“Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын 19 дүгээр талбайн ачилтын хэсэгт гарсан галын улмаас тээвэрлэлт нь долоо хоногийн хугацаанд 90 хувиар буурсан байна.
Харин ачих хэсгийн байгууламжийн гэмтлийг энэ сарын 17-нд засварлаж дууссаныг Газрын тосны газрын Ашиглалтын хэлтсийн дарга Р.Жамсран мэдээллээ.
Үүнтэй уялдаад энэ сарын 18-нд 84 машин тээвэрт гарсан бол 23-ны байдлаар 86 машинаар түүхий эдээ тээвэрлэсэн.
Сэргээн засварлах ажил дууссанаас хойш өдөрт дунджаар 85 машинаар 2125 тонн нефть тээвэрлэсэн талаар Газрын тосны газраас мэдээллээ.
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд нийт 375 олборлолтын цооногтойгоос одоогоор 325-ынх нь үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа ажээ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 686 мянган тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсний 90 орчим хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тосны нийлүүлэлт бүрдүүлсэн.
Сэтгэгдэл ( 4 )
Төрийн болон төслийн байгууллагууд, банк, яам тамгын газруудад 30 хүртэлх сая төгрөгний бараа худалдан авалтанд гэрээ хийж зах зээлийн үнээс доогуур нийлүүлэх ба хамтран ажиллана. Зуучилагчид 0,5%-1% -ийн урамшуулалтай. БНХАУ-ын аль ч хотоос богино хугацаанд захиалгаар нийлүүлэнэ. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэнэ. Утас: 89221818 89021819 94269339-Компьютери
686 мянган тонн түүхий нефтийг боловсруулахад 40 хувийн гарц гарна гэж тооцвол 274,4 мянган тонн бензин гарах бөгөөд АИ-92-оор бодород зах зээлийн үнэ нь 455,4 тэрбум ₮ болох нь. бодит байдалд экспортлосон газрын тосны хэмжээ ба татвар, хураамжийн мөнгөн дүн хоорондоо авцалдахгүй л байна даа. зөрүү нь хаана явна вэ?
hairan baylag
manai ulc tuuxii neftee delxiin zax zeeliin uneec dooguur zarj baigaa uv