн хөшигний ард хэдийнэ ялсан баатрын дүрээр сууж байгаа бололтой байна. Төв аймагт бүртгэлтэй орон нутгийн компани гэх тодотголтой, хэн ч мэдэхгүй шахам  “Natural sustainable” компани нь энэ удаа энэ төслийн ажил дээр Австралийн Sustainability-тай нийлж орж ирж байгаа гэх мэдээлэл байна. Сануулахад, Sustainability компани нь Оюутолгойг  Дэлхийн банкнаас 1 тэрбум долларын зээр авахад зориулж, байгаль орчны, нийгэм эдийн засгийн судалгааг нь хийж өгсөн байдаг. Гэвч бараг таван жил зарцуулж байж хийсэн судалгаанд нь Дэлхийн банк  хангалтгүй гэсэн дүн тавиад, зээл авах эрхийг нь 2 жилээр хойшлуулсан байгаа. Гэтэл муу нэртэй энэ компани  Сайншандын төсөл дээр Монгол компаниар түрий барьчихсан, бид ялна гээд явж байдаг. Анхаарал татах асуудал биш гэж үү? Ер нь бол манай дотоодын компаниуд өөрсдийн бүтээн байгуулалтын төслүүддээ гар бие оролцоод, ажиллах чадалтай байсаар байтал манай дарга нар гадныхныг хэт шүтэх үзэлдээ автаад байгааг  хөврөх нөхцөл байдлууд харуулж байна. Гадаадынхныг үнэлэх үнэлгээ өдөрт 2500 ам.доллар байхад монголчуудаа  250 доллараар л үнэлж байгаагаас үзэхэд учир дутагдал бидэнд багагүй байгаа гэдгийг энд хэлэхэд илүүц болохгүй болов уу.

Түүнчлэн Сайншандын тухайд байгаль орчны төлөв байдал нь ямар байгааг тогтоогоогүй байж нарийвчилсан үнэлгээгээ хийлгэхээр ажиллаж байгаа нь хууран мэхлэлт гэдгийг хэлэх мэргэжилтнүүд байна. Ойлгомжтойгоор хэлэхэд, дахиад нэг утаатай Улаанбаатар, Дархан бий болгоноо л гэсэн үг гэх. Дашрамд өгүүлэхэд, Эрдэнэтийн тухайд ч тэрхүү судалгааг хийлгээгүй, шууд байгуулчихсан аж. Урсгалынх нь дээд талд ГОК-ийн хаягдлын далан байдаг учраас, ямар нэгэн эрсдэл гараад хаягдлын далан сэтэрвэл Эрдэнэт тэр чигээрээ хортой усанд живэх аюултай гэдгийг ч ярьсаар л байгаа.

Энэ нь ирээдүйд учирч болох  эрсдэлүүдийг тооцохгүйгээр байгаль орчныг гаргуунд нь хаяж болохгүй шүү гэдгийг л сануулаад байгаа хэрэг. Гэтэл түрүүн хэлсэнчлэн салбарын дэд сайд Б.Цогтгэрэл Байгаль орчны асуудал чинь хамаг ажлын тоормоз гээд бүр судалгааны ажил хийлгэхгүй талаар ч анх ярьж байсан байдаг. Харин судалгааны мэргэжилтнүүд Дэд сайд эрхэмтэй үг зөрж байж судалгааг хийхээр болж байсан юм байна. Улмаар Судалгааг хийхийн тулд ажлын даалгавар боловсруулж,  6 тэрбум төгрөгийн төсөв батлуулжээ. Гэтэл сүүлд байгуулагдсан Судалгааны баг өмнөх багийн боловсруулсан ажлын даалгаврыг орвонгоор нь эргүүлэн, ажлаа сууриас нь бус, орой хэсгээс нь эхэлж барихаар зүтгээд байгаа бололтой.

Мэдээж энд яригдаж байгаа 6 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Түүнчлэн  байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр ийм хэмжээний мөнгийг төсөвлөсөн аж. Гэтэл одоо судалгаа хийх хугацааг 3 сар болгон багасгаж, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд байгаа нь, анхаарал татаж байна. Ер нь олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Гэтэл салбарын сайд Х.Баттулга Сайншанд төслийг  2016 он гэхэд газарт буулгах гээд байгаль орчныг судлахаас болоод тэр их хугацааг алдах ёсгүй тул богиносго гэсэн аж.  Тэгээд хамгийн боломжит хугацаа буюу монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж мэргэжилтнүүд үзсэн байдаг аж. Гэтэл салбарын сайдын гарын хүмүүс Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨОХХК-ийн үйл ажиллагааг зоргоороо явуулж, ёстой холион бантан гэдгийг хутгаж байгаа янзтай. Сайншанд төслийн хүрээнд Усны хайгуул, бүс нутгийн хооронд ус дамжуулах судалгаа гэхчлэн дандаа тэрбумаас дээш үнийн дүнтэй ажлуудын тендер явагдаж байгаа. Харин Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичиг нь Х.Баттулга сайдын гарын хүн аж. Үнэлгээний хороонд Байгаль орчны яамнаас ганц хоёр хүн оруулсан гэж байгаа ч, олонхи нь  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хүмүүс аж. Түүнчлэн яах ч аргагүй байгаль орчны асуудлыг ярихаас өөр аргагүй энэ төслийг энэ янзаараа яаж ч газарт буулгах гээд байгаа юм бэ?

Сайншандын их бүтээн байгуулалт тойрсон асуудлын талаар эргэн хүргэх болно.

Э.Болорхажид

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худалч сэтгүүлч(202.131.227.42) 2025 оны 03 сарын 13

за бас нэг тамын тогооны үлгэр. Тэр Оюу Толгойн тэр үнэлгээ чинь Дэлхийн банкны IFC -aaр ороод дараагийн шатны асуудал болох олон нийтээс санал авах ажлаа өнгөрсөн оны 8-сараас 10 Сарын хооронд хийсэн бусуу. Мөн Оюу Толгойнүнэлгээг Английн Citrus gedeg компани хийсэн болой. Судалгаагүй юм бичиж байж хөгөө чирэв дээ эрхэм сэтгүүлчээ

1  |  0
раах(103.11.195.191) 2025 оны 03 сарын 13

Балай судалгаагүй юм бичих юм худлаа бурж байж хөгөө чирэв ээ

1  |  0
раах(103.11.195.175) 2025 оны 03 сарын 13

Балай судалгаагүй юм бичих юм худлаа бурж байж хөгөө чирэв ээ

1  |  0
OROSIIN HURGEN(103.11.195.183) 2025 оны 03 сарын 13

BATTULGA GEJ DENDUU JUDAGGUI HANAJ TSADNA GEJ BAIHGUI OROSIIN HURGEN MONGOL TURD NEG BAINAA.

1  |  0
Irgen(103.11.195.170) 2025 оны 03 сарын 13

“Natural sustainable”-ын ар нь хэн бэ? M.Enkhbold-iin tuslah baisan Gantumur gj zaluu bii shuu dee.

1  |  0
irgen(202.21.106.167) 2025 оны 03 сарын 13

zarim ni battylga terguuntnii xalaasand zarim ni buteen baigyylaltand geed l tovchxon tailbar xiichixgui uy doo. shylyyxan amar shd

1  |  0
swdewd(202.179.20.158) 2025 оны 03 сарын 13

shalgaa

1  |  0
har(103.11.195.134) 2025 оны 03 сарын 13

Jenko ali barilagA zam teeveriin said baihaasaa l tenderees xyvi avch iddeg lyivarchin shvv dee . Medexgvi xen bga um

1  |  0
зочин(202.70.42.210) 2025 оны 03 сарын 13

За ингээд л нэг нь юм хийх гэхээр л барьцаж баалдаг Монголчуудын зан уу. Биесээ дэмжиж хамт хөгжих биш тамын тогооны үлгэр мэт доош нь уруу чангаадаг зангаасаа салмаар юм.

1  |  0
Irgen(103.11.195.234) 2025 оны 03 сарын 13

Genco gej neg muu hogiin hulgaich bn...ene muu hulgaichaas bolj Ardchilalyn ner hund navs unaj bn!!!!

1  |  0
asaa(202.179.20.158) 2025 оны 03 сарын 13

Uildver barih nereer buun luivar yavaad bgaam bn daa eniig n neg sain shalgah yostoi bhaa

1  |  0
Top