Гадныхан Монголын эдийн засгийн өсөлт хэзээ ч бодит байгаагүй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Монгол Улс шиг хурдацтай өсч буй эдийн засаг байхгүй гэдэг. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч олон улсын үзүүлэлтэд нэлээд дээгүүрт давхих болсон манай санхүү сүүлийн үед нэг л биш ээ. ДНБ-ий хэмжээ тогтмол буурч, орлого эрс хумигдсан. Яг энэ талаар гадныхан юу гэж дүгнэж байгааг “Nationalinterest.org”-д гарсан нийтлэлээс уншиж болно. Тиймээс үүнийг уншигчдадаа орчуулан хүргэж байна.

Монгол Улс энэ хэвээрээ урагшилж чадах уу

Монгол Улсын эдийн засаг цаашид хурдацтай өсөх үү, эсвэл сүүлийн хоёр жилийнх шиг уруудсаар байх уу.

Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, Монголын ДНБ 2014 буурч, 10 хүрэхгүй хувьтай болно гэжээ. Гэхдээ үүнийг асар хурдацтай өсөх ёстой Монголын үзүүлэлттэй харьцуулахад бага хэмжээ болохоос дэлхийн ихэнх улсын хувьд мөрдөөдөж болох л хэмжээ юм.

Цаашилбал Улаанбаатарын өсөлт Азийн бусад хотуудынхаас хавьгүй илүү байхаар харагдаж байгаа. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орноо ил тод удирдаж, шилэн төсвийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

Гэвч ... Монголын эдийн засаг амжилттай шинэчлэлийн загвар болж чадахгүй ба орлогын төрөлжсөн эх үүсвэрийн талаар яривал бүр ч утгагүй болох биз. Ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр хуулийн асар том саадтай.

Тухайлбал, ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Сүүлийн гурван жмилийн дотор энэ хэмжээ 60-аас 20 хувь болтлооо буурсан байх жишээтэй. Үүнээс гадна Монголын төсвийн алдагдал бараг гурав дахин нэмэгдэж, инфляци өдөр ирэх тусам өсч байгаа. Угаас гурван жил дараалж буурсан экспорт энэ улсын гайхуулаад байсан эдийн засгийн үзүүлэлтийг доошлуулсан.

Энэ уналтын цаана яг юу байна вэ

Хамгийн энгийн тайлбар нь дэлхийн эдийн засаг угаасаа уналттай байгаа учраас хөгжиж буй орнуудад хүндээр тусах нь мэдээж. Бүр нарийн яривал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайтай шууд хамааралтай учраас гадаад эдийн засгийн элдэв өөрчлөлтийг тун мэдрэмжтэй хүлээн авна. Тиймээс өнөөгийн байдал нь олон улсын зах зээлээс улбаалсан хүндхэн хариг үйлдэл юм.

Гэвч 2011 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт яагаад ингэтэл буурав гэдгийг тайлбарлахад хэцүү. Дээр хэлсэнчлэн, уул уурхай бол гол хөдөлгөгч хүн яах аргагүй мөн. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголын Засгийн газар бусад салбарын томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг орхигдуулсан.

Нөгөө талаар уул уурхайн хуулийг хөрөнгө оруулагчдад халтайгаар баталсан нь үүнд нөлөөлжээ. Эрх баригчдын хувьд үүнд өөр тайлбар өгдөг.

Хамгийн гол нь одоо Монголын эдийн засаг Оюутолгой мэтийн маш цөөн, гадныхан түлхүү хувь эзэмшдэг төслүүдэд баригдсан байгаа. Үүний жишээ нь 2012 онд Оюутолгой төслийн эхний хөрөнгө оруулалт зогсоход Монголын эдийн засаг бүхэлдээ доройтож, үзүүлэлтүүд нь буурч байсан.

Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани 2011-2012 онд хөрөнгө оруулалтыг хиймлээр хөөрөгдөж байсан юм. Олон ашигтай салбарт хөрөнгө татахын оронд ганц том компанид бүх эрхийг өгсөн гэсэн үг.

Ямар ч байсан ДНБ-ийг бүрдүүлж буй ганц эх сурвалж байгаа нь Монголын эдийн засагт хэзээч цохилт ирэх шалтгаан болно гэж эдийн засагчид үзэж байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(62.212.99.46) 2014 оны 02 сарын 12

ganchan uul uurhai gazar uhaj belen ymaa hymdhan ogood yaj mongol uls ganc moritoi hogjih vedee eruul mend hun ardiinhaa erchim huch,gazriin tosnii uildveree hongonhunsnii uildveree hunee oligtoihon calintai bolgohgui bol moskvad naitaahad ereen hilee haahad l amidral zogsoh geed bga bizdee,,,tor barij bga manuuhainuud mini,,,

0  |  0
yxfdfg(92.224.177.127) 2014 оны 02 сарын 11

medeej sh dee, ediin zasag osson bol shuud irgediinh n amidral deer haragddag. yag l 80-aad ond baruun europe-d id hogjij bhad ajlaas ih yum bdaggui ajil olgogchid n ajillaach gej guidag bsan. 1 jiriin dundaj zaluu hun 2-3 ajil hiideg bsan gedeg

0  |  0
Top