Газрын тосны салбарт юу болов

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 28

Энэ онд газрын тосны хангамжийн чиглэлээр хийгдсэн ажлуудыг Уул уурхайн яамнаас ингэж тодорхойлж байна.

• Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хилийн боомтын дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хоёр хөршийн холбогдох компаниудтай хамтарч ажиллахаар тохирсон.

• БНХАУ-ын Чайна-Ойл компанитай Монгол Улсад олборлож байгаа газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан шатахуун импортлох асуудлаар хэлэлцээрийг амжилттай хийсэн.

• Монгол Улс ба БНХАУ-ын төмөр замын хэлэлцээрт 200 мянган тонн бүтээгдэхүүний транзит тээврийн асуудал, мөн БНХАУ-аас 100 мянган тонн бүтээгдэхүүнийг төмөр замаар импортлох асуудлыг тусгуулсан.

• БНХАУ-ын Чайна-Ойл компанитай МУ-д олборлож байгаа газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан шатахуун импортлох асуудлаар хэлэлцээрийг амжилттай хийсний үр дүнд НИК, МТ, Шунхлай зэрэг компаниуд урт хугацааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас экспортолж байгаа түүхий тосны үнэд үндэслэн тооцохоор тохиролцож урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан. 2013 онд 60 орчим мянган тонн бүтээгдэхүүн импортлох тооцоо гарсан.

•Бензиний үнийг олон улсын түүхий тосны зах зээлийн үнэнд үндэслэн олон улсын аргачлалаар тооцдог болсноор бензиний үнэ ихэвчлэн нийлүүлэгч талын үндэслэл муутай үнийн саналаас хамаарах нөлөөлөл багасч, ил тод байдал бүрдэж, нийлүүлэгч хооронд үнийн өрсөлдөөн үүсэх нөхцөл бүрдэж, бусад эх үүсвэрээс бензин импортлох томоохон боломжийг бий болгосон.

•Компанийн нөөц бүрдүүлэх гэрээг 12 аж ахуйн нэгжтэй байгуулсан ба 2012 онд шатахууны нөөцийн хэмжээг дахин нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. SIFS хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгосноор компаниудын санхүүгийн чадвар сайжирч компанийн нөөц бүрдүүлэх ажилд бодит дэмжлэг болж чадсаны үр дүнд шатахууны биет нөөц 2.0 дахин нэмэгдээд байна.

•Улсын нөөцийн шатахууны хадгалалтын хөлсийг 300 төгрөг/тонн тутамд/хоног хүртэл бууруулсан мөн улсын нөөцийн шатахууны чанар байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор сэлгэснээр  хадгалалтын хөлсөнд төлөвлөсөн багагүй хэмжээний зардлыг хэмнэх бололцоо бүрдсэн.

•Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг 2013 онд хэрэгжүүлсэнээр үнэ тогтвортой байх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(103.26.193.5) 2013 оны 12 сарын 28

Uildver barina nuursees benzin diesel, mon neftee nerne

0  |  0
Top