Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудыг шалгаруулдаг “Legatum” институт 2014 оны жагсаалтаа танилцууллаа. Энэ онд Норвеги улс дэлхийн хамгийн хөгжингүй орноор шалгарч, Швейцарь хоёрдугаарт бичигджээ.
Улс орны хөгжингүй байдлыг эрэмбэлэх судалгааг эдийн засаг, хувийн бизнес эрхлэлт ба боломж, засаглал, боловсрол, хувь хүний эрх чөлөө, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн капитал гэсэн найман хүчин зүйлд үндэслэн гаргадаг байна.
Норвеги улс нийгмийн капиталаараа нэгдүгээрт бичигдсэн бол хувийн бизнес эрхлэлт ба боломж шалгуурт хамгийн муу буюу долдугаарт бичигдсэн байна. Судалгаанд норвегичуудын 90 хувь нь улс орноо цагаачлан амьдрахад тохиромжтой газар, 94.9 хувь нь иргэддээ итгэдэг хэмээн хариулжээ. Харин 29.7 хувь нь засгийн газар болон бизнеийн салбарт авлигал бий гэж үзсэн байна.
Найм дахь жилдээ гаргаж буй энэхүү судалгаанд 142 орон хамрагдсан бөгөөд дэлхийн нийт хүн амын 96 хувийг төлөөлж чадах судалгаа хэмээн тооцогдож байгаа юм.
Манай монгол улс хөгжиж буй байдлаара дэлхийд 52-т бичигджээ. Энэ нь өмнөх жилийнхээс таван байр урагшилсан үзүүлэлт аж. Монгол эрүүл мэндийн байдлаар хамгийн муу буюу 91-рт орсон бол нийгмийн капитал шалгуурт хамгийн сайн буюу 25-т бичигджээ.
Дэлхийн хамгийн хөгжингүй топ 20 орноор дараах улсууд шалгарчээ.
10. АНУ
11. Айсланд
12. Ирланд
13. Их Британи
14. Герман
15. Австри
16. Люксембург
17. Бельги
18. Сингапур
19. Япон
20. Хонконг
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )