Энэ оны 1 сарын байдлаар алтны салбарынхан 420 кг алт олборложээ. УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болсон. Энэ хуулийн гол зорилго бол гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх юм. Алтаа Монголбанкинд төгрөгөөр тушаавал нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байна. Харин тушаагаагүй тохиолдолд 10 хувийнхаа төлбөрийг төлөх юм.
Энэхүү хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн. 2014 оны 2 дугаар сарын байдлаар 1320 кг алт тушаасан байна. Харин үүнийг 2012 оны 1, 2 сард Төв банкинд тушаасан алтны хэмжээнээс 6 дахин, 2013 оны 1, 2 сард тушаасан алтны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. Хоёрдугаар сар дуусаагүй үлдсэн хугацаанд төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )