Н.Золжаргал: Эдийн засаг хямраагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

 Манай улсын эдийн засгийн хямралын нөхцөл байдал болон ам.долларын ханшын өсөлттэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.


-Ам.долларын ханшын өсөлтөд Монголбанк  буруутай юу?

-Угаасаа жил жилийн хавар ам.долларын ханш өсдөг юм. Учир нь  валютын эрэлтийн 60 хувь нь хавар үүсдэг. Харин  дөрөвдүгээр сарын сүүл, тав, зургадугаар сард ноолуурын мөнгө орж ирдэг юм. Мөн энэ жил нүүрсний орлого бага. Нүүрс гаргах хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь сул байна. Нүүрс гарчихаад байхад мөнгө нь орж ирэхгүй хүндрэл бий болчихоод байна. Энэ жилийн нэгдүгээр улиралд нүүрсний орлогоос 150 сая орчим ам.доллар дутуу байсан. Энэ мөнгө эхнээсээ орж ирээд эхэлчихлээ. Зөрүү нь 100 орчим сая ам.доллар болсон. Валютын орлого орж ирээд эхэлсэн.  Мөн ноолуурын мөнгө улирлын чанартай орж ирнэ. Хаврын эрэлттэй холбоотой долларын ханшын хөдөлгөөн ерөнхийдөө буурна.


- Сүүлийн саруудад улс төр нэлээд тогтворгүй байна. Энэ нь эдийн засгийн хямралд нөлөөлдөг юм уу?

-Гурав, дөрвөн сар үргэлжилсэн улс төрийн нөхцөл байдал эдийн засагт муугаар нөлөөлж байна. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой болох тусам зах зээл тогтвортой болдог юм. Монгол улс валютын ханш дээр нэлээд тогтвортой байх эхний жил энэ жил болов уу. 2012, 2013 онд маш том хасахтай явж ирсэн. Худалдааны тэнцэл дээр гэхэд гурван тэрбум ам.долларын алдагдалтай явж байсан. Энэ жил энэ тоог нэлээд бууруулна. Бараг 500 саяас давуулахгүй байх гэсэн тооцоотой байна. Энэ дүн дээр Монголын эдийн засаг тогтвортой байх боломжтой. Цаашдаа нүүрсний орлого орж ирээд явбал эерэг үр дүнгүүд гарч ирнэ. Бидний санааг хамгийн их зовоож буй зүйл бол төлбөрийн тэнцэл маань эдийн засаг руугаа хүндрэл болоод орчих вий. Зуун хувийн орлоготой байсан бол одоо 80 хувийн орлоготой болсон нөхцөл байдал үүсээд байна.


-Монголбанкнаас Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх боломжтой юу?

-Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг түр хойшлуулаад байгаа. Учир нь Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоол УИХ-аар хэлэлцэгдэж буй тохиолдолд төсвийн тоонууд өөрчлөгдөнө, эдийн засаг дотор байгаа хүлээлтийн тоонууд өөрчлөгдөх гээд байна. Бид нөхцөл байдал долоо хоног бүр өөрчлөгдөж байгаа тохиолдолд жаахан хүлээе гэсэн шийдвэр гаргасан юм. Тогтоол батлагдахаар төсөв, төгрөг талд гарах нөлөөллүүдийг тооцно. Мөн валютын орох урсгал дээр энэ жилдээ эерэг нөлөөллийг хэрхэн авчрах вэ гэдгээ тооцож үзсэний үр дүнд бодлогын хүү дээр өөрсдийнхөө шийдвэрийг гаргана. Бодлогын хүүг зургаан сарын дараагаас эдийн засагт бодитойгоор нөлөөлдөг юм.


- Та Монгол банкны ерөнхийлөгч болохдоо долларын ханшыг бууруулна гэж байсан. Харин одоо өссөн тэгэхээр таньд хариуцлага тооцно  гэж байна. Та хариуцлага хүлээх ёстой юм уу?

- Хариуцлагын тухай би өөрөө дүгнэлт хийх хэрэггүй л дээ. Долларын ханшийн хувьд бид олон нийтэд энэ тухайгаа тогтмол, зөв мэдээлж байх, энэ мэдээллийг Их хурлын гишүүд, Засгийн газар, байнгын хороодын хуралдаан дээр ил тод, тогтвортой ярьдаг байх ёстой юм. Бидний хувьд валютыг оруулж ирэхэд төгрөгийн нийлүүлэлтээ хумих, хүүгээ нэмэх гэсэн хоёр боломж байдаг. Энэ нь өөрөө эдийн засагт сөрөг нөлөөтэй. Хувийн секторын үйл ажиллагааг хумих, эдийн засгаа удаашруулах ийм л нөлөөтэй байдаг учраас энэ хоёр сонголтын дунд Монголбанк сууж байна. Бидний хувьд төгрөг талд л нөлөөлөх нөлөөлөл байгаад байдаг. Валют тал дээр интервэнцээс өөр нөлөөлөл алга. Цаашдаа валют орох урсгал дээр бид анхаарна.  Харин мөнгөний нийлүүлэлтээ хумих нь өнөөдрийн хувьд зөв бодлого гэж бодохгүй байна.


-Валютын ханш цаашид нэмэгдэх үү?

-Үндсэн худалдааны тэнцвэртэй болчихсон тохиолдолд хол хөдлөөд байхгүй. Одоо тэнцвэржээд эхэлсэн болохоор ханшийн хувьд сөрөг нөлөөлөл нь багаслаа гэж харж байгаа. Мэдээж эерэг тал руу нь явуулахын тулд хийх ажил их байна.


-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Валют чангарсан  зэргээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдэгтэй та санал нэгдэх үү? 


-2009 оны үетэй харьцуулахад хямралын дүр зураг алга. Харин хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд маш их зөрүү бий шүү. Хүндрэлийг давж туулах арга Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд бүхэлдээ багтаж байгаа.


-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдснаар гаднаас тийм хэмжээний валют орж ирнэ гэсэн тооцоо байна уу?
-Мэдээж төсөөлөл бий. Эерэгээр төсөөлөгдөж байгаа зүйлдээ хүрэхийн тулд тогтоолын төслөө батлах учиртай. Ер нь жилд 8-9 тэрбум ам.доллар орж ирж байж эдийн засаг дах валютын урсгал эерэг болно.

-Монголд гадаадын банк оруулж ирэх тухай ярих боллоо. Монголын эдийн засагт ямар ач тус авчирна гэж?
-Одоогоор банкны салбараа байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй байна. Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална.

-Хэрэв орж ирвэл арилжааны банкуудад дарамт болох юм биш үү?
-Аль зэрэг нөлөөтэйг нь мэдэхгүй учраас хэлэх боломж алга. Тухайн банкны эерэг, сөрөг  нөлөөллийг нь харж байж шийдвэр гарна.

Н.Ганаа

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(27.123.213.129) 2014 оны 06 сарын 29

chi l hymraagvi ym baigaa biz.

0  |  0
aaa(27.123.213.129) 2014 оны 06 сарын 29

malaa uls oron chini hymraad udaj baina. Mongol jiliin jild yduu, zaluuchuud ni agilgvi baihad yu yriad lalrtaad bainaa. deer baigaa nohdvvd baigaag ni yu ch vgvi idchiheed ard tvmendee yu ogohgvi baij. sohoison lalaraa

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
Guest(202.21.124.134) 2014 оны 05 сарын 13

Ene hun eruul uu uvchtei baina uu?

0  |  0
Top