Улаанбуудайгаа Хятад руу гаргаж, Оросоос авна гээд байдаг ”нууц хүмүүс”- ийн нууц юу вэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Дэлхийн зах зээлийн ханшаар өнөөдөр улаанбуудай нэг тонн нь  640 ам.доллар. Харин дотоодын буудайн үнэ энэ намарын ханшаар  тонн нь 350 орчим мянган төгрөг байгаа юм.  Манай тариаланчид ард түмэндээ  дэлхийн зах зээлээс доогуур үнийг санал болгосоор байгаа нь энэ. Тэг­вэл ОХУ  манай зах зээлээс  хамаагүй доогуур үнэ буюу  270-280 мянган төгрөгөөр бидэнд нийлүүлье гэж чичирсээр байгаад  энэ намар хувийн гурилын үйлдвэрүүдэд өгч амжсан байна.


Орост яагаад ийм хямд байна вэ гэхээр, тэд байгаль, цаг уурынхаа буянаар нэг га талбайгаас 40-50 центнер буудай авч чаддаг. Харин манайд зүтгэж, зүтгэсний эцэст нэг га талбайгаас  15-20 центнер буудай л авдаг  юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн Атрын III аяны үр дүнд 2011 онд манай улс арвин их ургац хураан авч дотоодын улаан буудайн хэрэгцээг бүрэн хангаж гадагш нь гаргах боломжтой боллоо гэж магтацгаасан. Үүнийгээ ч баталж энэ онд БНХАУ-руу 100 мянган тонн улаанбуудай экспортлохоор гэрээ хийсэн гэж ҮХААЯ-ны “эрхэм албаныхан” ярьсан. Мөн  дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг БНХАУ-д экспортлох гэрээг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, БНХАУ-ын "ТЭНДА ТЯН ЖУ" компанитай гэрээ байгуулж Хятадын Хорио цээрийн ерөнхий газартай тохиролцоод  Хятадын хилээр гаргах  албан ёсны эрхээ авчихсан гэж байгаа.

 Үүнийг сонсоод  Монгол Улс өөрийн хэрэгцээнээс илүү гарсан буудайг экспортлох замаар дэлхийн хүнсний хангамжид өөрийн хувь нэмрийг оруулах эхлэл тавигдлаа гэж хэн хүнгүй баярлаж байсан юм.


Засгийн газрынхны хэлснээр бол   тариа, ногоогоороо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, үтрэм, агуулахдаа багтаж шингэхгүй болтол нь овоолж байгаа. Гурилын үйлдвэрүүд “Зах зээл” гэж ярьцгаагаад ОХУ-аас хямд үнэтэй улаан буудай аваад байна.  Угаасаа ч ОХУ дэлхийн зах зээл дээр жилд 20 сая тонн улаанбуудай нийлүүлдэг томоохон экспортлогч. Манай "жижиг" дөнгөж босох гэж буй зах зээлийг унагана гэдэг тэдэнд хурууны үзүүрийн ажил.  Гэтэл  унах гээд зүтгээд ОХУ-аас хямд буудай авах гээд байдаг  яасан “үхэр монгол” вэ.


Бидний зах зээлийг булаах гээд байна. Нэг л өдөр бид  дотооддоо буудай тарихаа больж, ОХУ-аас импортлоод байя гэвэл тэд  тонн нь 270-280 мянган төгрөг, биш  харин ч дэлхийн зах зээлийн ханшаар бидэнд зарж чадна. Ийм л байдал биднийг үйлдвэрлэгч орон болгох боломжийг  үгүй хийж байгаа юм. Тэгээд ч бид “Манай зах зээл нээлттэй шүү” гэж байгаа юм шиг Ази, Европыг холбосон “агуу” төмөр замтай улс. Төмөр замынх нь буянаар өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гурилын үйлдвэрүүд хажууд байгаа Төв аймгаас улаанбуудайгаа ачсанаас төмөр замаараа хилийн чанадаас ачуулсан нь дээр гэж үзэж байна.  Үр тариагаа сайн тарьж ахиу ургац ав гэсэн эрхэм төрийн түшээд  гадны буудайг бөөн бөөнөөр нь оруулж ирж үндэсний тариаланчдаа хөөрхийлөлтэй болгохын нууц юу байна.

Бас болоогүй, манайх Хятадруу зуун мянган тонн улаанбуудай импортлоно гэж хэдхэн сарын өмнө бурж бурчихаад одоо болохоор нөөц хомсдсон Орос Казкастанаас 100 мянган тонн улаанбуудай оруулж ирэхээр болсон гээд байдаг. ҮХААЯ-ныхнаас  энэ талаар асуухаар энэ бол нууц импортын ажилд саад болно мэдээлэл өгөхгүй гээд зугтаагаад байдаг нууц хүмүүс шүү.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ene zasag neg bish ee.(123.121.195.116) 2013 оны 12 сарын 19

mon ch hetsuu humuus tor tushij baina daa.

0  |  0
Ene zasag neg bish ee.(123.121.195.116) 2013 оны 12 сарын 19

mon ch hetsuu humuus tor tushij baina daa.

0  |  0
fghjk(31.55.43.145) 2013 оны 12 сарын 18

hervee uneheer l china luu $650USD 1 tonne-iig gargaad, hoinoos 270-280K MNT-d avch boldog bol. Yaagaad bolohgui gej. tumur zami ni 2 taldaa mungu hiine (oruulj gargana gej) deerees in export import tatvar avna. Ghdee sonin ni China yaagaad shuud Russia-aas avahgui b.a gedeg deeree bas b.a

0  |  0
ss(202.131.233.214) 2013 оны 12 сарын 18

battulga ni ajlaa hiij meddeggui uim bish uu

0  |  0
Top