ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны тавдугаар сарын 17. Энэ оны 137 дахь өдөр бөгөөд он дуустал 228 хоног үлдэж байна. Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн. Өглөөн наран 05 цаг 11 минутад мандан, оройн наран 20 цаг 26 минутад жаргана.

Өнөөдөр бороо шивэрнэ. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн өдөр тохиож байна.  Науру, Норвеги улсад Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа бол Норвеги улсад Хүүхдийн өдөр тохиож байна. Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа бол Аргентин улсад Тэнгисийн цэргийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Италийн хөгжмийн зохиолч Франческо Риччи, Автомашины “Додж” брэндийг үндэслэгч Хорас Элжин Додж, Испанийн хаан XIII Альфонсо, Нобелийн шагналт Норвегийн химич Одд Хассел, Америкийн жүжигчин Деннис Хоппер, Ирландын дуучин Энья, Францын нэрт сагсанбөмбөгч Тони Паркер, Америкийн сагсанбөмбөгч Чаннинг Фрай нар мэндэлжээ.

Энэ өдөр Монголын түүхэнд:

1912 оны энэ өдөр Богд хааны элч торгуудын эрэлхэг гүн Төмөржинг Ховдын манж сайд баривчлан цаазалжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1536 оны энэ өдөр Английн хаан VIII Хенри, Анна Болейн нар гэрлэлтээ цуцлуулжээ.

1642 оны энэ өдөр Канадын Монреал хот байгуулагджээ.

1916 оны энэ өдөр Англи улс анх удаагаа зуны цагийн хуваарьт шилжив.

1969 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн "Венера-6" сансрын хөлөг хөөрөв. Энэ хөлөг эх дэлхийн агаар мандлыг судлах зорилготой байсан юм.

2009 оны энэ өдөр Тоглоом сонирхогчдын дунд алдаршсан "Майнкрафт" тоглоом албан ёсоор худалдаанд гарчээ.

2018 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар Жина Чери Хаспелийг Сенатын танхим батламжлав. Ингэснээр энэ суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.

Өнөөдрийн ажилт тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top