Орон гэрийнхээ амин чухал хэсэг болох галын өрөө, коридороо маш цэвэрхэн байлга. Мөнгө бохир, заваан газарт ирдэггүй.
Мөнгөтэй болсон эхний өдрөө бүү үр. Мөнгөө сейф эсвэл хайрцганд хийж хадгал. Ингээд маргааш өглөөнөөс эхэлж, бага багаар үрж болно. Энэ нь бодлогогүй алхам хийх, төлөвлөөгүй зардал гарахаас сэргийлдэг.
Мөнгөний түрийвч улаан өнгөтэй байвал сайн, эсвэл улаан өнгийн оруулга, чимэглэлтэй байж болно.
Түрийвчиндээ зөвхөн мөнгө, карт л хийх ёстой. Гэрэл зураг, чек зэрэг илүү юм, элдэв хог хэрэггүй.
Мөнгө дуудах нэг арга бий, та баян хүнээс мөнгөн дэвсгэрт гуйж аваад задлалгүй хадгал. Ялангуяа баян орны валют байвал бүр сайн.
Мөнгөн дэвсгэртүүдийг их, багаар нь ялгаж, түрийвчнийхээ өөр өөр тасалгаанд хийж занш.
Мөнгийг өглөө, цэвэрхэн гараар тоолж байгаарай.
Мөнгө олох чадвараа тогтмол сайжруул, төгөлдөржүүл. Мэргэжлийн хувьд, мөн хөрөнгийн бирж дээр мөнгө олох гээд хоёр чиглэлд өөрийгөө хөгжүүлж болно. Яагаад гэвэл мөнгө л мөнгийг “хийдэг”.
Олсон орлого, мөнгөө 100% гэж үзээд дараах байдлаар хуваарилж занш. Мөнгөнийхөө 20%-ийг сайн үйлст хандивла, 25%-ийг гэнэтийн зардалд зориулан цааш хадгална. Харин 10%-ийг тусламж хэрэгтэй байгаа хамаатан, төрөл садандаа зориул, ингээд үлдсэнийг нь өөртөө зарцуулаарай.
Хамгийн гол нь өөртөө авах биш бусдад илүү өгөхөд суралц. Тэгсэн цагт л та 2 дахин ихийг олдог болно.
Сэтгэгдэл ( 3 )
Төрийн болон төслийн байгууллагууд, банк, яам тамгын газруудад 30 хүртэлх сая төгрөгний бараа худалдан авалтанд гэрээ хийж зах зээлийн үнээс доогуур нийлүүлэх ба хамтран ажиллана. Зуучилагчид 0,5%-1% -ийн урамшуулалтай. БНХАУ-ын аль ч хотоос богино хугацаанд захиалгаар нийлүүлэнэ. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэнэ. Утас: 89221818 89021819 94269339-Компьютери
Teneg muihar arga. Zugeer lbank d baga ch bolov hii, ersdelgui business hiij hodolmorl,sain ajillah heregtei oor yahav, luivar hulgai hiivel shorond orj balrana.
Bolii chi min .ihenhiig ni hund ugchihuud gutalaa yaj avhiin ?