УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ээлжит бус чуулган эхэллээ. Гэвч энэ чуулганыг хуралдуулах болсон шалтгаан болох нийгэм, эдийн засагт дүгнэлт өгч, аврах гарц хайх гол зорилгоосоо хазайсан юм биш үү. Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэхээр болсон байна. Магадгүй “Гал үндэстэн” холбооны жагсах шалтгаан энэ болж байх шиг байна?
-Яагаад ээлжит бус чуулган хуралдах болов гэдэг нь асуудал. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн учраас яаралтай хуралдаж арга хэмжээ авахын тулд хуралдаж байгаа гэсэн ойлголт Монголын нийгэмд байгаа. Бид ч гэсэн тийм ойлголттой байна.
Тэгвэл энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлыг харахад эдийн засаг хүндэрсэн гэхээргүй. Өнгөц харахад Засгийн газар цаг хожих гэсэн дүр зураг харагдаж байна. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулна, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна зэрэг асуудал багтаж. Гэхдээ хэлэлцэхээр багтаасан асуудлаас үзэхэд Монголын нийгэм бүр хүндэрсэн мэт байж болох юм.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт тойрсон асуудал, байгаль экологийн томоохон хүндрэл нь Монголын нийгмийн хурц сэдэв юм. Өнөөдөр /өчигдөр/ буу тавиад жагсаал цуглаан хийгээд байгаа иргэний хөдөлгөөнүүд ч гэсэн энэ учир шалтгаанаар бий болсон байх. Энэ утгаар нь Засгийн газрын оруулж ирж байгаа асуудлыг харахаар 20 гаруй жилийн хугацаанд хүрсэн үр дүнгээ буцаах гэсэн юм биш үү. Ялангуяа, алтаа ухая гэдэг асуудлыг хүчтэй тавих юм шиг байна. Ойн сав, усны эх үүсвэрт алт олборлохыг хориглосон хуулийн заалтуудыг хүчингүй болгох, дахин шинээр алт олборлолтыг эрчимжүүлэхээр зэхэж байгаа нь вальютын орлогогүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Газраа ухаж алт олохоос өөр аргагүй боллоо гэж. Тэгэхээр тэдний ярьж байгаа яриа, бодит байдал хоорондоо зөрчилдөж байгаа юм.
-Тухайлбал, хэрхэн хүндэрсэн гэж?
-Монгол Улс вальютынхаа нөөцийг шавхаад дуусч байна. Эцсийн арга хэмжээ буюу өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтоосоо ухарч одоо зөвхөн хөрөнгө оруулалт олохын тулд гадны орнуудад өврөө нээх болж байна. Миний хувьд ийм нөхцөл байдалд хүрэхээс өмнө эхний ээлжинд эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах нь чухал гэж хэлье. Ялангуяа төр, орон нутгийн өмчтэй аж ахуй нэгжийг хувьчлах, төрийн данхайсан бүтцийг яаралтай цомхотгох, эдийн засгийн үр өгөөжгүй үрэлгэн төсвөө яаралтай танах бодлого хэрэгжүүлвэл үр дүнтэй байх болов уу. Нөгөө талаас нөхцөл байдал хүндэрснийг бүхий л салбарын эдийн засагчид тодорхой хэлж байгаа. Үүнээс харахад Монголын олон улс дахь өрсөлдөх чадвар нэлээд буурсан байгаа. Тэр дотор хамгийн ноцтой нь төрийн хүнд суртал нэмэгдсэн, авлига нэмэгдсэн гэдэг үзүүлэлт юм. Та бүхэн санаж байгаа бол МАН Засгийн газрыг тэргүүлж байх үед олон улсад өрсөлдөх чадвараар Монгол Улс урагшилж чадсан. Бас авлигын индексээр 30 гаруй байраар урагшилж чадсан байлаа. Тэгвэл өнөөдөр тэр төвшин буцаад ухарч байна. Монгол Улсын гадаад эдийн засгийн гол үнэлгээнүүд ухарч эрсдэлтэй орны тоонд орсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувиар гадаад дахь үнэлэмжээ манай улс алдсан.
-Олон улсын байгууллага Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлгээ өгсөн гэх юм билээ. Та энэ талаар сонссон уу?
-Монголын үнэт цаасны хувьцаа алдагдалд орсон, олон компани хөрөнгийн зах зээлийн бүртгэлээс хасагдсан байна. Хувийн хэвшлийн хийж байсан хөрөнгө оруулалтууд зогссон. Шалтгаан нь эдийн засаг дах төрийн оролцоо хэт ихэссэнтэй холбоотой. Бүгдийг төр хийнэ гэдэгтэй холбоотой. Төр төмөр зам тавина, төр нүүрс ухна, төр сурагчдын дүрэмт хувцасыг оёно гэнэ. Хамгийн сүүлд төр арьс ширний үйлдвэр барина гээд шав тавих шиг боллоо. Дээрээс нь төр гурилын үнэ зохицуулж байна, төр мах бэлтгэж байна. Төрийн өмчит эзэнгүй, хяналтгүй хөрөнгө асуудал дагуулж байгаа. Ялангуяа “Эрдэнэс тавантолгой”-н 17 тэрбум төгрөгийн асуудлыг хүмүүс мартаагүй байх. Үүнийг МАН-ын хэдэн гишүүн хэлээд байгаа юм биш. Олон улсын байгууллага “Монгол Улс авлигатай тэмцэхэд хүрсэн төвшнөөсөө ухарлаа. Та нарын өрсөлдөх чадвар унасан. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Гадаад орнуудын итгэл алдарч, эдийн засаг чинь тогтворгүй байна” гэсэн дүн тавиад байгаа юм.
-Эдийн засаг доройтсон нь дэлхийн эдийн засгаас болж байгаа гэх тайлбарыг эрх баригчид өгч байгаа?
-Үнэн чанартаа дэлхийн эдийн засгийн байдал тогтвортой байна. Сүүлийн нэг жилд Америк, Хятад, Европын эдийн засаг тогтворжиж өсөлт дагууллаа. 2008-2009 оны үед дэлхийн эдийн засаг уруудаж байсан үед МАН харин ч өсгөж чадсан. Одоо дэлхийн эдийн засаг тогтворжиж өсч байгаа үед Монголын эдийн засаг уруудаж байна. Ялангуяа нүүрсээ зарж чадахгүй байна. Нийлүүлэгчид авахгүй байгаа гэнэ. Тэгвэл Хятадын нүүрсний эрэлт 14 хувиар нэмэгдсэн. Ердөө багасаагүй. Харин Монголын Хятадад нийлүүлдэг нүүрсний хэмжээ хэдэн зуун хувиар унасан. Бидний “Чалко” компанитай хийсэн 70 гаруй ам.долларын гэрээг муу гэрээ гээд экспортыг нь зургаан сар зогсоосон. Сураг сонсох нь ээ, муу гээд байсан гэрээгээ 40 ам.доллараар хийгээд явж байгаа гэнэ лээ. Засах гэсэн биш улам дордуулж нүүрсний ашгаас авах байсан 500 гаруй тэрбум төгрөгийн бодит орлого тасарч байгаа юм. Төр өөрөө нүүрсний салбарт хэт ороод нүүрснийхээ үнийг доод төвшинд унагаж байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийнхэн ч гэсэн татгалзаж байна. Яагаад гэвэл ашиггүй салбарт бизнесээ эрхлэхийг хүсэхгүй.
Тэгэхээр төр өөрөө алдагдалтай бизнес хийж байна гэсэн үг. Бас тэр махны асуудал байна. Махны үнийг тогтворжуулна гээд 87 тэрбум төгрөгийг “Жаст” компанид өгсөн. Тэгвэл тэр компани нь өнөөдөр байхгүй болсныг хэн ч мэдэх байх. “Жаст” компаниар дамжуулаад эрх баригчдын компанид очсон гэх мэдээлэл ирсэн. Үүнийг шалгаж үзэх шаардлага гарч байх шиг байна. Нөгөө тогтворжуулна гээд байсан махны үнэ буугаагүй. Гурилын салбарт гэхэд мөн л адил 47 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл Монголын гурилын 50 хувийн үйлдвэрлэгч “Алтан тариа” компани нэг ч төгрөг төрөөс аваагүй байх жишээтэй. Гурилын үнэ өсч байна. Шатахууны үнэ ч мөн адил өсч байна. Шатахууны бөөний үнэ жижиглэнгийн үнээсээ хэт их болж. Ханшийн өсөлт вальютын өөрчлөлтэй холбоотойгоор нөөцөө барлаа. Харамсалтай нь дахиад таагүй үр дүн ирэх саруудад тохиох юм шиг байна. 2013, 2014 он бол Монголын 1991 оноос хойшхи хамгийн хүнд өвөл, хавар болж магадгүй. Ирэх саруудад ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, олон аж ахуй нэгж дампуурах үйл явц гарах байх. Үүнийг дагаад ажилгүйдэл нэмэгдэж, нийгмийн тогтворгүй байдал үүсэх болов уу гэж санаа зовж байна. Өнөөдөр зөвхөн зээлээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Өөрийн бодит чадавхиар биш зээлээр амьдарч байна. Орон сууцны салбарт хийсэн 900 гаруй тэрбум ямар үр дүн авчрав гээд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажилд дүгнэлт өгөх хэрэгтэй болжээ.
-Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд үйлдвэрүүдийг хувьчлах хэрэгтэй гэж та хэлсэн. Ямар үйлдвэрүүдийг хувьчлах хэрэгтэй юм бэ?
-Төрийн өмч орсон бүхий л үйлдвэр. Эдийн засаг дахь төрийн оролцоог тас цохих хэрэгтэй байна. Зарим нэг нь улс төрд орж ирээд л хөлждөг, баяждаг болсон байна шүү дээ. “Эрдэнэс тавантолгой” компанийн 17 тэрбум төгрөг байна. Мөн Хөтөлийн үйлдвэр байна. АН-ынхан их зоригтой идэх юм. Утаа бууруулна гээд л байсан. Олон тэрбумыг авчихсан байх жишээтэй. Үнэхээр харамсалтай. Гоё гоё нэртэй сайн зүйл ярьж байгаа хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа ард түмний төлөө сайн сайхан болгоно гэж өвөр түрүүнд нь орж байгаа хүмүүсээс. Нэг үеэ бодвол Монголчууд энэ тал дээр нэлээд ойлголттой болчихсон байна.
-Урт нэртэй хуулиас болж Төрийн ордны хашаанд буун дуу гарлаа. Энэ үйл явдлаас харахад ард иргэд төр засагтаа итгэхээ больсон юм уу даа гэх дүгнэлтэд хүрч болохоор байна?
-Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж 1990-ээд онд дуулдаг байлаа. УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, сайд нар сайхан байна гэж хэлээд байгаа шүү дээ. Ямар ч байсан өнөөдрийн нөхцөл байдал Монголчуудын халаасыг тэмтэрчихлээ. Хүнсний гол гол нэрийн бүтээгдэгдэхүүн, цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихлээ. Гэтэл цалин нэмэгдсэн бил үү. Жилийн өмнө 700 төгрөг байсан Алтан тарианы дээд гурил 997 төгрөг болсон. Атар талх жилийн өмнө 630 төгрөг байсан бол 820 төгрөг болсон. Цагаан будаа 1200 төгрөг байсан бол 2330 төгрөг боллоо. Энэ юу харуулж байна вэ гэвэл манай эдийн засгийн онцлогийг харуулаад байна шүү дээ.
Сэтгэгдэл ( 17 )
хувын компаны ажилаа хийж чадахгүй төрын ажил яаж хийж чадах юм бэ танай компаны барьж баруун аймагт хийж байгаа замаа нэг удаа очиж үзсэн үү мөнгийг нь идээд л яваад байн уу Дамбаочирын зам шиг юм бүү хийлгээрэйюмыг сайнаар бодож сэтгэж сур одоо танай намын үе биш мөнгө идэх талаар бүү бод
амаа угаа ,битгий өмхий амлаад бай хулгайч аа,залуу хүн байж сайн сайхан юм бодож чаддаггүй хайшаа эргүүтсэн толгой вэ?
Enxbayar aa!!! chi aaviinxaa orosuudaas une tolborgui avch ogson xeden barilgiig zaixran zartsuulj amia zogoodoo, buu muu amal, Mongol () on shig languun deer davs, arxinaas oor uomgui bolox tsag xezee ch chi moroodood xeregegui. Tiim uom boloxgui, Buu muu yorol, chi buu gorid olnii tolgoig muu piaraar buu ugaaxiig orold uund ugaagdaxgui
ta nar bugd adil chi ch gesen alt uhdag shuu dee chinii naiz nar bas.chinii yarisanaar bol chi mungu ih oloh n dee.undur huutei mungu zeeldeg chm met bayajaad l.hurungujuud l.ard tumen tuildaj bn.zevseg barilaa henii buruu ve.ted hool guigaagui tender guigaagui.eh nutgaa gesen eh oronchid mandtugai
Æ.Ýíõáàÿð ÷ºòãºð ë¿¿ãýý òîíèëâîë òààðíà
энэ ч нэг ийм юм бодох товарищ даа ард түмний дуу зүдүүг дайрч доромжилсон хөгийн хар хог.Амьдралыг нь яаж дээшлүүлэх вэ гэхийн оронд ийм ч юм ярьж байх гэж дээ.нэг иймэрхүү УИХ -ЫН ГИШҮҮНТЭЙ БАЙХАД БИД ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭЭ.өөдрөг,сайха н хүсэл эрмэлзлэл,мөрөө
Ж.Энхбаяр гэдэг хүнийг гудманд явбал танихгүй юм байна аа. ийм ч хүмүүс улстөрч болох гэж дээ. Хөөрхий төр засаг гэж . . .
яг үнэн шүүавилга өгөхгүй бол гишгэх газаргүй ь орох ажилгүй болсон болохоор хүмүүс дууүй л өгдөг. хэлбэл яаж ч мэднэ. Өчигдрийн хэрэг ч гэсэн улс төрий захиалга гэж бодож байна. Одоо ер нь тэгээд биднийингэж чөлөөтэй бичихийг ч зогсоох аргаа сэдээд байгаа гэсэн шүү
Ард түмнийг үймрүүлэх гэж худлаагаасаа сүржигнэх юу байна аа. Юу чхийсэн юмгүй байж худлаа юм мэддэг царайлах юм. Ингэхэд энэ нөхөр юу хийсэн бэ
Байдал яг ийм байна Засгийн газар Макро түвшингийнхээ бодлогыг алдчихлаа Урдах Засгийн газрын хийсэн болон хэрэгжүүлж эхэлсэн жаал ажлаар өнгө засах төдий ажиллаад байсан Үр дүн нь харагдаж эхэллээ. Эд нарын хийж эхлэх ажлууд хэзээ хэлэх нь тодорхойгүй Тэгээд бас чадаагүй байж болж бүтэхгүй бүхнээ урдахруугаа чихээд л Өчигдөр З.Энхболд мөн л урдахруугаа буруугаа чихдэг улиг болсон үгээ Их хурлын нээлтэн дээрээ улиглаад л Яанаа одоо эд нар ч нөгөө элэгээр нь мөлхүүлэх санаагаа хэрэгжүүлж эхэллээ л дэ
avilga buurch bhad nemegdsen gej yu yariad bnaa. ene ch eh oronch hun bish dee