200 охидыг суллахаар тохиролцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 18

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Нигерийн Борно мужийн Чибок хотоос 200 гаруй сурагч охидыг барьцаалан авсан. Тус улсын Засгийн газар зэвсэгт бүлэглэлтэй хэлцэл хийснээр зургаан сарын өмнө барьцаалагдсан 200 охидыг суллахаар тохиролцжээ. Өмнө нь хэт даврагчидтай хэлцэл хийхээс татгалзаж байсан Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан “Боко Харам” бүлэглэлтэй охидыг суллахаар тохиролцсон нь ирэх жил болох сонгуультай холбоотой гэнэ. “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард барьцааны охидоор Нигерийн шоронд хоригдож буй хэт даврагчдыг солилцох санал тавьж байсан. Гэтэл Нигерийн Засгийн газар хэт даврагчдын саналыг хүлээж авахаас татгалзсан билээ. Үүний хариуд “Боко Харам” барьцааны охидыг боолын наймаачдад хэдхэн ам.доллараар худалдахаар заналхийлж байжээ.Үүний зэрэгцээ Нигерийн Засгийн газар хэт даврагчидтай гал зогсоох гэрээ байгуулсан хэмээн армийн нисэх хүчний дарга, Маршал Алекс Баден  мэдэгджээ. Барууны соёл, үзэл суртлыг эсэргүүцэгч “Боко Харам” бүлэглэл Нигерид хүн барьцаалах, халдлага дайралт хийх зэргээр террор үйлдэхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд хөрш Чад, Кумерун улсуудад халдах болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.9.47.177) 2014 оны 10 сарын 25

odoo ohid bish huuhnuud bolson bh oo

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 10 сарын 18

15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top