Н.Энхбаярын хүү ам.доллараас болоод эцгийнхээ эсрэг санаандгүй дуугарчихав уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 26

 

 

Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд улстөрийн сандал ширээний хуваарилалтын дагуу суусан Э.Батшугар ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангараад байгааг уг нь мэдэж буй юм билээ. Гэхдээ тэрбээр Монголбанк зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг тодотгохоо мартсангүй. Эрхэм дэд ерөнхийлөгчийн хэлж буйгаар “...Валютын зах тогтвортой байх, улмаар валютын ханшийн эрсдэлийг бууруулахын тулд эдийн засагт орж ирэх валютаа л нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйл нь гацаанд байгаа том төслүүдийн хэрэгжилтийг түргэн хангуулах явдал юм.” гэжээ. Мэдээж энэ нь Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон төслүүдтэй холбоотой яриа гэдгийг хэн ч ойлгоно. Тэгвэл Э.Батшугарын аав экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр баригдаж хоригдохоосоо өмнө баахан зүйлийг хэлж ярьж тэмцэж байсны голлох хэсэг нь стратегийн тодотголтой томоохон ордуудаа гадныханд тавиад туучихаж байна гэх агуулгатай байсан билээ. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд Э.Батшугарын дуугарч байгаа өнцөг нь эцэг Н.Энхбаярынхаа төрийн албанаас буусны дараах байр суурьтай зөрчилдөж үзэгдээд байна. Төвбанкны гол удирдлагуудын нэг гэдэг утгаараа түүний байр суурийг ойлгож хүлээж авч мэдээж болж байна л даа.

 

Э.Батшугар ерөнхийлөгч ханшийн чангаралттай холбоотой байр сууриа илэрхийлэхдээ  Монгол Улсад орж ирэх валютын хэмжээ маш ихээр багасч, төлбөрийн тэнцэл их хэмжээний алдагдалтай болсныг хэлсэн байгаа. Гэхдээ тэрбээр төгрөгийн ханш суларснаас болж санхүү, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаагүй. Энэ нь ханш нь эдийн засгийнхаа ерөнхий тэнцвэртэй уялдаад зах зээлд уян хатан тогтож байх, Монголбанк зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлнэ гэсэн бодлогын маань үр нөлөө хэмээн өөрсдийнхөө ажлыг тодотгосон байна билээ. Түүнчлэн манай улстөрчид улсын төсөвтөө ам.долларын монгол төгрөгтэй харилцах ханшийг 1400-аас доогуур тооцож оруулсан нь дэндүү гэхэд дэндүү өөдрөг төсөөлөл гэсэн шүүмжтэй холбогдуулан “-Монголбанк төгрөгийн ханшийн ирээдүйн төвшний талаар аливаа тоо, мэдээлэл зах зээлд хэлдэггүй. Хэлэх ч ёсгүй. Энэ 1384 гэсэн ханш бол улсын төсөвт Засгийн газраас тусгасан ханш.” гэжээ. Тэгэхээр Э.Батшугарын байр суурийг харахад  хариуцлага хүлээх тал дээр засаг руу үндсэн ачааллаа тохоод, төвбанкаа өмгөөлөөд сууж байх нэгэн гэдэг нь эндээс бас харагдаж байна. уг нь Монголбанкинд олон жил валютын ханшийн төсөөллийг хийдэг бүтэц бий ч, удирдлага нь ийнхүү өөрсдөөсөө бултуулж хэлж ярьж байгаа харагдана.

 

Одоогоос нэг сар арвандолоон  өдрийн өмнө буюу 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар арилжааны банкуудын ханшийг харахад ХААН банк ам.долларыг 1702 төгрөгөөр авч 1742 төгрөгөөр зарж, Худалдаа хөгжлийн банк 1692-оор авч мөн л  1742 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр буюу 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш 1,780.82 төгрөгтэй тэнцүү байгаа бол арилжааны банкуудын авах ханш   1762-1772 төгрөг,  зарах  ханш 1792 төгрөг байна. Энэ янзаараа 1 ам.доллар 1800 монгол төгрөгтэй тэнцээд ирэх нь.

 

Тэгэхээр дараа дараачийн алхмууд шийдвэрүүд юу байж таарах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал хэвээрээ байна. Өчигдрийн тухайд Монголбанк интервенц хийж 28 сая ам.доллар банкуудад нийлүүлсэн байгаа. Гэхдээ Монголбанк интервенц хийлээ хийлээ гээд ам.долларын төгрөгтэй харилцах ханш ингэж их чангарчихаад байхад нөлөөлөл нь тусч гавьдаггүй гэдгийг өнгөрсөн нөхцөл байдлууд илтгэж ирсэн.

 

За ямартай ч төвбанк орж ирэх мөнгөн урсгал сайнгүй байгаа ийм үед гаднаас татсан валютын тодорхой хэсгийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас  чөлөөлөх шийдвэрийг гаргачихаад байгаа. Харин Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууддаа анхаарал хандуулж чадаж байна уу гэдгийг лавшруулж харах ёстой чигээрээ л байна. Манай улсад хийгдэж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85  орчим хувь нь эрдэс баялгийн салбар луу ирдэг бол нөгөөх стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулсан хуулиас үүдэн эдийн засагт бэрхшээл үүссэн тухай улстөрчид, эдийн засагчид өмнө нь ярьж байсан. Харин одоо хөрөнгө оруулалтын орчноо хуулийн талаас нь өөрчилсөн гээд хэлэх үгтэй суугаа. Уг нь хөрөнгө оруулалтын дотогшлох их урсгалыг даган төгрөгийн ханш чангардаг жишээг бид бэлхнээ харж байсан. Төгрөгийн ханш 2010, 2011 онуудад чангарах чиглэлтэй байсан нь гадны хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн, мөн гадаад худалдаанаас валютаар олох орлого ихэсч байсантай  холбоотой байсан юм. Гадны хөрөнгө оруулалт ба экспортын орлого нэмэгдсэнээр гаднаас дотогш чиглэсэн ам долларын урсгал нэмэгдэж, дотоодод гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн  ханшийг нь сулруулж байв. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг харахад урсгалын чиглэлийг өөр лүүгээ татах шаардлага харагдаж байна.

 

Б.Итгэлт

Зиндаа.мн 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ulzii(99.71.210.62) 2014 оны 02 сарын 27

shuud dollaraar haimaa hudaldaagaa hiij btsgaaitegbel asuudal shiidegdeh um bishyy

0  |  0
ТООНЫ МАШИН(103.23.51.6) 2014 оны 02 сарын 26

БОЛЬЁ ОО

0  |  0
zews(103.9.91.146) 2014 оны 02 сарын 26

sanl neg ban amjilt

0  |  0
galaa(202.126.89.251) 2014 оны 02 сарын 26

xxx iig demjij bn teneg tsarait

0  |  0
zochin(203.169.53.11) 2014 оны 02 сарын 26

ireeduitee zaluu amjilt

0  |  0
xxx(203.91.119.102) 2014 оны 02 сарын 26

shaampar tsaritai dvrdee xet itgetsen t1 pidkaa iim yumand vxsnee xj mongol banknii zaxiraliin or ogdog bnaaa

0  |  0
Irgen(103.26.194.21) 2014 оны 02 сарын 26

Naad zaluugaa zugeer bailgaach, yum l bol maajaad baih yum. Zov l yarisan bna lee tosluud heregjij horongo oruulalt nemegdej dollar orj irne oor yah yum?Manai uls yamar hyatadaas iluu baraa buteegdehuun uildverlej export d gargaj ashig hiij chadah bish,undesnii uildverlel gesen chini heden esgii tavchik, nooluuran tsamts oor yum baihgui,dollar iig yamar dotooddoo hevleh yumuu, dollar iin chini tsaana alt, hodolmor, bayalag uildverlel geed shingeestei baigaa. Harin bid ogoh oo ch ogye avahaa ch avya uund uhaalag handah heregtei.

0  |  0
өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?(103.26.194.8) 2014 оны 02 сарын 26

өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?

0  |  0
Top