ДЭМБ-ын эбола вирустэй тэмцэх албаны төлөөлөгч, доктор Марие Паула Кени Баруун Африкийн гурван оронд дэгдсэн эбола вирус ирэх оны нэгдүгээр сар гэхэд бүрэн дарагдаж, аюулгүй болно гэжээ. Өнөөдрийн байдлаар тус вирусын халдвараар 4700 хүн амиа алдаж, 9022 хүн халдвар аваад байгаа юм. АНУ-ын Эрүүл мэндийн яам эболагаар энэ оны эцэс гэхэд 10 мянган хүн амиа алдаж, 20 мянган хүн халдвар авна хэмээн таамаглаж буй.
Марие Паула Кени “ДЭМБ-ын төлөөлөгчид энэ оны сүүлчээр эболаг бүрэн зогсоох чадалтай бэлдмэлийг бэлэн болгоно” гэж “Ройтерс” агентлагт ярьжээ. Энэ бэлдмэл халдвар авсан хүмүүст туршиж байгаа “Замак” бэлдмэлээс илүү үр дүнтэй гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан онцолсон байна.
Энэхүү бэлдмэлийг гаргаж авахын тулд АНУ 30 сая, Британи 40 сая, Герман, Франц, Хятад, Өмнөд Африк, Малайз, Канад тус тус 25 саяыг хандивлажээ. Мөн НҮБ 19 саяыг хандивласан бол ДЭМБ-ын эболатай тэмцэх сангаасаа 80 сая ам.долларыг төсөвлөсөн байна. “Замак”-аас илүү үр дүнтэй гэгдэж буй тус бэлдмэлийн туршилт буюу 11 сая бэлдмэлийг ирэх долоо хоногт Либерийн Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮