Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлэхийн зэрэгцээ худалдах санал мөн ирүүлжээ. Монголбанк 1784.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.4 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 24 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй байна.
Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, санал ирүүлжээ. Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 73 сая ам.доллар нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Сэтгэгдэл ( 2 )
Muu l baina daa buhel buten uls gehed Altanhuyagiin halaasnii mongo l baina sh dee
Muu l baina daa buhel buten uls gehed Altanhuyagiin halaasnii mongo l baina sh dee