Британи, Ираны эрлийз эмэгтэй Гончех Гавамиг Иранд эрэгтэйчүүдийн воллейболлын тоглолт үзэх гэж оролдсоныхоо төлөө баривчлагджээ. Түүнд нэг жил шоронд хорих ял ногдуулсан тухай хуульч нь өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. 25 настай түүнийг Ираны дэглэмийн эсрэг ухуулга хийхийг оролдсон хэмээн буруутгаж байгаа аж .
Иран улс 2012 онд эмэгтэйчүүдийг гар бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн үзэхийг хориглосон бөгөөд энэхүү хоригийг хөл бөмбөгийн тэмцээнд ч бий болгосон юм. Тус улсын эрх баригчид эмэгтэйчүүдийг эрчүүдийн шүтэн бишрэгч болох завхай үйлдлээс нь хамгаалж байна хэмээн үздэг аж.
Олон улсын хүний эрхийг байгууллагаас энэ нь хүний эрхийг зөрчсөн бусармаг үйлдлэл хэмээн Ираныг буруутгаж байгаа бөгөөд Гончех Гавамиг суллахыг шаардаж байна. Тус байгууллагын онлайн өргөх бичигт эмэгтэйг суллахыг дэмжин 700 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Гончех Гавами нь өмнө спортын тоглолт үзэх эрхийнхээ төлөө тэмцэн баривчлагдаж байжээ. Тэрээр өнгөрсөн 10-р сард энэ асуудлаар өлсгөлөн зарлаж байсан аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууцн омыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрө, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000”