Улсын хэмжээнд шатахууны 35 хоногийн нөөц бий

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

Улсын хэмжээнд одоогийн байдлаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 39, АИ-92 42, дизелийн түлш 43, ТС-1 буюу онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.

Одоогийн байдлаар шатахуун түгээх станцууд А-80  шатахуун 1550 төгрөг, АИ-92, Монгол-93 шатахуун 1660 төгрөг, ДТ 1790 төгрөгөөр худалдаж байна. Харин “Жаст” ХХК энэхүү үнээс 30-50 төгрөгийн илүү үнэтэй худалдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top