Гацаанд орсон томоохон төслүүдийг хөдөлгөвөл эдийн засгийн хямралаас гарна гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 14

Эдийн засгийн хямралаас гарах арга замууд” хэлэлцүүлэг төрийн ордоны “Г” танхимд боллоо. Уг хэлэлцүүлгийг МАН-аас зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт эдийн засгийн мэргэжилтнүүд оролцож, илтгэл тавьж, өөр өөрсдийн боловсруулсан эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар танилцуулж байна. Энэ үеэр эдийн засгийн мэргэжилтнүүд болон улстөрчид эдийн засгийн хямралын талаар ямар бодолтой байгааг сонирхлоо.

Ч.Хашчулуун Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/

Монгол улс Оюутолгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой байсан боловч өнгөрсөн онд гол хөрөнгө оруулалтын ажлууд  маш удаашралтай явсан.ТЭЦ5,төмөр зөм,Тавантолгой зэрэг эх үүсвэрээс нийтдээ 4-5 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой байлаа. Энэ онд ч эдийн засаг дорвитой нэмэгдэх янзгүй байна.Эдийн засгийн хямралаас гарахын тулд хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө батлуулж, хөрөнгө оруулалтын урсгалаа улс төрөөс хараат бусаар байнга нэмэгдүүлж байх хэрэгтэй.

Бонд гэдэг мөнгө босгох олон арга зам учир бондоос хэт хараат байж болохгүй. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус чанартай хүртээмжтэй, бүтээмж өндөртэй хэдхэн төслийг хурдацтай хөдөлгөх хэрэгтэй. Тэц5,Оюу толгой, Тавантолгой, ган, зэс хайлах нефт, нүүрс боловсруулах зэрэг төслийг хөдөлгөхөд хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж,бүтээн байгуулалт идэвхжиж, макро эдийн засгийн өсөлт яваандаа нэмэгдсээр Төв банкнаас  мөнгө хий хоосон хэвлэх бондыг үрэн таран хийх ямар ч шаардлаггүй болно.

С.Одхүү Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор/Ph.D/

Манай төрд бодит байдлыг үнэнээр нь оношлох ухаан дутаж байна. Парламентаас Засгийн газарт тавих хяналт, Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлагын механизмыг зөв тогтоох шаардлага гарлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд “Давхар дээлтэй” байж болох эсэхийг гадны орнуудтай харьцуулан судалсан. Парламентын засаглалтай 80 гаруй улсын 34 нь Засгийн газрын гишүүнээс бүрддэг. 24 улсад хавсарч үл болох албан тушаал гаж хатуу хориглодог.Мөн 24 улсад дундаж байр суурийг барьдаг юм байна.

Ч.Анхбаяр эдийн засагч

Нүүрсний экспортын зогсонги байдал гадаадын шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт төгрөгийн нийлүүлэлтээр дэмжигдсэн импортын хурдацтай өсөлтийн үр дагавараар гадаад худалдааны алдагдал нэмэгдлээ. Хоёрдугаарт улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 49.5 хувьд, нийт гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 146 хувьд хүрсэнээр гадаад өрийг нэмэгдүүлэх боллоо. Гуравдугаарт валютын ханш 20 хувиар өссөнөөс шалтгаалан инфляцийн дарамт нэмэгдэж, мөнгөний тэлэх бодлогыг эрсдэлд оруулж байна. Монгол банк засгийн газартай хамтарсан үнэ тогтворжуулах бонд хөгжлийн хөтөлбөрүүд нь нэг талаас импортыг тэтгэсэн, нөгөө талаас бизнесийн орчинг муутгалаа.

Валютын ханшын огцом өсөлтийн үр дагавраар валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд 576 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээсэн. Мөн валютын чанаргүй зээл 87 тэрбум төгрөгөөс 222 тэрбум төгрөг болж 2.6 дахин нэмэгдсэн. Тиймээс 2013 онд үүссэн макро эрсдэлийн нөхцөл байдал энэ онд ч хадгалагдах магадалал өндөртэй байна. Гацчихаад байгаа томоохон төслүүдийн гацааг гаргаснаар эдийн засгийн хямралаас гарч чадна.

С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн

 Улс эх орны эдийн засаг хямарсан байгааг МАН-ын бүлгээс удаа дараа сануулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах уриалгыг гаргаж иргэдээс саналыг нь авч байна.

М.Энхболд МАН-ын дарга,УИХ-ын дэд дарга

Зөвхөн нэг жилийн дотор бизнесийн орчин хэрхэн уягдсан талаар нэг жишээ хэлмээр байна. 2012 онд 2878 аж ахуй нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болсон. Уул уурхайн салбарт 470 аж ахуй нэгж  үйл ажиллагаа эрхэлж байсан бол 926 болж  буурсан байна. Уул уурхайн салбарт 470 аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болжээ. Эдийн засаг хүндэрсэн бодит жишээг товчхон хэлэхэд ийм л байна. 2013 онд Засгийн газар улсын нэгдсэн төсвийн 6.177 их наяд төгрөг, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл 280 сая ам. доллар дотоодын зээл 890 тэрбум төгрөг гээд нийт 13 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан.

МАН сөрөг хүчин гээд эрх баригчдыг зөвхөн шүүмжлэх биш тэдний алдааг засч, залруулж хамтын хүчээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлгээр хямралыг хэрхэн яаж хохирол багатай даван туулах эдийн засгийг сэргээх чиглэлд ямар бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Эдийн засагчдын үгийг сонсоно гэдэг нь бодлого боловсруулагчдад маш чухал.

Н.Ганчимэг  

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dahiad unshda (85.96.97.164) 2014 оны 04 сарын 13

dahiad unshda ta

0  |  0
шшшш(103.26.194.19) 2014 оны 03 сарын 17

Хэнд ч итгэх хэрэг алга бүгд л ашиг хонжоо хувийн цавчаа хийгээд л дуусна

0  |  0
zochin(84.103.197.78) 2014 оны 03 сарын 14

Zail malnuudaa ta nar mongol ulsad hereggui hogiin chaarnuud

0  |  0
Top