Үнэн үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 16

Хэдэн он дамнан яригдаж байгаа V станцыг барих эсэх асуудлыг хэд хэдэн сарын мөчлөгтэйгөөр шийдвэрлэж байгаа юм шиг дүрийг улстөрчид эсгэж ирлээ. Өнгөрсөн жилийн хоёрдугаар хагаст Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгийн гэх нөхдүүд Улаанбаатарын дулааны V станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулснаа мэдээлж, “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн Түншлэлийг төсөлд давуу эрхтэй болохыг баталж цаашид төслийн Концессийн гэрээ болон бусад гэрээг байгуулах хэлэлцээнд оролцохыг зөвшөөрч, санамж бичиг байгуулаад байсан. Тэгвэл тэр цаг мөчөөс бараг нэг жилийн дараа нэгэн шинэ мэдээлэл дуулдаж байгаа нь засгийн нөхдүүд хуралдаад нөгөөх цаасан дээр л баригдаад байдаг станцын төслийн гэрээг  “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулахыг зөвшөөрчихөж.  1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэгдэж буй төслийн гэрээний  төрөл нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 25 жилийн хугацаатай байх аж. За ямартай ч жилийн өмнө санамж бичиг энэ тэр байгуулаад байсан асуудал ийн хөдлөх аядаж байна. Тэрхүү санамж бичигт тусгасан түншлэлийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, сонгосон газрын геологи, гидрогеологи болон геодизийн судалгаа, газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан төслийн ТЭЗҮ-ийн өөрчлөлт, төмөр замын байгууламжийн, нүүрсний чанарын болон бусад нарийвчилсан судалгааг өөрийн зардлаар цаг хугацаа алдалгүй хийж гүйцэтгэхээр тусгаад байсан. Бүр  төслийг хэрэгжүүлэх урьдчилсан хуваарийн дагуу гүйцэтгэгч нь  2014 оны 7 дугаар сард барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн 2017 оны 7 дугаар сарын 01-нд эхний ээлжийн блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа гээд байсан. Тэгвэл тэр долдугаар сар нь өмнөхөн байж байна.

Ер нь “Улаанбаатарын дулааны цахилгаан станц-5” төслийн ажлын явцын талаархи мэдээллийг хүргэхэд: Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын дулаан цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор 450 МВт-ын  хүчин чадалтай цахилгаан станцын төслийг Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлэхээр уралдаант шалгаруулалт зарлаад байсан. Тус шалгаруулалтад олон улсын 11 консерциум оролцсоноос эцсийн шатанд БНСУ, Монголын хамтарсан “Самсунг Си энд Ти”, Кореа Саутерн Повер” “Очир төв” ХК-ийн концерциум,  Их Британи, Япон, БНСУ, Монголын хамтарсан “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн консерцим шалгаран үлдэж концессын болон бусад гэрээний нөхцлүүдийн талаар хамгийн сайн нөхцөл саналыг хүлээн авч хэлэлцээ хийж ирсэн. Төслийн талбар өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ажлын хэсгээс шалгарсан талуудаас Концессийн хуулийн 15.2.1 дэх хэсэгт заасны дагуу “Хамгийн сайн эцсийн санал” буюу BAFO үнэлгээгээр тодруулга авах хүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын хэсгээс 2013 оны 2-р сарын 4-ний өдөр  хүлээн авч тендерт шалгарсан талуудтай хэлэлцээ хийснээр сүлжээнд нийлүүлэх цахилгааны эхлэлтийн тариф, 25 жилийн жигнэсэн дундаж тариф зэргийг 73-аас 63,105 төг/кВт цаг болгон бууруулсан юм.

Одоо төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд байгаль орчны ерөнхий үнэлгээг дуусгасан бөгөөд нарийвчилсан үнэлгээг хийх төслийн хэрэгжилтэд шаардлагатай нүүрс тээвэрлэлт, техникийн ус хангамж, үнс хаягдал станцын үйлдвэрлэх дулаан цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай дэд бүтцийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тэдгээрийн трасс тоноглолуудыг станц ашиглалтад оруулахад бэлэн байлгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллаад өдийг хүрч буй.

За харин сүүлийн үеийн мэдээллээр бол цаасан дээрх төсөл газарт буух цаг ойртсон мэт ойлгогдож байгаа ч, үнэн эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(27.123.213.129) 2014 оны 06 сарын 29

shaana biz. eelgit shou ni

0  |  0
unemshihed berh ee.(123.121.212.76) 2014 оны 06 сарын 26

Tor zasagt itgeh heregui ee Ted bol mergejsen har Piarchid, Irged mini ooriinhoo bolomjind huuliig ni zorchihguihen shig ami amidarlaa zalguul daa.Ednii goe ugend itgeh hereggui, bidniig tor zasag maani hamgaalna gej bodhiin ch hereggui.Tegej bodoj gendev dee. tsoorhoich bolov huuli geed neg yum baih shig baina.Ter hureend ni heregt orchihguihen, sonirhol negt heseg buleg deermchdiin bashir argad ni uuraglagdahgui hii zaigaar ni amidarahiig bod oo?!

Uund neg ih itgeed baih hereggui l bolov uu. Manai tor zasag irgedee hanatal ni bur duuren huurch bas mehlej garsan gedgiig martaj bologui ee. Ene bol bidniig gerel geeereer giiguuleheesee omno bidniihee yaduuhan tarhiig goe ulgereer ugaaj baina l gej oilgood oor oorsdiinhoo ami amidarliig chadah, medeh hureendee avch yavahiig bodotsoo doo. Oor arga alga daa.

yu ch gej yarij medne.(123.121.213.207) 2014 оны 06 сарын 18

alivaa emgeg daamjirval mash ayultai

0  |  0
yu ch gej yarij medne.(123.121.213.207) 2014 оны 06 сарын 18

alivaa emgeg daamjirval mash ayultai

0  |  0
yu ch gej yarij medne.(123.121.213.207) 2014 оны 06 сарын 18

Toriin tusheed ajlaa medehgui uchir yu ch gej yarij baij mednee. Unen yum gej er baihgui. Gaihah hereggui sh dee. Gants zam ni tevcheertei huleej 2016 on hureh uu?! Esvel hurdan shinechleh uu gedeg 2 zam bidnii omno baina. Aliagaa songohoo ard tumen min bolgooh boltuhai.Ovchin hundervel nen hetsuug sanuulah baina.

Top