МХЕГ төмөр замын тээврийг хянана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Улаанбаатар Төмөр зам (УБТЗ)-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нар “Төмөр замын тээвэрт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурсан байна

Энэ дагуу хоёр тал төмөр замын тээвэрт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавин, МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газар нь УБТЗ-ын Хяналтын албаны Эрүүл мэндийн хяналтын хэлтсийг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах ажээ. Түүнчлэн УБТЗ-ын Хяналтын албаны Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн зургаан байцаагчид мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон талаар албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top