Хаврын махны захад хамгийн чамин бараа нь үнэ ихтэй борц болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

“Энэ хэд вэ” гэх үгийг өчигдөр олонтаа хэллээ. Өчигдөр үд дунд 12-13 цагийн үед Дэнжийн 1000-ын ойролцоох хөл хөдөлгөөн ихтэй “Хүчит шонхор” хүнсний зах дээр очсон юм. Хэзээний л хөл ихтэй, өдрийн аль ч цагт дүүрэн хүнтэй энэ зах Улаанбаатарын хамгийн хямд мах, хүнсийг эндээс нийлүүлдэг учраас хүмүүс зав гарган байж тийш зорьдог. Захын хаалгаар ормогц л “Өвөлжин бордсон, хаврын тарчиг цагийг мэдрээгүй тарган малын мах байна” гэж Дорнодоос ирсэн гэх ченж махаа сурталчилсан. Нээрэн ч хаврын малын мах гэхэд өөх, мах нь алаглаад сайхан л харагдаж байна билээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс зарах малаа эртнээс бордож, тарга хүчийг нь хэвээр байлгаж байгаад нядалж, зардаг болсон. Аан бас, нэг хорхой хүргэм зүйл байсан нь хаа сайгүй борц харагдах аж.

Нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад өнгө нь арай өөр байх тос даасан бор шаргал борц ч энэ онд нэлээд үнэтэй, кг нь 35 мянга хүрсэн байна. Хөгшид голдуу борцны лангууны өмнүүр эргэлдэж, хийцтэй цайны тухай ярих ч үнэ нь өндөр учраас цөөн хэд нь л авч харагдсан. Ажиглаад байхад зүүн аймгуудаас авчирсан мах арай үнэтэй, говийнх гэхээрээ бараг брэнд шахуу бөгөөд хүмүүс хаанаас ирснийг нь их шалгаах аж. Ингээд гадуур мах, бусад хүнсний үнэ ямар байгааг сонирхуулъя.

Д.Дэлгэрмаа


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.23.51.7) 2014 оны 04 сарын 13

umnii unee gej tengert hadaj bn daa

0  |  0
zochin(103.23.51.7) 2014 оны 04 сарын 13

umnii unee gej tengert hadaj bn daa

0  |  0
Top