Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна гэх үлгэр эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Гэвч үлгэрийн төгсгөлийг үзэх цаг алсад гэдэг нь өнгөрсөн хугацаан дахь урагшилж гавьдаггүй өрнөлөөс нь эрхбиш ойлгогдож байгаа юм. Уг нь улс орны хөгжил дэвшлийг түргэсгэгч нэгэн гол тулгуур болно гэж яригддаг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалт эхэлвэл эхэлчихээр хугацаа өнгөрсөн ч, зарлагдаж дуусдаггүй хэдэн тендерийн тухай мэдээллээс өөрөөр олигтой мэдээлэл алга байна. Ямартай ч сүүлийн байдлаар тус төслийн гүний усны нөөцийг баталгаажуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай хуулийн этгээдийг сонгон шалгаруулах гэрээ байгуулах гээд тендер зарлачихсан байгаа аж. Тэрхүү хуулийн этгээд нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Сайн-Ус-Борхөөвөрийн Говийн гүний усны нөөцийг урьд хийгдсэн нарийвчилсан хайгуулын судалгааны ажлууд дээр үндэслэн хөндлөнгийн дүгнэлт хийх, усны нөөцийн олон улсын гэрчилгээ авах, олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ёстой гэнэ. Гол нь тэгээд ажил цаг хугацаандаа үргэлжилж, үр дүндээ хүрч байдаг бол нэг хэрэг. Гэтэл Сайншандын тухайд өмнөх засгийн үед ч, энэ засгийн нүүрэн дээр ч урагшлуулан хөгжүүлэх бодлого дутуу байгаад байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, тус төсөлтэй холбоотой томоохон тендерүүдийг бүтээн байгуулалт бус мөнгөний эх үүсвэр гэж харагсад төслийн хувь заяаг залаад сууж байгааг бодит нөхцөл байдал харуулаад өнөөдрийг хүрэв.
Ямартаа л Сайншандын цогцолбор шиг томоохон төслүүд эхлэхийн өмнө заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” –г хийлгэх ёстой байтал Х.Баттулга нар дур зоргоороо авирлаж ирсэн. Хуульд зааснаар бол “...аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг” хэлдэг гэдгийг ч мэдэхгүй сууцгааж байна уу гэлтэй үйлдэл гаргацгааж байсан. Тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой гэдгийг, нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг болохыг ч Х.Баттулга нар мэдэхгүй сууцгааж байсан. Бүр цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоохын тулд байгуулагдан ажиллаж байсан нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлсэн нь, өмнө нь чадварын хувьд гологдсон нөхдүүд байв. Нөгөө шинээр байгуулагдсан судалгааны баг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүй. Дээр нь үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсныг энд дурдах хэрэгтэй. Түүнчлэн өмнө нь судалгааны багт багтах гээд шалгуурт тэнцээгүй унасан нөхдүүдээс бүрдсэн шинэ багийн гол зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг өнөөх Засаг даргын хуваарилж өгсөн, шаардлагад нийцэхгүй газартаа л барина гэж зүтгэсэн.
Анх байгуулагдсан Судалгааны баг судалгааг хийхийн тулд ажлын даалгавар боловсруулж, 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан бол, сүүлд байгуулагдсан Судалгааны баг өмнөх багийн боловсруулсан ажлын даалгаврыг орвонгоор нь эргүүлэн өнөөдрийг хүрсэн байгаа юм. Анх Байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр 6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн аж. Гэтэл шинэ Судалгааны багийн нөхдүүдийн судалгаа хийх хугацаа 3 сар болон буурч, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд үлдээсэн асуудал дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд Х.Баттулга сайд тайлбар хийсэн удаагүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг ч, сайд Х.Баттулга эрхэм энэ талаар огт сонсож байгаагүй мэтээр асуудалд хандсан. Ямартаа л энэ том төслийн тухайд даруйхан газарт буух ёстой учир байгаль орчныг судлахаас болоод цаг алдах ёсгүй гэж үзсэн учраас, хамгийн боломжит хугацаа буюу монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж мэргэжилтнүүд үзсэн асуудлыг бүр багасгаад 3 сар болгохыг шууд дэмжиж байхав. Ер нь Сайншандын үлгэрийг худлаа хүүрнэгчдийг Х.Баттулга сайд тэргүүлж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Төслийн нарийвчилсан үнэлгээний тендерт өрсөлдөөнгүй ялах нь тодорхой гэгдэж байсан “Natural sustainable” компани Австралийн Sustainability-тай нийлж орж ирсний цаана ч түүний зохицуулалт байсан гэгддэг. Учир нь “Natural sustainable” компани МТЗ-ын байгаль орчны үнэлгээг хийх эрхийг мөн л өрсөлдөгчгүй өрсөлдөөнд орж авсан үүх түүх нь саяхны шахуу явдал. Гол нь ийм компаниудаар нарийвчилсан үнэлгээ хийлгэхээс өмнө Сайншандын тухайд байгаль орчны төлөв байдал нь ямар байгааг тогтоох ёстой байтал, тэрийг нь хийгээгүй нь, эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор хохирол дагуулж болзошгүй гэдгийг хэлэх мэргэжилтнүүд бий. Ямартаа л байгаль орчны төлөв байдлыг нь тогтоохгүй байгаа нь дахиад л нэг шив шинэ утаатай Улаанбаатарыг бий болгож, иргэдийг зүдрээхээс цаашгүй гэдгийг хэлэх мэргэжилтнүүд бий.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 5 )
Battulga zorilgoo bieluulsen sh dee orosuud-g tomor zamaa barij duusaad hyatadruu nuurs zardag boltol MCS tomor zam bariulahgui orgon nar-n tsagrig geed ulger zohioj hyatad tsereg orood irne gej mangar hun shig yum yarij tsag hojih l bsan odoo orosuud mongoloos ih nuurs hyatadad zardag bolson manaih tomor zamgui bolhoor mashinaar zooson nuurs zaraad ashig bhgui ingeed daalgavraa bieluulsen hund orosuud bayarlahgu bh argagui l dee
Женко Баттулга ч ОХУ-ын баатар цол бараг авсан байх оо. КГБ нууц даалгаврыг сайн биелүүлсэн нууц ажилтнууддаа нууцаар өгдөг гээ биз дээ.
энэ бүх бантангийн эзэн нь Женкр Баттулга. монголын эдийн засгийн чөдөр тушаа болсон олон ажил ингэж хуурамчаар үлгэржсэн маягаар хийгдсэн болохыг хүн бүр харж байна
ene sainshandiin uildver butehgui zugeer l show oros hyatad gej 2 tom gangiin uildver baihad manaid uildverlesen buteegdehuuniig zugeer hileeree gargana gej bodoo yu buun aldagdal shuud dampuurna harin ene ulgeriig zohioj sudalgaa nereer hichneen ih mungu luivardsan bol doo
Энэ төсөл дээр ажиллаж байсан 20 гаруй хүн ажлаасаан халагдсан байна. 10 гаруй нь өндөр боловсролтоймэр гэжилтнүүд байжээ. Мэдээж сайн мэргэжилтэн байхгүй бол төсөл хэрхэн хэрэгжих билээ. Юм хийе гэвэл тогтвортой ажиллагаа чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн халах ажлы голлон зохион бйгуулагч нь Х.Золжаргал гэж нөхөр л дөө. Түүний менежментүнэхээ р сайн сайд тэгж байна гэх мэт хүний нэр төрийг ашиглахадаа гарамгай нэгэн дээ. Олон хүний амьдралаар тоглоод байвал олон хүн амьдралаар нь толох байлгүй.