Олигархиудын тавьсан өр Монголын эдийн засгийг хямраах үндэс болно гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Олон улсын санхүүгийн судалгааны “Fitch Ratings” байгууллага Монголын санхүүг хэрхсэн дүгнэснийг “Ройтерс” агентлаг дамжуулжээ. Ерөнхий утга нь олигархиудын тавьсан өр банкны салбарыг бүхэлд нь дарамталж, улмаар Монгол Улсын эдийн засаг доройтох магадлалтай байгаа.

MCS-ийн харьяаны ММС-ийн тавьсан гадаад, дотоод өрийн эргэн төлөлт удааширч байгаа нь нийт улсыг хамарсан хямрал үүсгэнэ гэсэн үг аж. Ялангуяа туйлын эмзэг тогтолцоотой Монголын банкуудад ямар том гай удах боломжтойг энд тодорхойлжээ.


Монголын уул уурхайн уналт банкуудад эрсдэл авчирна

Санхүүгийн судалгааны “Fitch Ratings” байгууллага “Mongolian Mining Corporation”/ММС/-ын зээлийн эргэн төлөлт дотоодын банкуудад эрсдэл авчирч болзошгүй гэж үзжээ. Уг нь Монголын банкууд уул уурхайн салбараас шууд хараат байдаггүй. Гэхдээ улсын экспорт хумигдах хэрээр макро эдийн засгийн үзүүлэлт доошилж, энэ нь банкны салбарт дарамт авчрах болжээ.

Банкуудын хувьд шинээр үнэлгээг гаргах шаардлагатай. Тухайлбал, өнөөгийн үнэлгээгээр “ХААН”, “Хас” банк В/сөрөг гэж дүгнэгдсэн. Эндээс нэг зүйлийг ажиглаж болно. Тэр нь Монголын банкууд хэт мэдрэг байгаа нь уул уурхайн салбар эдийн засгийн өргөн хүрээг хамарсантай холбоотой гэсэн үг.

Гэтэл төрөлжөөгүй, үйлдвэржээгүй уул уурхай нь үнийн өөрчлөлттэй шууд хамааралтай. Одоо Монголын үндэсний мөнгөн дэвсгэрт уналтад орж байна. 2013 онд төгрөгийн чадвар 20, 2014 онд зургаан хувиар буурсан. Банкуудын зээлийн 30 хувийг валютын зээл эзэлж, энэ нь банкуудад эрсдэл бий болгож байгаа аж.

Нөгөөтэйгүүр макро эдийн засгийн сул бодлого банкууд дахь эрсдэлт зээлийн хэмжээг нэмж, энэ байдал ДНБ-ий хиймэл өсөлтөд түлхэц үзүүлэх болжээ. Хамгийн гол нь эрсдэлийн эсрэг ямар ч дархлаа байхгүй. Засгийн газрын зээлийн хөтөлбөр яг оновчтой хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Гэхдээ зарим талаар банкуудад дарамт авчирч байгааг үнэлгээний байгууллагууд онцолж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсөж, 2014 оны гуравдугаар 54 хувиар нэмэгдэж, нийт зээлийн 5.2 хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн онд энэ хэмжээ 4.2 хувь байсан. Харин уул уурхайн салбарын зээл нийт зээлийн 12 хувийг эзэлжээ. Энэ нь манай улс гадны хөтөлбөрийг санхүүжүүлэх чадвар дутмагтай холбоотой гэнэ.

Дотоодын банкуудаас ХХБ “Mongolian Mining Corporation”-д 40 сая ам.долларын зээл өгсөн. Өөрөөр хэлбэл, банкны нийт хөрөнгийн 1.3, өөрийн хөрөнгийн 18 хувийг эзлэх хэмжээний зээлийг ММС-д өгсөн аж.

Макро эдийн засгийн зохист үзүүлэлтээр Монгол Улс “MPI3” үнэлгээ авчээ. Энэ үнэлгээ эрсдэл өндөртэйг харуулдаг ба шинжээчдийн хэлж буйгаар, банкны салбарын өр, зээлийн дарамт л ийм үнэлгээ гаргах үндэс болсон байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top