Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувь нэмэгдэн 4,8 их наяд төгрөгт хүрсэн нь энэ өсөлтөд гол нөлөө үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд дуулгав. Тэр дундаа уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27 хувь, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21 хувь, малын тоо толгой 13 хувь, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар өссөн байна.Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байна. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна. Нүүрсний экспорт өмнөх оноос 2,5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлага үүсгэж байна.Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцийн түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжиж байна. Инфляцийн түвшин гэхэд сүүлийн 3 сарын хугацаанд 14,9 хувиас 13 хувь хүртэл буураад байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33,9 мянга болсон ч ажилгүйдлийн түвшин төдийлөн буураагүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮