Азийн хөгжлийн банкнаас жил бүр Азийн орнууд болон дэлхийн эдийн засгийн байдлыг судлаж, "Азийн хөгжлийн төлөө" тайлангаа гаргадаг билээ. Энэ оны тайлан, судалгааг хийж дууссан бөгөөд тайлангийн талаар АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
2013 онд дэлхийн эдийн засаг өмнөх жилээ бодоход харьцангуй эрсдэл багатай байжээ. Ялангуяа Азийн хөгжиж буй орнууд, АНУ, Япон тэргүүтэй голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг илүү эрчимтэй сэргэх төлөвтэй байгаа аж. Азийн хөгжиж буй орнуудын ДНБ-ий өсөлт энэ онд дунджаар 6.2 хувь, 2015 онд 6.4 хувь болж өснө хэмээн дэлхийн эдийн засагчид үзжээ. Хэдийгээр дэлхий дахинд эдийн засгийн эрсдэл намжиж, өсөлттэй байгаа ч БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаа аж. Энэ нь тус улсад зээлийн бодлого, үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг хумьсан , цалингийн зардал өссөн, юанийн ханш чангарсан, орон нутгийн засаг захиргааны өр ихсэж буй, улсын хөгжлийн бодлогыг тооноос чанар руу хандуулах болсон зэрэгтэй холбоотой. Энэ байдал цаашид ч үргэлжилсээр байх гэнэ. Хятад эдийн засгийн таагүй байдал нь тус улсын худалдааны түнш орнуудад тэр дундаа Монгол Улсад хүчтэй нөлөөлөх аж.
Манай улсын хувьд "Оюу толгой" төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ онд 9.5 хувь хүрч, 2015 онд 10 хувь болно хэмээн эдийн засагчид таамаглажээ. Гэсэн ч гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспорт унаж байгаагийн зэрэгцээ төсөв, мөнгөний тэлэх бодлого хүчтэй явуулсан нь төлбөрийн тэнцлийн дарамт бий болгож буйг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Ян Хансэн онцоллоо. Иймд төлбөрийн тэнцлийн дарамтаас гарч, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцийг хязгаарлахын тулд эдийн засгийг чангатгахгүй бол Монголын эдийн засаг улам хэврэг болохыг тэрбээр анхааруулсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Төрийн болон төслийн байгууллагууд, банк, яам тамгын газруудад 30 хүртэлх сая төгрөгний бараа худалдан авалтанд гэрээ хийж зах зээлийн үнээс доогуур нийлүүлэх ба хамтран ажиллана. Зуучилагчид 0,5%-1% -ийн урамшуулалтай. БНХАУ-ын аль ч хотоос богино хугацаанд захиалгаар нийлүүлэнэ. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэнэ. Утас: 89221818 89021819 94269339-Компьютери
Төрийн болон төслийн байгууллагууд, банк, яам тамгын газруудад 30 хүртэлх сая төгрөгний бараа худалдан авалтанд гэрээ хийж зах зээлийн үнээс доогуур нийлүүлэх ба хамтран ажиллана. Зуучилагчид 0,5%-1% -ийн урамшуулалтай. БНХАУ-ын аль ч хотоос богино хугацаанд захиалгаар нийлүүлэнэ. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэнэ. Утас: 89221818 89021819 94269339-Компьютери