“Facebook”-ыг үндэслэгч Марк Цукерберг 25 сая доллар хандивлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 16

Дэлхийн есөн оронд тархаад буй “Эбола”вирус олон хүний алтан амийг авч одоод байгаа. Энэхүү аймшигт өвчнийг анагаах эм бэлдмэл одоогийн байдлаар байхгүй.Дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа ч харамсалтай нь дорвитой шийдэлд хүрч амжаагүй л байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэх болсон “Facebook”-ыг үндэслэгч Марк Цукерберг” гэргий Приссцилла Чанны хамт уг өвчний эсрэг тэмцэхэд 25 сая доллар хандивласан байна.

. Тэрбээр “Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол уг вирусын улмаас ХДХВ-тэй тэмцэж байгаатай адил хэдэн арван жил тэмцэхээс аргагүйд хүрэх даамжирсан хямрал дэлхийн эрүүл мэндийн салбарт үүсч магадгүй.

Тиймээс бид ойрын хугацаанд вирусын халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Мөн хандивласан мөнгө нь вирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шинжээчдийн ажлыг богино хугацаанд эрчимжүүлж чадна хэмээн Цукерберг онцлон дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mundag yumaa(83.179.58.66) 2014 оны 10 сарын 17

Delhiin baychuud bol olj ch chaddag zartsuulj ch chaddag hvmvvs yum manaihan vlger jishee awaasai

0  |  0
Top