Орос шатахууны экспортын татварыг нэмнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 18

Ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 0.7 хувь буюу 2.6 ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 108.08 ам.доллар байжээ. ОХУ-ын Сангийн яамнаас “60-66-90” татварын системийг “55-60-90” болгон өөрчилсөн билээ.

Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар одоогийн 384.4 ам.доллараас нэмэгдэж, 387 ам.доллар болох юм. Монгол Улсын импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар одоогийн 345.9 ам.доллараас  348.3 ам.доллар болон нэмэгдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top