Дэлхийн түүхий эд нийлүүлэгчдэд нэгэн таатай мэдээ дуулгаж байна. Тодруулбал, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятад улсад зэсийн эрэлт нэмэгдэж эхэлжээ. Үүний дараа олон улсын зах зээлд зэсийн үнэ нэмэгдэж эхэлсэн аж.
Тухайлбал, Лондоны Металлын биржид сүүлийн гурван сарын турш нэмэгдээгүй зэсийн ханш ганц өдрийн дотор 0.7 хувиар өсч, тонн нь 6604 ам.доллар болсон байна. Харин Токиод 6596 ам.доллар болжээ. Долоо хоногийн ханшийг харвал 1.8 хувиар дээшилсэн байв.
Ер нь өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш зэсийн ханш өөдлөөгүй. Одоогоор Индонезийн “Грасберг”-т дэлхийн зэсийн хэрэглээний бараг талыг үйлдвэрлэж байгаа. Харин Оюу толгойн далд уурхайн хүлээлт олон улсын ханшид ихээхэн өөрчлөлт гаргана гэж шинжээчид үзэж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
manaixan oorsodiigoo ingej xeterxii duilgej bichij yarij baixaa bolimoor yumsan daa
Төрийн болон төслийн байгууллагууд, банк, яам тамгын газруудад 30 хүртэлх сая төгрөгний бараа худалдан авалтанд гэрээ хийж зах зээлийн үнээс доогуур нийлүүлэх ба хамтран ажиллана. Зуучилагчид 0,5%-1% -ийн урамшуулалтай. БНХАУ-ын аль ч хотоос богино хугацаанд захиалгаар нийлүүлэнэ. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэнэ. Утас: 89221818 89021819 94269339-Компьютери