Ерөнхий сайд хэрэгтэй хэрэггүй зүйл авахаа боль гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал валютын нөөц хангалттай байгаа. Долларын ханшийг одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байх бүх боломж бий гэж хэллээ. Тэрбээр Ерөнхий сайдын 30 минут уулзалт ярилцлагад оролцож. валютын ханшийн хэлбэлзэл, мөнгөний бодлого, Монгол улсын эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ингэж ам гарав. Сүүлийн таван жил Монгол улсын гадаад худалдаа тотмол алдагдалтай байж сардаа 100-200 сая долларын алдагдал хүлээж байсан.   Өнгөрсөн онд гадаад худалдааны гол бүтээгдхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ сул байсан нь монголын эдийн засагт тохиолдсон хүндрэлийн нэг гэж Монголбанкны Ерөнхийлөгч хэллээ. Энэ жилийн хувьд оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд эерэг тоонууд харагдаж эхэлсэн. Оны эхний хоёр сард 280 сая долларын хөрөнгө оруулалт орсон байна. 2014 оны эхний нэг сарын худалдааны тэнцэл анх удаагаа тэнцвэртэй гарлаа. Оны эхэнд байсан нэг доллартай харьцах 1700 төгрөгийн ханш  нь гадаад худалдаа тэнцвэржихэд боломжтой ханш гэж манай мэргэжилтнүүд үзэж байгаа гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гадаад валютын орох урсгал нэмэгдэж, гарах урсгал багассан үзүүлэлттэй байна. Монгол банкны зүгээс  гадаад худалдаа тэнцвэртэй болгож эхэлж байгаа энэ ханшийг хамгаалах бодлого баримтлана гэлээ. Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оны эхний хоёр сард   500 кг байсан бол өнөөдрийн байдлаар 1300 кг алт тушаажээ. Энэ нь нүүрснээс алдаж байгаа алдагдлыг нөхөх хэмжээний өсөлт.

 

Харин Ерөнхий сайд валютын ханшийг өсгөхгүй байх нь зөвхөн Монголбанкны хийх ажил биш манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал гэж байв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.23.171) 2014 оны 02 сарын 27

ene odoo unen chavgants shig yum yarih yumaa

0  |  0
ИРГЭН(203.91.112.186) 2014 оны 02 сарын 27

ҮНЭХЭЭР МАЛ ЮМ.

0  |  0
Top