Уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд чулуужсан түлшийг 2100 он гэхэд хэрэглээнээс гаргах ёстойг НҮБ-ын дэмжлэгтэй мэргэжилтнүүд анхааруулж байна. Засгийн газар хоорондын уур амьсгалын зөвлөлийн тайланд мэдээлснээр 2050 он гэхэд дэлхий эрчим хүчээ нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг эх сурвалжаас авах боломжтой болох ёстойг анхааруулсан байна. Эс бөгөөс манай гариг маш ноцтой, газар авсан, өөрчилж боломгүй хор хохиролтой нүүр тулах болно хэмээн цохон тэмдэглэжээ.
Энэ асуудлаар Копенгагенд долоо хоног мэтгэлцсэний дараа Засгийн газар хоорондын уур амьсгалын зөвлөлийн тайланг эрдэмтэд болон улс орны төрийн өндөр албан тушаалтнуудад танилцуулсан байна. Тайланд эрчим хүчний хэрэглээний 30 хувийг эзэлж буй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2050 он гэхэд 80 хувьд хүргэх ёстойг зөвлөсөн байна.
“Шинжлэх ухаан ингэж хэлж байна. Тэдний мессежинд ямар ч давхар санаа байхгүй. Удирдагчид үүнд арга хэмжээ авах ёстой. Цаг хугацаа биднийг хүлээхгүй” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлжээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )