Гишүүдийн 76 тэрбумыг үгүйсгэж явсан АН-ынхан зангаа хувиргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 15

 

Арвандөрвөн оны төсөв Ч.Улаан сайдын хэлдгээр шахсан бяслаг шиг төсөв хараахан болж чадсангүй хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хэлэв. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ 2014 оны төсвийн хувьд өмнөх жилүүдийн төсвийг бодоход харьцангуй өсөлтгүй батлагдаж байгаа,Төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ уялдуулж харах юм бол өмнөх оныхоос  17 тэрбум төгрөгийн зөрүү л гарч байгаа гэв. Данхайлаа томорлоо гээд байсан төсвийг бид танаж хасаж чадлаа гэж яриад байна. Гэхдээ нөгөө талд төсвийн зардлыг танахын тулд “царцаах” арга хэмжээ авч байгаа гэдгийн цаана  УИХ-ын гишүүдийн лобби хийсэн төсөв орж ирсэн гэдгийг Б.Гарамгайбаатар хэлэв. Тэрээр “-Хэдийгээр үндсэн бүтээн байгуулалтын төсвийг царцааж байгаа мэт боловч хажуугаар нь УИХ-ын гишүүдийн лобби хийсэн төсөв орж ирсэн. Тэр утгаар нь шахсан бяслаг шиг төсөв болж чадсангүй гэж байгаа юм. Өнөөдөр төсөв хүндрэлтэй гээд гол гол бүтээн байгуулалтууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн байгууламжуудын төсвийг царцааж байхад УИХ-ын гишүүдийн зардлыг нэмж байгаа нь надад таалагдаагүй. Учир нь 2012 оны сонгуульд АН орохдоо өмнөх УИХ-ын гишүүдийн тэрбум тэрбумаар авч хэрэглэдэг мөнгийг бид авахгүй, тэгж мөнгө авах нь буруу гэдгийг ярьцгааж байсан. Гэтэл харамсалтай нь тэр мөнгийг эрүүлж авах санаачилга гаргаж чуулганаар батлагдаж байгаа нь харамсалтай. Ингэснээр иргэдэд сайн талаас нь үзүүлэх үзүүлэлтүүдийг алга болгож байгаа юм. Үүнд би үнэхээр харамсаж байна.” гэв.

 

За харин царцаагдаж байгаа төслүүдийн хувьд он гарангуут төсвийн тодотголоор санхүүжилтийг нь шийдчих тухай яригдаж байгаа. Тэгвэл Төсвийн байнгын хорооны дарга энэ тал дээр “-2013 оны төсвийн тодотголоос хасагдсан 200 гаруй обьект байгаа. Одоо 2014 оны төсөвт сууж чадаагүй 96 обьект байна. Энэ обьектуудын ажил нь эхэлчихсэн дуусгах шаардлагатай учраас цааш нь үргэлжлүүлэх ёстой гэсэн чиглэлийг өгч байгаа. Мөн 140 обьект тодорхой бус шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгдэж удааширсан байгаа. Энэ бүгдийг Аудитын байгууллагаар шалгуулья. Төсөв өртөг нь үнэхээр нэмэгдсэн юм уу. Удааширсан шалтгаан нь юунаас болсон бэ гэдгийг тодотгосны дараа зөвхөн хөрөнгө оруулалтын жагсаалтыг тодотгоно. Тэгээд санхүүжих эрхийг нь дөрөвдүгээр сараас нээгээд явна. Дуусаагүй барилга үлдээнэ гэдэг хэцүү. Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас үүдэн дуусгах боломжгүй ч болж магадгүй. Тэгэхээр 96 обьектийг дуусгах чиглэлд анхаарч ажиллаарай гэж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Мөн ажил нь эхэлчихсэн зам гүүр, эрчим хүчний ажлуудыг Хөгжлийн банк руу шилжүүлья гэсэн шийдвэр гаргасан. 144 барилгын хувьд санхүүжилт нь Сангийн сайдын багцад суугаад явж байгаа.” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр дуусаагүй барилгыг ямар ч байсан дуусгана. Өдгөө царцаана гэгдэж байгаа ч, шийдэхээс өөр гарцгүй гэдэг зүйлийг ярьж байна. Одоогоор төсөв ийм маягаар хэмнэгдэж байгаа мэт боловч дунд хугацаандаа төсвөөс тэдгээр зардлууд гараад явах нь тодорхой байгаа юм.

 

Тэгвэл Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан оруулж ирсэн эрхмүүд  “...Төсвийн тухай хуульд заасан төсвийн үндсэн зарчмуудыг баримталж  нийгмийн эмзэг бүлгийг хэт ядуурлаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цалин хөлс, төсвийн хөрөнгийг оновчтой, зүй зохистой хувиарлах замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах, тавтарын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш хувиарлалтыг хангах, Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэнтэй уялдуулан зарим төрлийн халамжийн шинжтэй арга хэмжээний давхардлыг арилгах, хөрөнгийг оновчтой зарцуулах зорилгоор зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтыг бууруулахаар тусгасан” гэж хэлцгээж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.137) 2013 оны 11 сарын 15

Bidnii huseed baiguulah geed baigaa niigem maani ganchan orsoldoon [yamarch argaar hamaagui] mon bie bienee moljson archaagui amin huviin ashig deer suurilsan niigem shuu dee iimd uls torchdod itgeh baitugai bie biendee itgeh arga baihgui

0  |  0
иргэн(202.179.22.239) 2013 оны 11 сарын 15

Хөөрхийдө ардчилсан намынхан цадах болоогүй байлгүйдээ, сайн тараглуулж байгаад идвэл

0  |  0
Top