Монгол-Английнхудалдаанытанхимаас Лондонхотноо хөрөнгөоруулалт, эдийнзасгийнөндөр ач холбогдол бүхий томоохон уулзалтхэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан, банк санхүү, бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ үеэр Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчГоломт банк Лондон хотноо төвтэй First Frontier Capital Limited (First Frontier) хөрөнгө оруулалтын банктай хамтран Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр улс орны эдийн засгийн хөгжил хурдсана. Энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоорГоломт банк өөрийн охин компани болох “Голомт Секьюритиз”-ээр дамжуулж Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд өндөр үүрэгтэйгээр оролцдог төдийгүй Монголын Санхүүгийн Зохицуулах хорооны шийдвэрээр Монгол Улсад анх удаа кастадион банкны үйлчилгээг үзүүлэх эрхтэй банк болсон юм.
Лондон дахь хөрөнгө оруулалтын “First Frontier” банк нь дэлхийн хөгжиж буй орнуудын талаарх бүхий л мэдээллийг нэгтгэхийн зэрэгцээ зах зээлд нь хэрхэн нэвтрэх, аль салбарт хөрөнгө оруулалт хийвэл зохилтой зэрэг нарийвчилсан судалгааг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэж, зуучлагчаар нь оролцох зэрэг олон талт үйлчилгээг үзүүлдэг байна.
“First Frontier”банк Голомбанктай хамтран ажиллах болсон нь нэг талаас өөрсдийн үйл ажиллагааныхаа цар хүрээг Ази тивд өргөжүүлж буйн илрэл бол, нөгөө талаас манай улсын Хөрөнгөоруулалт болон Үнэтцааснытухай хууль шинэчлэгдэнбатлагдсанаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, олон улсынанхаарлыг Монголын зүг дахин татажэхэлснийгилэрхийлж буй юм.
Талууд гэрээ ёсоор Европ, Америк болон Их Британиас Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх үүргийг хүлээхээс гадна Монголын үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржид худалдаалагдаж буй хувьцаа, үнэт цаасыг худалдан авах хүсэлтэй бизнес эрхлэгчдийн гүүр болж, худалдан авалтыг дэмжинэ.
Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолын ажиллагааны үеэр Голомт банкны Хөрөнгө оруулалтын банкны газар хариуцсан Тэргүүн дэд захирал Л.Болормаа хэлэхдээ:
- Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчилж хөгжүүлэх үйлсэд Монголын болон Лондонгийн Хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйн нэгээхэн илрэл нь бидний байгуулсан хамтын ажиллагаа гэж хэлж болно. Лондон хотын зүгээс Монголд хөрөнгө оруулах хүсэл сонирхол ихтэй байгаа энэ үед Голомт банк Английн “First Frontier" банктай хамтран ажиллаж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын харилцагчдад хүргэх боломжтой болсондоо туйлын баяртай байна гэдгээ илэрхийллээ.
Мөн “First Frontier” банкны Хамтарсан Гүйцэтгэх захирал Richard Adley хэлэхдээ:
- Бид олон жилийн турш Монгол Улсад хамтран ажиллах найдвартай түншийг хайсан. Харин өнөөдрөөс Монголын банк санхүүгийн салбарт манлайлагч Голомт банктай хамтран ажиллах болсондоо туйлын их сэтгэл хангалуун байна. Бид хамтдаа Монголын эдийн засгийн өсөлтөд тулгуурлан хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын банкны бизнесийг хөгжүүлж ажиллана. Ингэснээр ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол улсад татаж чадна гэдэгтээ итгэлтэй байна... гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )