2016 онд төрийн шинэ далбаатай болох эсэхээ шийднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Британийн эзэнт гүрний эзэмшил байсан,одоо хамтын нөхөрлөлийн гишүүн зэрэг шалтгаанаар Шинэ Зеландын төрийн далбаан дээр Их Британи улсын төрийн далбааны жижигрүүлсэн хувилбар байдаг билээ. Харин өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиар гурав дахиа ялж, эрх мэдлээ хадгалж үлдсэн Ерөнхий сайд Жон Кей болон түүнийг тэргүүлдэг Үндэсний намын гишүүд төрийн далбааг шинэчлэх гэсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнийг тус улсын иргэд 2016 онд болох бүх нийтийн санал асуулгаар шийдэхээр болсон . Кей болон түүний намынхан хар дэвсгэр дээр мөнгөлөг ойм дүрсэлсэн төрийн далбаатай болохыг дэмжиж байгаа бөгөөд ийм далбааг Шинэ Зеландын регби,хөлбөмбөг,сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багууд хэрэглэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top