2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Своп хэлцлийн гэрээг шинэчлэн байгуулснаар 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр сунгасан 10 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
2011 онд своп хэлцлийн гэрээг анх байгуулж байсан цагаас хойш Монголбанк, Хятадын Ардын банкны харилцаа бүх талаар өргөн хүрээтэй хөгжиж байгаа бөгөөд 2 талын ихээхэн хүчин чармайлтын үр дүнд своп хэлцлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлж, төв банкуудын хоорондох хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд авчирлаа.
Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн 2 орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой.
БНХАУ нь Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд БНХАУ-ын юань нь Монгол Улс болон БНХАУ хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг 2 дахь валют юм.
Дашрамд дурдахад, Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгийн судалгаагаар БНХАУ-ын юань нь энэ оны 6 дугаар сарын байдлаар дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын 7 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд худалдааны санхүүжилтэд ашиглагддаг 2 дахь идэвхтэй валютаар шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00