Хууль зөрчсөн банкуудыг 10 саяар торгоно гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр арилжааны 13 банкинд 30 хоногийн хугацаатай шаардлага өгч байгаагаа мэдэгдлээ.

Учир нь арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл, хураамж болгож олгосон зээлийнхээ 0,5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчсөн үйлдэл юм байна. Тиймээс ийм төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг шаардсан албан бичиг хүргүүлж байгаа аж.

 Зээл олгосны шимтгэл, хураамж авч буй нь: өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг ажээ.

 Энэ талаар ШӨХТГ-ын улсын байцаагч К.Жархынбекээс тодрууллаа. 

- Дээр дурьдсан 13 банк бүгд шимтгэл, хураамжыг авдаг. Энэ төрлийн шимтгэлийг  яг зохих ёсоор нь хэрхэн авах ёстой юм бэ?

-Зээлдэгчийн авч байгаа зээл тус бүр дээр гарч байгаа зардал янз бүр байдаг. Энэхүү зардалдаа тэнцэх хэмжээний шимтгэл болон хураамж авах ёстой. Тухайлбал: нэг сая төгрөгийн зээл авахад  0,5-1 хувийг авна. Тэгэхээр нэг тэрбумаар зээлсэн зээлдэгч адилхан 0,5-1 хувийн шимтгэл, хураамж төлнө гэдэг нь буруу.

- Өнгөрсөн хугацаанд банкууд хэрэглэгчдээс хичнээн төгрөгийн ашиг олсон талаар тодорхой судалгаа бий юу?

- Яг энэ тал дээр нарийн судалгаа байхгүй. Хяналт шалгалт хийж байх явцад хэрэгтэй, шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхгүй удаасан гэх зөрчилүүд гарсан. Энэхүү дүгнэлтийг Монгол банктай хамтраад холбогдох бүх баримт бичиг цуглуулсаны үндсэн дээр гурван сарын турш  хамтарч ажилласаны үр дүнд гаргалаа.

Яг ямар банкууд ийм зөрчил гаргасан байна?

-  Кредит банкаас бусад 12 банк дээрхи төрлийн зөрчилтэй байна. Зарим банк шимтгэл хураамжийг зэрэг авдаг. Зарим нь зөвхөн шимтгэл авдаг. Шимтгэл, хураамж гэдэг нэг ойлголт. Нэг ёсондоо зээл авах явцад гарч байгаа бичиг баримт, судалгааны зардал байхгүй юу. Үүнийг үнэн зөвөөр банкууд зээлдэгчдээ мэдэгдэх хэрэгтэй. Мэдээж үүний хүү нь тухайн банкны ашиг болж өгдөг.

Ямар банк энэ шимтгэл, хураамжийг хамгийн дээд хэмжээгээр авч байгаа бэ?

-   Хаан банк дөрвөн хувийг авч байгаа бол бусад банкинд дээд хэмжээ нь нэг хувь байгаа.

-  Тухайн шаардлагыг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авч байгаа бэ?

-  Хуулиар оногдуулсан хэмжээгээр  мөнгөн торгуул ноогдуулаад явж байна.  Хамгийн дээд хэмжээ нь 10 сая төгрөгөөр торгох журамтай юм.

Т.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (81.183.168.167) 2014 оны 08 сарын 05

lyywírchidiig bvvr 100 sayar torgoh h eregteí yun baga torgyyl yum 10 say chin ter lyywírdsan mongiin ergvvlj toloh yumyy zeleend syylgah hereteí shvv dee

0  |  0
aaa(27.123.213.129) 2014 оны 06 сарын 29

za bolildoo. 10 say baga shdee. torguulchihaad ard tvmnees torguulaa hed dahin nugalaad abna shdee. arai oor hatuuhan arga hemjee abal daa. dahin dabtahgvi boltol ni. tomor nvvree haruulaldaa. hary

0  |  0
zochin(183.177.97.14) 2014 оны 06 сарын 11

urd ni ogson shimtgel nertei shulsan mongig butsaj olgoh u esvel zeelende suutgaj boloh u

0  |  0
homhoi(123.121.214.62) 2014 оны 06 сарын 11

niigmiin hamgiin hog shaard bolson humuus ardchilal neriig barij huvildaanaar toriin erhend garsan .Uuniig tseverleg tsag bolson.

Toriin tolgoid parzituud bugshaad tor tor bish bolj baina. Tusgaar uls baiya aa gej husej baigaa bol tor ehleed tolgoiniihoo boosniig arilgah tsag bolson.

shimegch parzituudaas yaaj salah ve?! Ene parzituud arai ltendeed baina.

0  |  0
homhoi(123.121.214.62) 2014 оны 06 сарын 11

shimegch parzituudaas yaaj salah ve?! Ene parzituud arai ltendeed baina.

0  |  0
zochin(103.26.193.10) 2014 оны 06 сарын 06

bahkuud bol ard tumenii hudulmur hulsiig sorogch mahchinguud shuu arai l dendii dee ter deermiin argaar avsan mungiig n zeel avsan humuust n butsaaj olguulah n zuv shuu Magnai unheer ard tumenii tuluu uym hiij baigaa shuu naad hulgaichdaas mungiig min avch uguurei

0  |  0
zochin(103.26.193.12) 2014 оны 06 сарын 06

bahkuud bol ard tumenii hudulmur hulsiig sorogch mahchinguud shuu arai l dendii dee ter deermiin argaar avsan mungiig n zeel avsan humuust n butsaaj olguulah n zuv shuu Magnai unheer ard tumenii tuluu uym hiij baigaa shuu naad hulgaichdaas mungiig min avch uguurei

0  |  0
Сайн Очир(202.131.235.74) 2014 оны 06 сарын 05

Улаанбаатар банк зєвхєн автын татвараар мэдїїлгийн мєнгє гэж дор хаяж 270.0 сая тєгрєг олсоныг шалгаарай. Шулаачид хахаж їхээсэй

0  |  0
TUI MAI(202.126.91.159) 2014 оны 06 сарын 03

MONGOLIIN BANKUUD JINHEN TUI MAI

0  |  0
zochin(112.72.11.67) 2014 оны 06 сарын 03

zuger l eyldeger shulchhim doo

0  |  0
zochin(112.72.11.67) 2014 оны 06 сарын 03

ymar uchirtaig n ch helku avh ystoi shimtgel gd l 1% avad bsan odoo teged ogson humus n yahu, ogoh ysguin bna gd ochij bolno gsn ug uu

0  |  0
irgen(112.72.13.129) 2014 оны 06 сарын 03

bank nertei lombarduud....

0  |  0
Top