Жүжигчид хүүхдүүдтэйгээ кинонд тоглов

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Хошин урлагийн салбарт олон жилийг үдсэн жүжигчин МУГЖ Д.Хүрэлхүү инээдмийн кино бүтээж байгаа гэнэ. Киноны найруулагчаар “Go Studio”-ын найруулагч Д.Галбаяр ажиллаж, Д.Хүрэлхүү өөрөө продюсерлаж байгаа юм.

Тус кинонд жүжигчин Д.Хүрэлхүү түүний охин Намуун, жүжигчин П.Эрдэнэзаан түүний хүү Э.Энэрэл,  жүжигчин Б.Бямбацогт түүний хүү Б.Балжинням, жүжигчин И.Одончимэг түүний охин Номундарь, жүжигчин О.Бат-Өлзий түүний хүү Б.Тамир зэрэг бидний хайртай, авьяаслаг жүжигчид маань өөрсдийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаагаараа онцлоготой аж.

Ингээд удахгүй “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кино үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Khvrlee manai okhin dvvg buudald doromjiloson udakhgvi shvvkhed ognoo chamaig

1  |  0
Top