Дэлхий даяар цагаан будааны тариалалт эрс өсч, нөөц нь сүүлийн 12 жилийн дээд түвшинд хүрсэн тухай “Bloomberg” мэдээллээ. Энэ онд л гэхэд 2.7 хувиар дээшлэн 108.6 сая тоннд хүрнэ гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас танилцуулсан аж. Цагаан будаа тариалагч орнууд 2013-2014 онд нийт 479.2 сая тонн ургац хураах төлөвтэй байгаа. Энэ нь дэлхийн дундаж хэрэглээнээс 2.8 сая тонноор давах хэмжээ юм байна.
Үүнээс болж олон улсын зах зээлд цагаан будааны ханш буурчээ. Тухайлбал тайландын сортын цагаан будааны ханш оны эцэст одоогийнхоос 13 хувиар хямдарч, нэг тонн нь 455 ам.доллар болно гэж шинжээчид үзсэн. Гэхдээ үнэ нь буурсан ч тариалалт эрч өсч буйг улс орнуудын Засгийн газраас олгодог тэтгэмжтэй холбон тайлбарлаж болно.
Тухайлбал, цагаан будааны экспортоороо дэлхийд тэргүүлдэг Тайланд улс зах зээлийн ханшаас 50 хувиар өндөр үнээр худалдан авч нөөц бүрдүүлж байгаа. 2011 оны аравдугаар сараас хойш 27 сая тонн будаа нөөцлөн, энэ ажилд 588.7 тэрбум бат (18.9 тэрбум ам.доллар) зарцуулжээ.
Энэ онд тус улсын тариалалт 4.5 хувиар өсөж, 21.1 сая тоннд хүрэх тооцоо бий аж. Харин салбартаа тэргүүлдэг Энэтхэг улсын ургац 3.8 хувиар өсөж, 108 сая тоннд хүрч магадгүй тухай АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас тооцоолжээ.
Ийнхүү тариалалт өсөж буй ч импорт нь огцом саарч буйг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас анхааруулав. Хамгийн том импортлогч Нигери улс цагаан будааны импортоо бууруулж, 2.7 сая тонныг худалдан авахаа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Индонез улс ч импортоо 28 хувиар бууруулахаа зарлаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103