Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг ингэж дүгнэжээ. Энэ тайланг дөрөвдүгээр сарын эхээр гаргасан ба ядуурал ерөнхийдөө буурсан гэж дүгнэсэн байх юм.
“Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс социалист улсаас өсөн нэмэгдэж буй эдийн засагтай, олон намын тогтолцоотой хүчирхэг улс болж өөрчлөгдөж ирлээ. Эдүгээ Монгол Улс их хэмжээний эрдэс баялгийн олборлолтоос үүдэлтэй үсрэнгүй өөрчлөлтийн үед ирээд байна.
Түүний ДНБ-нд уул уурхайн эзлэх хувийн жин 20 хувьтай тэнцэж байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн юм. Эдийн засаг нь 2010 оны 6.4 хувь өсч ирсэн бол 2013 онд 12.5 хувиар өссөн байна.
Эдийн засгийн энэхүү өсөлт нь Монгол Улсын хүн амд зарим талаар ач тусаа өгсөөр ирлээ. Өнгөрсөн 10 жилд ядуурал буурах хандлагатай байж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн байдлаар 2010 онд 38.7 хувь байсан бол 2012 онд 27.4 хувь болж буурсан. Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах талаар үндэсний хэмжээнд нилээд ахиц гаргасан боловч бүс нутгуудад тэгш бус байдал нилээд их ажиглагдаж байна.
Тогтвортой бөгөөд оролцоог хангасан өсөлтийг бүрдүүлэхийн тулд Монгол Улс төсвийн орлогыг үр ашигтайгаар удирдаж Голланд өвчний нөлөөллийг бууруулах; эх үүсвэрээ зардал, хөрөнгө оруулалт болон хуримтлалд үр ашигтайгаар хуваарилах; мөн ядуурлыг бууруулах; хот болон хөдөөгийн бүх иргэдэд ижил боломж олгох зэрэг үүднээс байгууллагын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай. Үүнийг байгаль орчноо хамгаалсан цаашлаад хүн амын үе үеийн тэгш байдлыг хангасан чиглэлээр хэрэгжүүлэх нь зүйтэй”
Дэлхийн толгой эдийн засагчид, шинжээчид ингэж дүгнэсэн байна. Үр ашигтай, тэнцвэртэй хуваарилалт хамгийн чухал гээд л байна даа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
хэнд зориулсан тайлан юм бэ? бодит байдал дээр ядуурал, ажилгүйдэл маш их болчихоод байхад шал эсрэгээр нь худал тайлан гаргажээ дээ
teneggvvd tsaasan malgai omsgoj bna
teneggvvd tsaasan malgai omsgoj bna