Хойд Солонгос гадны иргэдийг 21 хоног тусгаарлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

 Баруун Африкыг сүйрүүлж буй эболагаас сэргийлэхийн тулд Хойд Солонгосын эрх баригчид тус улсад амьдарч буй гадны бүх иргэдийг тусгаарлах шийдвэр гаргасан тухай барууны хэвлэлд мэдээлжээ. Тус улсын Засгийн газраас мөн халдвар намжтал жуулчны виз олгохгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж.

"Дэлхийн хамгийн зожиг үндэстэн эболагаас сэргийлэхдээ бүх гадаад иргэдийг 21 өдрийн турш хөл хорионд оруулах болжээ. Азид эболагийн халдвар бүртгэгдээгүй байхад, хамгийн ойрын эболагийн халдвар дэгдсэн газар болох Даллас хот 6800 милийн зайтай байхад, ямар ч улс руу шууд нислэг хийдэггүй Хойд Солонгос ингэж хэнхэглэх хэрэг байна уу" хэмээн “АП” агентлаг Пхеньяны эрх баригчдын шийдвэрийг шүүмжилсэн байна.

Эболагийн халдвараар нийтдээ 5000 гаруй хүн амиа алдсан бөгөөд ихэнх тохиолдол нь баруун Африкын Либери, Гвиней, Сьерра-Леон улсуудад бүртгэгдээд байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 03

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууцн омыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрө, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000”

0  |  0
Top