Хавар болж, хэн хүнгүй ядаргаа, стрессийн зах зухаас мэдэрч эхэллээ. Өдөржин ажиллаж ядарсан болохоор гэртээ орж, хоолоо ч идэлгүй унтахаар шийдээд хэвтэх гэтэл хонх дуугарав.
Энэ орой болсон хойно хэн байдаг билээ гэсээр хаалгаа тайлтал нагац эгч «Орифлейм» гэсэн ногоон тороор дүүрэн бичиг цаас барьсаар орж ирлээ.
Уулзалгүй удсан эгч минь учраас хэдий нойр хүрч байсан ч хэдэн үг солих гэтэл өөдөөс «Орифлейм»-д элсэгчийн өргөдөл барьж «За, яг одоо энд элсээдэх. Эгч нь удахгүй алтан захирал болох гээд байна. Хурдхан 5000 төгрөг өгөөд гарын үсгээ зур. Тэгээд ажлынхаа хүүхнүүдийг бас элсүүл. Хөөе ээ, наад царай чинь яагаа вэ. Нүүр чинь бүр хуурайшсан байна. Хаврын багцаас энэ комыг ав. Үнэ нь гайгүй ээ. 60-хан мянган төгрөг» гээд л урсгаж гарав.
Хөөрхий эгч минь алтан захирал болохын тулд цэцэрлэгийн багшийн ажлаасаа гурван сарын чөлөө авч, өдөр шөнөгүй гүйж буй нь энэ аж. Тэгээд энэ ажлынхаа үр өгөөжтэй, сайн сайхныг нь амаа олохгүй магтаж, амьдрал нь хэдэн алхам урагшилсан гэж байна. Харвал хоёр жилийн өмнө авсан пальто, хуучин цүнхтэйгээ л явж байх юм.
Өөрийнх нь хэлж буйгаар царай зүс нь ч жигтэйхэн сайхан болж, 10 насаар залуужсан гэнэ. Гэхдээ «Орифлейм»-ийн ажлыг хийж, ухаан сөхөөгүй явсан учраас ядаргаанд орж, залуужих нь бүү хэл нүднийх нь дор хоёр ч үрчлээ гарсан харагдана.
Эмээ ч яах вэ, 5000-ыг өгөөд элсэж, цаашид бриллиантан захирал болох анхны алхмаа хийлээ. Би эмээгээр дамжуулж ганц нэг тос, будаг авахаар хатуу тохиролцоонд хүрч байж нэг юм саллаа.
Ийнхүү монголчуудыг байлдан дагуулж байгаа «Орифлейм» хүссэн хүсээгүй гэрт минь орж ирлээ. Урилгагүй зочныг гэртээ оруулсныхаа төлөө эмээ маань 5000 төгрөг шууд төлж, дээрээс нь хөгшдийг залуужуулдаг ид шидтэй бүтээгдэхүүн авахаар болж, 75 мянга гаруй төгрөгийн жич өрөнд орсон. Эмээ бид хоёрын «Орифлейм»-д тавьсан өр 100 мянгыг хол давах нь тэр.
Нэг хошин үг гарсан гэнэ. «Монгол айл бүрт нэг орифлеймчин, нэг архичин, нэг бөө, мөн Солонгост ажилладаг нэг хүн байдаг» гэх юм. Эмээ бид хоёрын гэрт орифлеймчин бий боллоо. Бусад нь хэзээ гарч ирэх юм, бүү мэд. Өдгөө Монголын нэг айлд орифлеймчин ганц байх тохиолдол их цөөн. Тухайлбал, миний таньдаг нэг айлын ээж нь орифлеймчин болж тушаал ахихын тулд охин, хүү, нөхөр гурваа элсүүлж, улмаар хадам ээж, нагац эгч, бүр хөгшин өвөөгөө хүртэл сүлжээндээ авсан тохиолдол бий.
Өдгөө орон сууцны орц, хонгил, гудамжны буланд «Орифлейм»-ын албан ёсны төв, дугаар тэд гэсэн хаяг хаа сайгүй байх болжээ. Тэр ч бүү хэл их, дээд сургуулийн мэдээллийн самбарт ч энэ сүлжээнд элсэхийг уриалсан зарлал харагддаг. Түүнчлэн оюутны байранд «Орифлейм»-ын сүлжээний гоё зурагтай сурталчилгаа наагаагүй өрөө ховор. Албан байгууллага бүрт дор хаяж хоёр орифлеймчин байх бөгөөд цалин буухад «Орифлейм»-д өр төлөгсдийн цуваа хөвөрнө.
Үүнээс харахад монголчууд энэ сүлжээнээс асар их сэтгэл ханамж аваад байх шиг. Гэвч үнэндээ «Орифлейм»-ийн бүтээгдэхүүн сурталчилгаанаасаа хэд дахин муу гэдгийг хүн бүр хэлдэг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зах зээл судалгааны газраас хууль бус сүлжээний бизнес болон пирамид тогтолцоот худалдааны талаар судалгаа явуулж, энэ төрлийн бизнес Монгол Улсад хэрхэн оршиж байгаа, хэрэглэгчид хэрхэн хохирч байгаа тал дээр дүгнэлт гаргасан байна.
Судалгааны явцад 100 хүнээс асуулга авахад тэдний 22 хувь нь 680 мянган төгрөгөөс 5000 ам.доллар хүртэлх мөнгөөр хохирсон бол, долоон хувь нь хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авч, 22 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирсон, 48 хувь нь сүлжээний бизнест итгэж, төөрөлдөж байсан гэж хариулжээ.
Мэдээж дээрх 100 хүний талаас илүү хувь нь «Орифлейм»-оос болж сэтгэл санааны хохирол амссан гэсэн байна. Дээрээс нь зарын сонингуудад «Орифлейм»-ийн сүлжээнийхэн ажилд авах зар тавьдаг. Өндөр цалинтай ажилд ямар ч насны, ажил эрхэлдэг байсан ч авна гэхээс гадна боловсрол, царайлаг эсэхийг үл харгалзсан эдгээр зараас болж цаг, нэгжээрээ хохирогсод олон.
«Орифлейм» хэмээх Шведийн гоо сайхны бүтээгдэхүүний компани одоогоос 15 орчим жилийн өмнө Монголд бараагаа нийлүүлэх болсон. Тухайн үед эдний бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн од болдог байсан бол өдгөө хэрэглээгүй нь бусдаас ялгарах хэмжээд очжээ. Эгнээндээ хичнээн хүн элсүүлснийг мэдэх боломжгүй энэ сүлжээ Монголын шилдэг татвар төлөгчдийн тоонд орж байсан.
Гэхдээ хүний итгэл, үнэмшил дээр дөрөөлөн Монголын гоо сайхны зах зээлд чанаргүй бүтээгдэхүүнээ шахаж буй «Орифлейм»-ийг бага ч болов хазаарлах цаг болсон.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 32 )
shiveded Oripliaim gej yu baidgiig barag mededgui gej baih yum hervee tiim sain suljee yuam bol yagaad ooriinhoo torloh ulsad hen ch medehgui baidagyum be.OYUNGEREL avgai chine galzuu bas ARGOTOInaiz ene 2 mongol orniig ch ballaj bna shuu.Odoo bolimoor yumaa. HUlhidaj hanahgui bna uu.

kkkk ene ch yag unen shuu....... arai l denduu baidag yumaa. huurhii humuusiin setgehuigeer togloj halaasiig ni hoosoldog. mongold orj irsen tsagaas ni ajillaj ter altan zahiral, yu yu ch bilee mundag ed baylagiig ni muruudsun minii neg tanil bagsh huuhen odoo boltol uuriin gesen oron bair ch bhgui, bas neg huuhen baahan munguur shataj bairaa zarj tulj bsaniig medeh yum bn

odoo bolno oo...
odoo bolno oo...
odoo bolno oo...
odoo bolno oo...
odoo bolno oo...
odoo bolno oo...
ednii neg zevyyn uria ch baidag sh dee Tanii hysel muruuduluur bid jigyyrlenee gej kkk
ednii neg zevyyn uria ch baidag sh dee Tanii hysel muruuduluur bid jigyyrlenee gej kkk
ednii neg zevyyn uria ch baidag sh dee Tanii hysel muruuduluur bid jigyyrlenee gej kkk
Орифлейм гэдэг чинь бараг шашны сект биз дээ
Орифлейм гэдэг чинь бараг шашны сект биз дээ
Орифлейм гэдэг чинь бараг шашны сект биз дээ
Орифлейм гэдэг чинь бараг шашны сект биз дээ
hahhahahah yamr alia yum be? than bulegt huwaagdaj bgamu? bi en 3iin ali ch bish iishd! ghdee mongol l yumsan!

Маргад гэж новш юу гээд хуцаад байгаа юм. Чиний цовдлуулсан үхдэл шашинаас чинь тэр бөө байна уу лал байна уу тэр дээр шүү. Нөгөө талаар Орфилем чинь бараг энэ засаг төрөөс чинь дээр байгаа юм биш үү новшоо

Гадуур бас forewer гэж бас нэг сулжээ байнаянз бурийн юм уулгаад дэндуу байна шуу

Ёстой тэнэг. Манай монголчууд л сүлжээний бизнест өчнөөн мөнгө цаг заваа урсгаж байнадаг. Анхдагчууд нь амжилт олдог арын хэд нь мөнгөөрөө хохирдог энэ сүлжээг цэгцлэх хэрэгтэйшдээ. Гоо сайхны барааг нь хэрэглэж үзсэн ямар ч нэмэргүй л юм бна лээ. Огт таалагддаггүй ээ.
HAmgiin teneg uriatai gazar shuu ene oriflem Tanii muruudluur bid jiguurlene xaxa unen gajig bgaa biz bid zuvhun muruudnu ted jiguurleed gazar saigui hesej bayasaj yavah yum bhaa
vnen harhaas zalhaj bnaa ORF-gg
unen shde eniig ter zohih gazruudni arga hemjee awmaar yuma