Эдийн засгийн хямрал болсон өнөө үед орон сууцны болон хэрэглээний зээл авах иргэдийн тоо өссөн. Харин энэ сул талыг ашиглан, арилжааны банкууд зээл олгох нэрээр иргэдээс илүү шимтгэл татвар хураамж авдаг нь тогтоогдсон гэж өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийсэн. Ингээд банкуудыг дахин шалгаж, “Хас” банкинд шалгалт хийхэд иргэдээс шимтгэл, хураамж нэрээр авах ёстой мөнгөнөөсөө хоёр дахин их мөнгө авч байсан нь илэрсэн байна.
Тэгэхээр иргэдийн зээлсэн мөнгөнөөс давхардуулан шимтгэл авсан гэдэг нь байж боломгүй нэлээд ноцтой алдаа болсон гэсэн үг юм.
Уг хэрэг дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын улсын ахлах байцаагч Б.Ариунаа, Ж.Очирхуяг, улсын байцаагч М.Мөнхбаяр, К.Жархынбек нар банк болон бусад холбогдох байгууллагаас хяналт шалгалтын ажилд шаардлагатай тайлбар, мэдээ, мэдээлэл, баримт материалыг гаргуулан авч судалж байгаа аж.
Байцаагч нар нарийн шалгалт хийхэд “Хас банк” нь шимтгэл хураамж гэх нэрээр иргэдийн зээлсэн мөнгөнөөс 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр хураамжид 500-15 мянган төгрөгийг авдаг байсан нь тогтоогдсон байна. Ийнхүү давхардуулан шимтгэл, хураамж авдаг байсан нь хэд хэдэн баримтаар илэрсэн тул ШӨХТГ-аас Хас банкинд зөрчлөө арилгах хугацаа өгөөд байгаа юм байна.
Одоогоор уг банкнаас зөрчилөө арилгасан талаар ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм. Энэ нь тус банкны өөрсдийнх нь гаргасан алдаа тул тухайн банк уг асуудалд хариуцлага хүлээх нь дамжиггүй. Тодруулбал 50 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай зээллээ гэхэд тус банкинд шимтгэлд нь 500 мянган төгрөгийг өгөх болдог юм байна. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ санхүүгийн мэдлэггүйг нь далимдуулан залилан хийсэн гэсэн үг. Тэгэхээр хуулиар хүлээлгэх хариуцлага байх л ёстой. Ямар шийтгэл оногдуулж, хэрхэн алдааг нь засуулахыг холбогдох байгууллагуудаас харах л үлдлээ.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 23 )
HUULI BUS UM BOL BUSHUHAN SHIDEECHEE AVSAN MONGIG NI ZEELENDEE NEMERLECHIH UMSAAN ARAI GEJ ZEELEE TOLJ BNSHDEE
odoo medeg baigaa ymuu. er ni l tegdeg shdee. dampuuruulaach. manai mongol shig doroi noomoi uls oron shoon baidag baihdaa. baga deer ni nam darah heregtei.
zasgiin gazriin todruulval eronhii saidiin dohio zangaagaar mongoliin bank mongonii hanshaar togloj bidnii halasiig suilj baigaa sh dee he he. gaihah heregui
zasgiin gazriin todruulval eronhii saidiin dohio zangaagaar mongoliin bank mongonii hanshaar togloj bidnii halasiig suilj baigaa sh dee he he. gaihah heregui
Zaisangiin Orgil Centeriin Golomt bank bank hoorondiin shimtgel gej 3000-4000 tugrug avdag, uuniig O.Magnai bas shalgamaar yum. Busad bank 300 tugrug avch bhad Zaisangiin Golomt bank arai dendej bna.
aimaraa
busad bankuudiig bodbol arai undur sh de.busad bankuud shimtgeliin deed hemjeeg togtooj ugsun baidag. harin xac bank deed hyazgaar zaagaagui murtluu shimetgel ni hamgiin undur buyu 1% baigaa ni shudarga bus baina.
Za magnai darga yagaad xacbankiig onilood ehlev dee. Haan, turiin bank, golomt zereg tum buman asuudal ihtei gazruud ruugaa yavmaar um daa. Neg no bna daa.
голомт банк бас
turiin bank,haan bank 2-oor uilchluuldeg bas ingej avdag sh dee.avah yosgui yumuu
neg udaa 1 huvi gej avaad sar bur iluu mongo avaad baidag ni yostoi aimaar shuu yasan tsaitsan humuus ni ingej deerem hiij baidag yum boldoo
busad bankuud 8 huviin zeeliin ergen tololt ni sar bur adil baihad has bankniih sar bur oor tootsoolboroor bodson dungees 20oos 45 myangiin iluu tolbor avdag helheer manai dotood juram gej heldeg ter ih notoi shuu shalgaarai
MAN-iin businessmenuudiig oroldoj bgaa yum biz dee? Buh bank ene shimtgeliig avch bgaa. Nomin, XAC geed MAN-ii nuhduudiig l agnaj bna daa
Хүмүүс яах гэж банкинд ханддаг вэ гэвэл. Өөрийн ашиг орлогоо өсгөх зорилгоор бизнесээ хөгжүүлэх мөн байр, орон сууц, машин гэх мэтчилэнг шууд худалдан авах чадваргүйгээс болж ханддаг ш дээ хүмүүс амьдрах гэж ядаж яваа нэгнийгээ шулахаа болмоор юм
erni bol zarim neg gazaruud bank bus ntr geel bga shde dandaa tgd zuer bga gazaruuda oroldoh yumaa tgd belen mongonii shimtgel ntrig uulni sanaagar bol boilmoor bga yum shvde
1 huviin shimtgelee tolohgui gevel zeel ch ugui bair ch ugui bolvol hen hohiroh be irged bid hohirno. magnai dargaa ene asuudlaa yg tiim baih ystoi gesen shiidleer shiidej ogooch. shaardlaga hurguulsen l geh ym tsaad bankuud chin tooj baina uu naad shaardlagiig chin
zeel abah gej baigaa ym aa. 1 huviin shimtgel avna geed baival yah be magnai dargaa toloh ym uu esvel taniig duudah uu
Buh banknuud l ingedeg sh de.Ugaasaa avah yostoi yum shig l aashildag uuniig odoo l medej bga yum u? gaihaj bna genet sereed medej bga yum shig .Gehdee avuushtai ni uunees hoish avahuulahiig ni boliulj bga ni sain muu ni gewel ingej heden ter bum togrog olson bol?
бэлэн мөнгө гаргасаны шимтгэл гэж авдаг Болиулчихвал эсвэл арай бага болгомоор л байна
Илүү авсан мөнгий нь улсын орлого болгож төлүүлэх хэрэгтэй ш дээ. Хүмүүст нь олгож болохгүй бол.
awahkuu esgui yumuu 30sayiinzeel 2 udaa awsan 1huwi gd 300myangiig 2udaa awsii sh dee